НийгмийнСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Орцны подвалоос олдсон гурван сартай хүүг түр хамгаалах байранд авчээ

Жилээс жилд бяцхан үрсийн эрх зөрчигдөж, эрүүл мэнд, амь хохирсон гэх хэргүүд хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр хөвөрч, иргэдийг айдас түгшүүрт автуулсаар буй. Угтаа иргэд гэдэгт хүүхэд, аль эсвэл халамжийн мөнгөөрөө амь зуулгаа хийж, амьдралын төлөө эр хүнээс дутахгүй хөдөлмөрлөж буй эхчүүд орно.

Ийм л нийгэм, тогтолцооны хохирогч болсон эх, үр хоёрын кэйс уржигдар /2020.08.25/ орой 18:00 цагийн үед Хан-Уул дүүрэгт болжээ. Тодруулбал, нөхөртэйгээ муудалцаж зодуулахдаа найзынхаа ажиллаж, амьдардаг орон сууцны подвалын өрөөнд хоноглож байсан 30 орчим насны эмэгтэй архидан согтуурч улмаар нялх хүүхдээ ч ухаарах сөхөөгүй нам унтсан аж. Эхийнхээ энгэрт манцуйндаа тарвалзах гурван сартай хүү нь хүйтэн хонгилд хоолойгоо сөөтөл уйлж, ээрсэн ч эх нь сэрсэнгүй. Золоор тухайн байрны хажуугаар өнгөрч явсан хажуу байрны оршин суугч бүсгүй хүүхдийн сөөнгө хэр нь бахардсан хоолойг сонсож, цоожтой хаалгыг нь эргэлзэлгүйгээр эвдээд оржээ.

-ЭХ НЬ АРХИДАН СОГТУУРСНЫ УЛМААС ГУРВАН САРТАЙ ХҮҮГЭЭ Ч АНЗААРАХ УХААНГҮЙ НАМ УНТЖЭЭ-

Нүүр нь цэлдэн хөхөрч, бага зэрэг халтайсан боловч хүүхдийн нялх хонгор үнэр нь арилаагүй гурван сартай хүү эхийнхээ хажууд уйлаад хэвтэж байсныг харсан аж. Иймд хүүхдийг гэртээ яаралтай авчирч, Хүүхдийн тусламжийн 108 утас болон цагдаадийн байгууллагад дуудлага өгчээ. Цагдаагийн байгууллагаас дуудлагын дагуу очиж хүүхдийн эхийг найзынх нь хамт авч явсан байна. Оройн 21:00 цагийн үед тус дүүргийн цагдаагийн байгууллагаас аврагч бүсгүй лүү залгаад,

“Ээж нь согтуу, эрүүлжүүлье гэхээр хөхүүл, 108 руу илгээе гэхээр согтуу учир бас л болохгүй, гаргаад явуулахаар хүүхдийг нь шууд өгөх хэцүү байна” хэмээх зүйлсийг хэлж аргаа барсан байдалтай утсаа тасалсан аж. Холбогдох албаны хүмүүс ирж хүүхдийг авах хүртэл бүсгүй хүүг усанд оруулж, өмссөн хувцсыг нь угаагаад хүүхдүүдийнхээ хувцсаар бүрэн хувцаслажээ.

Хүүхдийг анх аварсан бүсгүй өөрийн цахим хуудаст анх оруулсан мэдээллийнхээ дор ийн бичсэн байна.

“Хамгийн гол нь дотогшоо ороход эх нь үхсэн, аль эсвэл тасарсан нь мэдэгдэхгүй байсан  учир хүүхдийг нь бушуухан авч гараад цагдаа дуудсан. Хүүгийн хоолой сөөсөн байсан. Гэвч асаргаа дутаагүй, бойжилт хэвийн харагдсан учир санаа амарсан. Ээж нь магадгүй ганц удаа нэг бүтэлгүй найздаа уруу татагдаж дээ гэж бодсон” гэжээ.

Тухайн өдрийнхөө оройн 23:00 цагийн үед хүүгийн эх, аврагч бүсгүй дээр ирсэнд, тэрбээр зэмлэнгүй ч санаа зовсон өнгөөр юу болсон тухай асуухад:

“Уучлаарай, урд шөнө унтаагүй юм. Нөхөр зодоод, бид муудалцаад хүүхдээ аваад гэрээсээ зугтсан. Өглөө нэг л пиво уусан” гээд уучлал хүссэний дараа хүүгээ аваад явсан аж”. Болсон процесс ердөө нь энэ. Үүнд нэмэлт тайлбар илүүц биз.

-ОРЦНЫ ПОДВАЛООС ОЛДСОН ГУРВАН САРТАЙ ХҮҮГ ДҮҮРГИЙН ТҮР ХАМГААЛАХ БАЙР РУУ ШИЛЖҮҮЛЖЭЭ-

Иймд бид дээрх мэдээллийн мөрөөр уг байр луу очиж, оршин суугчид болон холбогдох албаны хүмүүсээс зарим зүйлсийг тодруулсан юм. Хүүхэд хамгаалах 108 төвийн ажилтантай холбогдон хүүхдийн нөхцөл байдлыг тодруулахад:

“Өчигдөр /2020.08.25/ орой Хан-Уул дүүрэгт бага насны хүүхэд хараа хяналтгүй байна гэдэг дуудлага ирсний дагуу манайхаас шалгасан. Тухайн хүүхэд нь Хан-уул дүүрэгт харьяалагдаж байсан учир дүүргийнх нь түр хамгаалах байр руу шилжүүлсэн. Манай байгууллага нь холбон зуучлах үүрэгтэй тул тухайн нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдийг цагдаагийн байгууллага эсвэл харьяалагдах ГБХЗХГ-т хүлээлгэн өгдөг” гэв.

Харин харьяалагдах дүүргийн цагдаагийн байгууллагатай холбогдоход, “Сүлжээ, болон тог тасарсан тул мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Уг байрны оршин суугчдын хэлж буйгаар тухайн эмэгтэйн найз нь архины хамааралтай байж болзошгүй бөгөөд энэ мэт олон удаагийн зөрчил гаргасан тул орцны жижүүрийн ажлаас нь чөлөөлж байгаа гэв. Мөн уг явдал болохоос өмнө хүүгийн эх найз болон хоёр хүнтэй цуг подвалын өрөөндөө архи согтууруулах ундаа уугаад сууж байсныг харсан хүн ч байгаа аж. Ямартай ч биднийг очиход эх, хүүгийн байрлаж байсан өрөөг гаднаас нь гар цоожоор цоожилсон, хэн ч байхгүй байлаа. Подвал руу буух шатны хэсэг дэндүү харанхуй байсан учир хөл алдахаас сэргийлж, бариулаас зуурч арайхийн буусан юм. Ийм байранд нялх хүүхэд өсгөх нь бүү хэл, хэсэг хором саатахад ч бэрх харагдсаныг нуух юун.

Дээрх кэйс нь маш олон аймшигтай хэргүүдийн хажууд сонин биш боловч, нөхөр нь эр хүн шиг, эхнэр нь айлын эзэгтэй шиг байж чадаагүйн золиос бяцхан үрс болсоор байна. Ялангуяа гэр бүлийн эрүүл бус харилцаа, согтууруулах ундааны зүй зохисгүй хэрэглээ нь энэ төрлийн асуудлыг үүсгэж, байдлыг хүндрүүлсээр... Эх та хүүгээ архиар бус ариун сүүгээрээ тэжээх ёстойг бүү март!

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
8 сар 27, 2020 11:21

Соц нийгмийн уед хун болгон ажилтай орлоготой байсан .Одоо ажилгуй орлогогуй хумуус их байна. Энэ т�##� дээр анхаарч хун болгоныг ажилтай завгуй байлгав�##� архид�##�т бага болох байх гэж бодох юм

IrgenЗочин
IrgenЗочин
8 сар 28, 2020 00:00
Reply to  зочин

Sotsializm duussan...choniin amidral ehelseniig medeegui mongoldoo helyee

sara
sara
8 сар 30, 2020 13:17

yaag unen.mongol hun hun nish bolsoon.ardchilal bish hatuu changa dictatur zohino.hair zohihgui

Зочин
Зочин
8 сар 27, 2020 15:40

ANH TUSALSAN HUND TALARHALAA ILERHIILII. NYLH HUUD BUYAN HIIJ TUSALJEE. BUYAN ZAYA N DELGEREG.

ман ждү
ман ждү
8 сар 27, 2020 23:33

баялагийн хулгайчд

Зочин
Зочин
8 сар 27, 2020 23:42

hoorhiido nylh amitan

Зочин
Зочин
8 сар 28, 2020 08:54

mongolchudin amidral iim bna da ene ger bylin hychirhiileliin huuliig changalaachew arai l bn da daana ch yaw de sain durarai ehnere zodood l yu we ysdeh umsan maijih umsan nuhriig ni

Би
Би
8 сар 29, 2020 08:46

Нялх үрээ асарч хамга�##�ж бгаа хүнийг аргыг нь барт�##� битгий ингэлдээ з�##�уус минь энэ л үeдээ сул дорой байх боловч бусад үeд хүчирхэг бж чаддаг л хүмүүсдээ зоддог бол золбин гөлөг хаяад яв дүү минь

Холбоотой мэдээ

Back to top button