ДЭЛХИЙ

БНСУ-д тусгаарлагдаж байсан монголчууд оргожээ

Өмнөд Солонгосын Бусан хот дахь тусгаарлалтын байрнаас хоёр монгол иргэн зөвшөөрөлгүй гарч, хүнсний дэлгүүр дотор байхад нь албаны хүмүүс олсон байна.

Наймдугаар сарын 23-ны өдөр энэ хэрэг гарсан байна. ОХУ-аас Бусанд ирсэн хөлөг онгоцоор коронавируст халдвараар өвчилсөн олон түүний хүмүүс тээвэрлэгдсэн юм. Үүнтэй холбогдуулж Бусанд цар тахал эрчимтэй дэгдэхээс сэргийлж, тусгаарлах байруудыг ажиллуулж буй.

Болсон явдлыг тодруулбал, Бусаны их сургуульд сурдаг өсвөр насны эрэгтэй А, 50-аад насны эмэгтэй Б нар тусгаарлалтын журмыг зөрчин нууцаар гарчээ. Тэднийг хүнсний дэлгүүр дотор байхад нь олоход, идэх хоол байхгүйн улмаас аргагүйн эрхэнд дэлгүүр орохоор гарсан гэж мэдүүлжээ. Б-гийн хувьд А-тай хавьтал болсны улмаас ийн тусгаарлагдсан байна.

Г.САНСАРМАА
Эх сурвалж: Yonhap News

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button