УЛС ТӨРЯрилцлага

Ж.Батсуурь: Би Улаанбаатарчуудыг 36 мянган төгрөгөөр мах ав гэж хэлээгүй

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХЫН ТУЛД НИЙТ ЭДИЙН ЗАСГАА ДОР БАРИАД БАЙНА-

-Байнгын хорооны хуралдааны үеэр “Улаанбаатарчууд 36000 төгрөгөөр мах авч идэх ёстой” гэж хэлсэн тань олон хүний шүүмжлэлд өртөөд байна. Чухам яагаад ингэж хэлэх болов оо?

-Гурван өдрийн өмнө Төсвийн байнгын хороо хуралдсан. Хуралдааны үеэр би таван минутын хугацаанд хоёр хэсэг үг хэлсэн. Эхнийх нь найман хувийн хүүтэй орон сууцанд орох мөрөөдөлтэй иргэд маш их байна. Иймд бага талбайтай түрээсийн орон сууцыг их хэмжээгээр бариад түүнийгээ таван жилийн хугацаанд түрээслүүлэх замаар өмчлүүлэх асуудал чухал байна. Энэ тэргүүнд үнс шороо, утаа униараасаа салах эрмэлзэлтэй хүмүүс асар их гэж ярьсан. Хоёр дахь хэсэгт нь коронавирусийн цар тахлын үед хямралаас гаргах гол зүйл уул уурхай мөн болов чиг үүнээс илүү гол зүйл хөдөө аж ахуй юм аа гэдгийг хэлсэн. Уул уурхай бол хэзээ нэгэн цагт шавхагддаг баялаг. Хөдөө аж ахуй бол хүн төрөлхтөн бий үүссэн цагаас байсан, одоо ч бий, цаашид ч байх баялаг.

70 сая толгой малтай монголчууд энэ жил 20 сая төл авсан. Зөвхөн төлийн хэмжээний борлуулалт хийлээ гэхэд 20 орчим сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байна. Манай улс асар уудам газар нутагтай, цөөн хүн амтай бөгөөд хөдөө аж ахуй дээр суурилсан нүүдэлчин ард түмэн. Тэгэхээр малчдын хөдөлмөрийг өнөөдөр хэн ч анзаарахгүй байна. Малчид монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж, нутаг ус, байгалийн баялгаа харж хамгаалж байна. Өвлийн тэсгэм хүйтэн, хаврын хавсарга, зуны аагим халууныг давж байж малласан малын махаар нийт монголчууд өнөөдөр тэжээгдэж байна. Гэтэл төвийн буюу нийслэлчүүдийн хэрэгцээг хангах зорилгоор нийт эдийн засгаа доор бариад байна.

-Энэ талаар бүр тодруулж ярина уу?

-20-30 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулаад дэлхийн хөдөө аж ахуйн үнэд хүргэх юм бол Монголын мал аж ахуй түүнээс хүртэх эдийн засгийн өгөөж 2-4 дахин өснө гэсэн санааг хэлсэн юм. Үүн дээрээ энгийн жишээ авч хэлсэн. Өнөөдөр Өвөрмонголын малчид нэг төлгөө 400-500 мянгаар борлуулдаг болохоор нэг килограмм мах нь Монгол мөнгөөр 36 мянган төгрөгийн үнэд хүрдэг гэж хэлсэн санаа юм. Түүнээс биш Улаанбаатарчуудын буюу төвийнхний махыг 36 мянган төгрөг болгоё гэж хэлээгүй. Эдийн засаг нь зөв системтэй улсын малчин иргэн махаа 36 мянгаар зараад баян амьдраад байдаг. Ар Монголд болохоор “Чи баяжиж хөрөнгөжиж болохгүй” гээд бүгдээрээ нийлээд нүдээд байдаг.

-ЦОГЦ БОДЛОГО ЯРЬЖ БАЙХАД ЗУРГААХАН СЕКУНДИЙГ НЬ ТАСДАЖ АВААД ГҮТГЭЭД БАЙХ ЮМ-

Монгол улсад өнөөдөр Тариалан эрхлэлтийг дэмжих, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Тэтгэврийн, Даатгалын, Нийгмийн даатгалын гэсэн маш олон сан бий. Үүнтэй адил малчдын сан яагаад үүсгэж болохгүй гэж. Өнөөдөр малчин нэг килограмм махаа 8 мянган төгрөгөөр үнэлж худалддаг. Үүнээс ачаа тээврийн хөлс гэх мэт үйл ажиллагааны зардлаа хассаар 1кг махаа 3-4 мянган төгрөгөөр борлуулж байна. Ингэж хөдөлмөрөө үнэгүйдүүлснээс өндөр үнэтэйгээр гадаадын зах зээлд гаргаж зарвал малчдад өнөөдөр илүү ашигтай.

Харин түүнээсээ тодорхой хэмжээний сан үүсгэх хэрэгтэй. Тэр сангаараа бага орлоготой иргэд, хүүхэд, ахмад настнуудынхаа амьжиргааг өнөөдрийн байдлаас нь дордуулахгүйгээр барих бүрэн боломжтой. Ирэх жил мах өсөх үү, өсөхгүй юу гэж санаа зовох асуудалгүй болно шүү дээ. Тэртээ тэргүй тэр сангаараа дамжуулж дотоодынхоо үнийг барьж байгаа юм чинь. Гэтэл “Эрээн, 36 мянган төгрөг” гэдэг үгийг оруулаад хэдхэн секундийн буруу ойлгогдохоор видео цацсан. Монгол Улсын мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх цогц бодлого яриад байхад нь л 6 секундийг нь тастаж аваад л гүтгээд байгаа юм л даа.

-Улаанбаатарчууд үнэтэй мах идэх ёстой гэсэн санааг  яагаад илэрхийлэх болов?

-Өнөөдөр Улаанбаатар хотод бизнес эрхэлж байгаа хүмүүс болон улстөрийнхний зарим нь гадаадаас сүши зөөж, Австрали үхрийн махыг өндөр үнээр оруулж ирж идэж байгаа. Гаднын махыг 20, 30 мянгаар авч онгоцоор зөөж иддэг хирнээ Монголынхоо махыг үнэгүйдүүлдэг. Засгийг газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгах агуулгаар л санаагаа хэлсэн. Үүнээс 6 хан секунтийн бичлэг тараасан. Зургаахан секундэд хүн агуулга хэлнэ гэж байхгүй шүү дээ. Миний хэлсэн саналыг зургаан секундэд багтаагаад асар их мөнгө төлөөд гутаан доромжилж байна. Цөөнхийн үгийг кнопоор боож байна. Эсвэл хэлсэн үгэн дээр нь дөрөөлөөд бусдаар үзэн ядуулж байна. Үүнээс ухраад няцаад байх зүйл байхгүй.

-МИНИЙ ХЭЛЭХ ГЭСЭН САНААГ БҮТНЭЭР НЬ СОНССОН МАЛЧИД БАЯРЛАЖ БАЙНА ЛЭЭ-

-Тухайн үед та андуураад хэлчихсэн гэсэн үг үү?

-Андуурсан зүйл байхгүй. Өвөр монголд мах кг тутам нь 36 мянга гэж байгаа нь үнэн үү, үнэн. Монголд мах кг тутам нь 8 мянган төгрөг гэж байгаа нь үнэн үү, үнэн.  Үргэлжлүүлэн тогтворжилтын сан ярих байсан ч, харамсалтай нь 5 минутын хугацаа нь дууссан. Гадны барааг дэлхийн зах зээлийн өндөр үнээр авдаг хэрнээ хөөрхий малчдаас малынх нь махыг 8 мянга буюу түүнээс доош үнээр авдаг. Ингэж болохгүй биз дээ.

Жилд 20-30 сая толгой малын махыг 8 мянгаар өгөөд байх 30 мянгаар өгөөд байх хоёр чинь асар их ялгаатай шүү дээ. Гадаад гараад дөрөвхөн алхаад үнэтэй мах иддэг мөртлөө Монголдоо орж ирээд малчдынхаа хөдөлмөрийг үнэгүйдүүлээд байж болохгүй биз дээ. Сэтгэлгээний өөрчлөлт хийх ёстой. Миний хэлэх гэсэн санааг бүтнээр нь сонссон малчид баярлаж байна лээ. Улаанбаатарынхан л гээд хэлчихсэн болохоор биш.

-Махны үнэ хөөрөгдөж үе үе 16 мянга хүрэхэд л нийгэм даяараа “хэцүүддэг” шүү дээ?

-Миний хэлээд байгаа санаа чинь тэр хөөрөгдлийг байхгүй болгоно шүү дээ. Дахиад хэлье нийт малчдынхаа малын махыг үнэд хүргэчих. Дараа нь тогтворжилтын сан бий болгочих. Тогтворжилтын сангаараа дамжуулаад өөрийн чинь санаа зовоод байгаа зүйлийг зохицуулах байхгүй юу. Тогтворжилтын бодлого барьчихвал ирэх жил харин ч мах 16 хүрэх бил үү, үгүй бил үү гэж санаа зовохгүй шүү.

-Монголчууд 36 мянган төгрөгөөр мах авах цалинтай бил үү?

-Малчид өөр өөрсдийнхөө малын махыг идчихнэ. 21 аймагт малгүй хүн гэж байхгүй. Тэгэхээр 21 аймгийн иргэд асуудалгүй. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын иргэдээс бусад нь малчин буюу мал бүхий иргэд байдаг. Харин махны үнэ Улаанбатарынхны буюу 20 хувийнхны л асуудал болж байгаа биз. Энэ 20 хувийнхны асуудлыг сан үүсгээд шийдэж болно гэж харж байгаа.

-БИ МАЛЧИН ХҮНИЙ ХҮҮХЭД. ААВ, ЭЭЖЭЭС УЛАМЖИЛЖ ИРСЭН ЦАГААН ИДЭЭ, МАЛЫН МАХ ХЭРЭГЛЭДЭГ-

-Танай гэр бүлийнхэн махаа хаанаас, хэдэн төгрөгөөр авч хэрэглэдэг вэ?

-Би малчин хүний хүүхэд. Аав ээжээсээ уламжилж ирсэн цагаан идээ, малын мах хэрэглэдэг. Гадаад дотоодоос өндөр үнэтэй мах зөөх ямар ч шаардлага байхгүй. Монголчуудын уламжлалт мал аж ахуйн мах амттай.  

-Таны хэлээд байгаа шиг малчид махаа үнэтэй зарахаас илүү ченж нар дундаас нь ашиг хүртэж үнийг нь хөөргөөд байдаг шүү дээ. Үүнийг яаж зохицуулж малчдад өөрсдөд нь ашигтай байлгах ёстой гэж харж байна вэ?

-Хонины махыг сонирхож байгаа хүн дэлхийгээр л нэг байна шүү дээ. Харин хилээр гаргах, үнэтэй болгох нөхцөлийг нь төр бүрдүүлж өгөх ёстой шүү дээ. Энэ нөхцөл бүрдээгүйгээс ченж нараар дамжаад үнэ нэмэгдээд байгаа юм л даа. Дэлхийн зах зээлд гараад мах үнэтэй болчихвол ченжээр дамжих шаардлага байхгүй шүү дээ.  Би ийм л бодлогыг яриад байгаа. Улс төрчид үүнийг ярьдаггүй. Айдаг. Ийм хулчгар байж болохгүй л дээ.

-Та үүнийгээ бодлогын хэмжээнд хүртэл нь ярьж, өргөн барих уу?

-Би өнөөдөр эрх баригчдад саналаа л хэлж байна. Манай нам эрх барьж байсан бол би энэ асуудлаар илүү тууштай дуугарна. Өнөөдөр коронавирус дэгдээд эдийн засаг хэцүү байгаа энэ үед зээл тусламж л ярьж байна. Үүний оронд өөрсдөдөө элбэг байгаа баялгаа үнэд хүргэчихдэг бол болох юм л даа.

-ЭРХ БАРИГЧДАД САНАЛ ТААЛАГДАХГҮЙ БОЛОХООР НУХЧИН ДАРЖ БАЙНА-

-Шинэ гишүүн болоод орж ирэхэд парламентынхан таны хувьд хэр ажил хэрэгч санагдав?

-Парламентын төлөвшил сайжирсан, хөгжсөн байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг шиг парламентын засаглалыг байнга дэмждэг хүний нэг нь бий. Удаашралтай, хүнд сурталтай зүйлүүд бий л дээ. Гэхдээ цаашид энэ байдал сайжрах байх.

-Орж ирээд хэр их ажил амжуулав?

-Парламентад сууж байгаа гишүүн бүр төрийн бодлогод саналаа хэлэх ёстой. Энэ дагуу саналуудаа хэлээд л явж байна. Эрх баригчдад санал таалагдахгүй болохоор нухчин дарж байна. Харин миний саяын хэлсэн санал ард түмэнд таалагдсан болохоор бага дээр нь нухчин дарах гэж оролдож байх шиг байна.

Тангараг өргөлөө, чуулгандаа суулаа. Миний хувьд өмнө нь орон нутагтаа амьдарч байсан хүн. Сая “Монгол Улсын Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хууль”-ийг яаран сандран батлах гэж байсныг нь зогсоож чадлаа. Манай нам завсарлага авсан. Энэ хууль бол Үндсэн хуулийн дараа орох суурь хууль. Нухацтай ярихгүй бол болохгүй. Энэ хуульд өөрчлөлт орвол дагалдах 300 гаруй хуульд өөрчлөлт орно. Хэрэв бидний саналыг хүлээж авахгүй бол дараагийн завсарлагыг авна. 

Улстөрийн сонгуулийн өмнө энэхүү суурь хуулийг өөрчилж болохгүй шүү дээ. Энэхүү хуулиар бол Ерөнхий сайд аймгийн засаг дарга нарыг томилдог болно. Аймгийн засаг дарга нар сумын засаг даргаа томилно. Хэрэв хууль батлагдвал Монголоор нэг цүнх баригч нар очих эрсдэлтэй. Орон нутгийн бодлого, хүмүүсийн зан ааш, соёлыг мэдэхгүй хүмүүс шууд томилогдож очно гэсэн үг. Энэ мэтчилэн олон асуудал байна.  

-МАНАЙ НАМ ШИНЭЧЛЭГДЭЭД, ИТГЭЛ НАЙДВАРАА ОЛООД ИРЭХИЙН ЦАГТ ХҮЧТЭЙ СӨРӨГ ХҮЧИН БАЙЖ ЧАДНА-

-Танай нам хэр сайн сөрөг хүчин байж чадаж байна?

-Хоёр дараалаад хүндхэн ялагдалд орчихсон. Намын удирдлага шинэ их хурлаа хийгээгүй, үүрэг гүйцэтгэгч нар ажиллаж байна. Айхтар мундаг сөрөг хүчин болж чадаж байна гэж хэлэхгүй. Ард түмэн саяын сонгуулиар дүнгээ тавьчихсан. Ардчилсан намаас шинэчлэлийг хүсэж байна.

-Зарим нь танай бүлгийн даргад чамлалттай хандаж, АН-ын түр даргаар ажиллаж байгаа Ц.Туваан баахан намуудтай нийлж сонгуулийн мэдэгдэл хийж байгаа нь ч даарин дээр давс нэмчихлээ.

-Одоо бид шилжилтийн үе дээрээ явж байна. Уналт босолт хоёрын дундуур явна. Д.Ганбат гуай биднийг бодвол УИХ-д хоёр дахиа сонгогдсон. Бидний бодвол туршлагатай, парламентч хүн. Чуулган эхлээд хоёрхон долоо хонож байна. Юу бодож, ямар сайхан зүйл хэрэгжүүлэхийг бид таашгүй шүү дээ.

Намын бүлэг бол Монголын ард түмний итгэл найдварын цэг. Нам шинэчлэгдээд, итгэл найдвараа олоод, хүмүүсийн санаа бодол төвлөрөөд ирэхийн цагт хүчтэй сөрөг хүчин байж чадна гэдэгт итгэлтэй байна.

-Таны хувьд Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан. Нэг аймгийн иргэдийн төлөө ажиллах, гишүүн болоод нийт Монголын иргэдийн төлөө ажиллах хоёрын хооронд хэр их ялгаатай санагдаж байна вэ?

-Нэг их ялгаатай гэж бодохгүй байна. Адилхан л иргэдийн, Монгол Улсын төлөө ажиллаж байгаа болохоор тэр. Тэнд ч нийгэм, энд ч нийгэм бий. Хаана ч ажилласан иргэдийн төлөө дуу хоолойгоо илэрхийлж, саналаа хэлээд явна.

-Тантай нэгэнт уулзсаных асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна л даа. 2017, 2018 онуудад АТГ-т шалгагдаж байсан асуудал тань юу болсон бэ. Шалгагдаад дуусчихсан уу?

-Саяынх шиг л үйлдэл болохгүй юу. Төрийн алба хааж байхдаа ХОМ заавал өгдөг. Улаанбаатарчууд махыг 36 мянгаар ав гэж гүтгэдэг шиг үйл явдал болсон. Хоёр үйлдлээр намайг АТГ-т өгч шалгуулсан. Шалгагдаад буруугүй гэдэг нь тэр дороо тогтоогдоод хариу нь гарчихсан.

-

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
104 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Б.ЦОГТГЭРЭЛ
Б.ЦОГТГЭРЭЛ
2020-08-28 09:34

УЛААНБААТАРЧУУДЫГ ДОРОМЖИЛЖ ДАРАМТЛАЧИХААД ЮУ ВЭ МУУ ЛАГАЙ ЧИНЬ !!! НЭГ ТОМООХОН СУМЫН ТӨВИЙН ЗД ХИЙЖ БАЯЖСНАА ШИНГЭЭЖ ЧАДАХГҮЙ ИХ САГАЖ БАЙНА ДАА МУУ ЛАГАЙ ЧИНЬ !!!

zochin
zochin
2020-09-01 08:21

ulaanbaatar huduu 2t yalgaa ba uu adilhan mongol gazar shoroo m#lchid 4n ulirald berhsheeliig tuulj l yavaa

Tse
Tse
2020-08-31 13:30

Ene uuruu m#ltai bolood unetei mahnii zoblong medehgui bn.1 kg mah hudaldaj abch uzeegui bj .400 myngan tug tsalintai bid hed 36.000 mah idej chadhuu.Amidraltai l yum yarairaii gishuun guai

zochin
zochin
2020-08-28 15:06

sanaa ni zuv yaria ni buruu bsan uu daa gehdee bidend hangalttai tsalintai ajiluud bii bolgood ugchuul mahaa 36k aar avahad yahav dee hehehe

Зочин
Зочин
2020-08-28 15:01

Энэ хүн үг хэлэх үедээ согтуу,тасарсан байсан юм бишүү????

Чимка
Чимка
2020-08-28 11:27

Тайлбар хүртэл хийчихээд байхад ойлгодоггүй юмуу... Та нарт ингэж хэлүүлхээргүй нутаг орондоо ихийг бүтээсэн хүн шүү хөөе

Хуц
Хуц
2020-08-28 17:51
Reply to  Чимка

Хөдөөний м�##�ыг хөөж явуул амнаасаа гарсан хийгээ бас бусад руу яаж чихэж чадаж бна ш�##� хөлдүү нөхөр бидон Ганбааг харсан таарсан таар шуудайнууд

Улсынхаа нэрийг бодоорой
Улсынхаа нэрийг бодоорой
2020-08-28 16:18
Reply to  Чимка

Яахав дээ. Өнөө М.Энхболдыг гүтгэдэг эвлүүлэг шиг л үйлдэл байна ш дээ. Гайхаад яахав. МАн-ын сүүлийн үеийн з�##�уучуудын хийж чаддаг ганц ажил гэх үү дээ

Зочин
Зочин
2020-08-31 11:51

Энэ хүний яриа эвлүүлэг болж таарч байна уу? Үгүй л юм шиг байх юм

Хандаа
Хандаа
2020-08-30 07:06

Яг үнэн шүү

Shaa
Shaa
2020-08-28 12:15
Reply to  Чимка

Shaa shaa

bolor
bolor
2020-08-28 14:14
Reply to  Shaa

монголчуудын 20 хувь нь Улаанбаатарт амьдардаг юм
гэнээ энэ хөдөөний хүн .Тоондоо муу нөхөр байна.

зочин
зочин
2020-08-28 10:40

м�##�чин хүн ч монголын иргэн, бид худ�##�дан авах боломжиндоо л үнээ барих хэрэгтэй, мах 8000төг м�##�чдын хувьд боомжийн үнэ бол, хотынход үнэ нь өндөр байгаа. олон айл өдөрт махтай хоол 1 удаа идэж бна. иймд төрийн түшээ нар ард түмнийг хоол ундтай байлгахад анхаарч ажиллаж, эдийн засгийн үр дүнтэй арга хэмжээг авах ёстой, үүний төлөө ажиллах гэж ард түмэнд амл�##�т өгч гарч ирсэн. ажлаа хий , битгий ард түмнийг бас

Irgen
Irgen
2020-08-28 10:30

Хөдөө рүү нь хөөгөөд явуул. Ийм тэнэгүүд яаж сонгогдсон бол.

Зочин
Зочин
2020-08-28 09:47

Чамайг бодвол хэлэх үгтэй хийсэн зүйлтэй, хэлэхээ хэлж чаддаг эр хүн шүү, цавины үс минь. Чи 36000 байтугай, 3600 аар ч мах авч чадахгүй долоогч

Oyuntsetseg
Oyuntsetseg
2020-08-28 11:49
Reply to  Зочин

Muu suganii vs ni yumuu holsnii bichech ni yumuu g###goo ene m#lantsar chin tegeed yu hiij bvteesiin setgeld honogshtol neg saihan halaach hogshoon

Zochin
Zochin
2020-08-28 13:19
Reply to  Oyuntsetseg

Tengerees buusan amitan shig yarih yum. UB hotod dundaj amidraltai, dooguur amidraltai irged amidardagiig meddeggui Mahan tolgoi baina. UNETEI MAH GADAADAAS IDDEG NI irged bidniig muljsun, baigaliin baylagiig idej uusan gahainuud baidag. M#lchid ni Belcheeriig unegui heregledeg, bas nooluuriin mungu gej ulsaas tataas avdag ni unen. Ene ulsiig avch yavaa humuus ni dundaj amidraltai irged.

зочин
зочин
2020-08-28 14:49
Reply to  Zochin

яг үнэн наад хүн чин ард түмнийг м�##�аа м�##�лаад бай би өндөр үнээр зараад өгьё гээд бгаа юм бна цаад санаа нь биднийг феод�##� болгох нь

shinebayar
shinebayar
2020-08-28 10:48
Reply to  Зочин

хөлсний бичээч үү? хахахахаха

Дак
Дак
2020-08-28 12:16
Reply to  shinebayar

Бөгс долоогч

Монгол
Монгол
2020-08-28 09:37

Чиний амнаас гарч байсан шүү чи өөрөө эрээний харъяат болж 36000 мянгаар махаа идэж өвс ногоо хог идэж амьдар миний монголоос �######�сан бай даа

zochin
zochin
2020-08-28 15:08
Reply to  Монгол

startegiin hvns mahnii eksportiin kvotiig hyataduudad ugch bid yamar mah ideed bgaagaa medehee bolison yum bishvv

харамсалтай
харамсалтай
2020-08-28 09:38

УИХ д сонгогдсон арай ч дээ гишүүдийн нэг. Эх орноо хөгжүүлэх тэнхээтэй хүмүүсээ БИД олж сонгож чадахгүй юм даа

Tenger
Tenger
2020-08-28 09:42

Estoi teneg hvn, nyalh hvvhed ch oilgohoor helsen shde. Helsen vgniihee hariutslagiig hvleej chadahgvi baij yah gej gishvvn bolson ym be

zochin
zochin
2020-08-28 09:43

Ulaanbaataryn xeden xuvi ni yamar tsalintai mon xeden xuvi ni ajilgui xeden xuvi ni yamar xemjeenii tsalingaar amidarch xeden togrogoo zovxon maxan zartsuulj baigaag sudlaad iim yum yaryirai durakaa Agaaryn yum yaridag xen be

Irgen
Irgen
2020-08-28 10:28
Reply to  zochin

3

Зочин
Зочин
2020-08-28 09:49

Хар тэнэг м�##�аа 36,000 төгрөгөөр зарах уу? Улаанбаатарчуудадаа 10,000 зарахад ашигтай юу? Ямар ч м�##�чин 36,000-аар зарахаа бодно. Ийм элий м�##� л�##�руудыг яах гэж сонгож байдаг юм бэ?

irgen
irgen
2020-08-28 09:56

Haramsaltai baina iim umnuud gishuun bolson geheer!

Жагаа
Жагаа
2020-08-28 10:10

Тэр м�##�чид нь үзээд ойлгоод баярлаад байгаа бичлэгээ бүрэн эхээр нь Улаанбаатарчуудад үзүүлээд энэ асуудлаа нэн тийш болгоочдээ. Ер нь төрийн түшээ хүн хэлэх үгээ бодох хэрэгтэй. Ам нь х�##�аад хаа хамаагүй бурдаг нөхдүүд байгаа шүү.

Зочин
Зочин
2020-08-28 10:11

ЯМАР Ч СУДАЛГААГҮЙ ДУРААРАА ЧАЛЧДАГ ИЙМ МАЛУУД ХААНААСАА ГАРЧ ИРДЭГ ЮМ БЭ?! ӨВӨРМОНГОЛЫН МАХ ЯАГААД ҮНЭТЭЙ ВЭ ГЭХЭЭР МАЛЧИД НЬ БЭЛЧЭЭР ГЭХ ЮМ БАЙХГҮЙ ХАШААЛСАН БАГАХАН БЭЛЧЭЭР НЬ ХААНАА Ч ХҮРЭХГҮЙ БОЛОХООР ТАРИАЧИДААС ӨНДӨР ҮНЭТЭЙ ТЭЖЭЭЛ АВЧ МАЛАА ТЭЖЭЭДЭГ УЧРААС ТЭР ЮМ. ТЭДНЭЭС 20-30 ДАХИН ИХ ТАЛБАЙД БИД МАЛ АА БЭЛЧЭЭДЭГ ШҮҮ.

shinebayar
shinebayar
2020-08-28 10:50
Reply to  Зочин

үнэн үнэн ямарч суд�##�гаа байхгүй.

Зочин
Зочин
2020-08-28 10:13

Үхсэн баасных нь УИХн гишүүн хорооны ЗД ч хийж чадахгүй луйварчин байж!!!!!

Зочин
Зочин
2020-08-28 10:15

Энэ л�##�араа Эрээнлүү нь �######�уулаачээ

зочин
зочин
2020-08-28 10:20

одоохондоо энэ бүтэхгүй л дэ хэдэн ченжээ дийлэхгүй байж дунд нь махаа худ�##�даж авдаг улсууд л хэцүүдэх байх да эрхэм гишүүн гуай өөрөө мөнгө м�##� ихтэй болохоор амны зоргоор ярих шив дэ �##��####�а бол гадаад ру гаргадаг махаа өндөр үнээр гаргах нь зүйн хэрэг дотооддоо бол өөр ш дэ

Зочин
Зочин
2020-08-28 10:29

энэ хүний санаа маш зөв. даанч махны бизнестэй, хятадуудын сүлжээнд орчихсон хүмүүсийн эрх ашгийн эсрэг дуугараад дургүйг нь хүргэж. тэгээд жоохоон яриа таслаад тавихад л юм уншаад ойлгодоггүй хар масс, хүн сүгнүүдэд хара�##�гаж. одооны бүх хүн хүний яриа ойлгохгүй. уншаад ч ойлгохгүй болсон. тархи нь хоосон болсон

Зочин
Зочин
2020-08-28 11:41
Reply to  Зочин

мангуу н

zochin
zochin
2020-08-28 10:36

erguu dagz yum aa hlcheed hleegui gheer yu ghew ee huduuniihuniiguu muusain huduunii gishvvd ingj bayrluuldg yum bn

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-08-28 10:42

Хөгийн муу хулгайч. М�##�чдыг дэмжихээрээ тэгж ярьдаг гэнээ. Худ�##�ч новш цаашдаа яаж 4 жилийг иймэрхүү улс орноо мэдэхгүй хувиа хичээсэн нөхдүүдээр улсыг хэмхлүүлж явнаа. М�##�чид руугаа хандсан бодлого нь улс дамнасан юм болоод хувирчихдаг нэгийг нь өргөх гээд нөгөөг нь доош хийдэг сэтгэхүйгээр яаж улс орний хөгжил явах вэ дээ. Энэ нөхрийн бодлогоор м�##�чид зөвхөн махаараа хотыхныг сааж байж сайжрах юм бна лдаа хөөрхий.

Зочин
Зочин
2020-08-28 10:50

Арабын улсуудад бензин хэдэн литр нь гэлээ 1 доллар байдаг юм гэсэн. М�##�тай улсад мах нь хямд байх нь аргагүй байх. Гэтэл энэ тэнэг эр юуг юутай харьцуулаад муйхарлаж байгааг харахад хятад монгол хоёрыг нэг улс гэж ойлгоод байгаа юм шиг. Орос, хятад 2 монголыг юугаар нь боож хаахаа мэднээ. Монголоос мах экспортлохыг хөөрхөн хөөрхөн арг�##�аад аваад байгаа юм шиг үгүй ч юм шиг харагдуулаад тэгэсгээд өнгөрөөчнө дөө. Манай м�##�чид м�##�аа өсгөөд байг�##�иа доройтуулаад бүх буруугаа уул уурхай руу чихээд тэнэглээд м�##�чин заяа, м�##�, хэл, хил гуравтайгаа байхад гэх мэтчилэн солиороод сууна.

Хэрүүлч өвгөн
Хэрүүлч өвгөн
2020-08-28 10:56

Гадаадад бол юм үнэтэй бөгөөд хөгжил нь өөр шүү дээ, эргүү хургаа. Чи одоо УИХ-аас �######�. Монгол хөгжиж болоогүй байна. Мах хоолондоо үнэ гэж ярьж байхаар ажилчин ангиа яаж хөгжүүлэх вэ гэдгээ санаачилга гаргаач, эргүү хургаа.

zochin
zochin
2020-08-28 10:57

УБ-т 36000₮-р мах авах чад�##�тай нь хэд байгааг өөрөө мэдсэн үү Батсүх гишүүнээ, та тэр үнэтэй гадаадаас мах авчирдаг газраар нь орж үзжээ, тэгвэл хоосон хонож байгаа айлуудаар орж үзээд сан�##�аа хэлээрэй. Өөрийн чинь баян тарган, боломжтой чинь тэндээ л биз, зөвхөн хувиа бодохгүй, ард түмний төлөөлөл болж УИХ-д сууж байгаагаа дахин дахин бодоорой.

UBiin irgen...
UBiin irgen...
2020-08-28 10:58

m#l byhii irged .....gej yamar hymyysiig heleed bna....!!!!?????

DGG
DGG
2020-08-28 10:58

АР ӨВӨР МОНГОЛ, ЭРЭЭН УЛААНБААТАРАА ХАРЬЦУУЛААД ЗҮТГЭЭД БАЙДАГ ҮНЭХЭЭР ҮХЭР ЮМАА

Зочин
Зочин
2020-08-28 11:00

Батсуурь банхар бол аймагтаа уул уурхайн бизнесээр хөлжсөн хөсөр царайт үнэн нүүр царай нь удахгүй илэрнэ муу луйварчин бас АТГ шорон явах нөхөр дөө

Зочин
Зочин
2020-08-28 11:02

Хара�##�аар хяднааааа чамайг

Зочин
Зочин
2020-08-28 11:07

21 аймагт м�##�гүй хүн байхгүй гэж яриад бна Ихэнх нь м�##�гүй хүмүүс байгаа шүү

Зочин
Зочин
2020-08-29 05:41
Reply to  Зочин

Эсрэгээр ихэнх нв м�##�тай

Zochin
Zochin
2020-08-28 11:29

Anhaaraltai oilgoj unshval zuv l sanaa helsen bna daa.Daanch oilgohgui baij l mushgiad yvchiimaa.

Зочин
Зочин
2020-08-28 11:38

СҮХБААТАРААС ХАЧИН ХАЧИН НӨХДҮҮД СОНГОГДОХ ЮМ.СҮХББАТАР АЙМАГ ТЭР ЧИГЭЭРЭЭ ХОТЫН НЭГ ХОРООНЫ Ч ХИЙЖ БУЙ ЮМЫГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ.ХОТООС ТАТААС АВНА ТЭГЭЭД ХОТТОЙ БАРЬЦАНА ХОТЫГ ЯАЖ ИЙГЭЭД ШУЛНА..МАХ ЧИНЬ АРИУН ЦЭВЭР НЬ ЯМАР БИЛЭЭ.ХОТЫНХНООС ӨӨР УЛС АВДАГ ЮМ УУ?ТИЙМ Л СҮРХИЙ ЮМ БОЛ ЭРЭЭНДЭЭ ОЧИЖ ЗАРААЧ.ЧИ ЧАДМААР ЗАЛУУ БАЙНА.

Зочин
Зочин
2020-08-29 05:46
Reply to  Зочин

Ариун цэвэр мундаг махаа авч ид дээ бохир ч махгүй юм байж

Иргэниргэниргэн
Иргэниргэниргэн
2020-08-28 11:55

Өөрөө баян болхоор австр�##�и үхрийн мах ирээч.их үнэтэй гэсэн.ц�##�ин тэтгэвэр 2 нь бага байж махны үнэ нэмэх гэж яриад солиотой юм уу?өөрийгөө хэн болсон гэж биднийг доромжлоод бна.тэгж ярьв�##� м�##�чид шиг баян улс монголд �##�га бна.улсаас их хэмжээний мөнгө авна.дээр нь өөрсдийнхөө бүх боловсруулсан бүтээгдэхүүн зарна.хотын биднээс хавьгүй баян.хөдөөнийхөн биднийг хотын автобусны гуйлагчингууд гэж гаргаж бна.энэ хөдөөнөөс сонгогдсон гишүүн бас доромжилж бна

Зочих
Зочих
2020-08-28 11:59

Шаар минь хэлсэн үгийг чинь хоёр чихээрээ сонссон. Одоо хэлсэн үгнээсээ буцах гэж. Бодлогогүй хэлсэн үг амны �##�даа болох шиг. Хогийн муу новш. Их хур�##�д биш шоронд байх хүндээ

Энэ хүний улс төрийн карьер дуусав бололтой
Энэ хүний улс төрийн карьер дуусав бололтой
2020-08-28 12:00

Ж.Батсуурийн карьер ингээд дууслаа даа. Ямар ч мэдрэмжгүй хачин зүйл ярьсан нь я�##�т ч үгүй үнэн шүү дээ

Зочин
Зочин
2020-08-28 12:06

Махны үнэнд хязгаар тавьж болохгүй Зах зээлийн ханшаараа л яваад ирсэн Цаашдаа ч явна Эмээлтээс Улаанбаатарлуу орохоороо махны үнэ 2-3000 р нэмэгдээд байгааг л зохицуулах ёстой Одоо хөдөө явж айлын хотноос м�##� мах авдаг ченж бараг байхгүй М�##�чид бүгд машинтай болсон Өөрсдөа авчираад өгч бгаа

нхк
нхк
2020-08-28 12:07

за за бүр Ар Монгол нтр гээд наа чинь нэг л бишээ

Зочин
Зочин
2020-08-28 12:11

Хөдөө аж ахуй бирж гэж нэг б�##�арсан газраа хурдан татан буулга тэдэнд хийх хийж чадах ажил нэг ч байхгүй гэдгийг харууллаа Баахан орон тоо ц�##�ингийн хүүдийнүүд

Монгол хүн
Монгол хүн
2020-08-28 12:21

Яаж засч з�##�руулж ярьсан цаад утга нь 36000 төгрөгөөр авах ёстой л гээд байна шд. Хэнийг хуурах гээд байгаа дурак вэ.

Зочин
Зочин
2020-08-28 12:23

Одоо 1000 �##�таар гоёоод яриад хэрэггүй.

Zochin
Zochin
2020-08-28 13:21

Tengerees buusan amitan shig yarih yum. UB hotod dundaj amidraltai, dooguur amidraltai irged amidardagiig meddeggui Mahan tolgoi baina. UNETEI MAH GADAADAAS IDDEG NI irged bidniig muljsun, baigaliin baylagiig idej uusan gahainuud baidag. M#lchid ni Belcheeriig unegui heregledeg, bas nooluuriin mungu gej ulsaas tataas avdag ni unen. Ene ulsiig avch yavaa humuus ni dundaj amidraltai irged.

Zochin
Zochin
2020-08-28 13:32

Үнэн байлаа ч гэсэн бодож санснаа зөв илэрхийлж чаддаггүй ийм нөхдүүд их хурлын гишүүн болсон байна гэдэг гутамшиг. Ер нь худлаа гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Одоо бүүр нэг юм хэлж ярьчихаад тэрнийхээ төлөө хариуцлага мариуцлага хүлээнэ гэж ерөөсөө байхгүй. Энэ муу хэдэн юманд юу ч гэж хэлсэн яадгийн гэсэн байртай л байдаг болж. Нэг юм ярьж мэдэгдэл хийчихээд 2 хоногийн дараа би тэгж хэлээгүй. Ингэж хэлсэн гээд 360 градус юм яриад байдаг болж. Яахаараа ийм орон гаран юмнуудыг сонгоод байдаг юм. Эсвэл луйвраар гардаг байх. Эсвэл сонгогчид нь ч гэсэн энэ нөхөр шигээ орон гаран юмгууд байдаг биз.

т
т
2020-08-28 13:35

Би өөрийгөө м�##�тай гэдэгээ сая л мэдлээ

Зочин
Зочин
2020-08-28 13:57

Сэтгэгдлүүдийг х�##�ьт уншсан чинь хүний хэлсэнийг гүйцэт ч уншчихаж чадахгүй амьтад Монголд минь яасан олон юм вэ!!!!

монгол
монгол
2020-08-29 21:18
Reply to  Зочин

тусгаар монгол улсыг минь ар монгол гэж хэлдэг хаанаас ирсэн цөөвөр бэ их хур�##�д 5үеийн намтарын судлаж нэр дэвшүүлэх хэрэгтэй им биш үү.

Ахмад гишүүн
Ахмад гишүүн
2020-08-28 14:10

Энэ хүн ингээд дууслаадаа.УИХ н гишүүнээр сонгогдоод нийт ард түмний төлөөлөл болдгоо ойлгоогүй цохиж яваа нөхөр бн.

Сонон
Сонон
2020-08-28 14:10

Төрийн байгууллага, Улсын их хур�##� барааны үнэтэй зуур�##�ддагаа болих хэрэгтэй. Зах зээлийнхээ эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтээрээ барааны үнэ тогтоогддог. Хэрэв хөндлөнгөөс нь хүчээр нөлөөлөх оролдлого хийвэл тэр с�##�бар ун�##�тад орно.

Нямдорж
Нямдорж
2020-08-28 14:19

Луйварын хар машин бас л луйварчидаа таьж л код хийж сонгуульд гаргаж дэж

Зоzassчин
Зоzassчин
2020-08-28 14:25

Iim l###r songogdsiinu?

Хажаа
Хажаа
2020-08-28 14:36

Энэ ху жаа яг тэгж хэлсийшт

zochin
zochin
2020-08-28 15:19

хэлсэн санаа тань зөв байж болно зарим хүмүүст боломжийн байж болно гэдэ байнаа ард иргэдийн тань авж байгаа ц�##�инхэр билээ хүний хэрэцээ хир их билээ идэж уух өсөх зүүх үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх аргэрээ авж явах гээд хэрэгцээ мундхахгүй арчаагүй хийж өсгөж чадахгүй бол яах гэж төрүүлсэн юм гэх хүмүүс багаа тэгвэл тэдэнд хэлхэд чадах гэж хийх гэж хичээж яваа ч боломжийн ц�##�интай ажил ховор эсвэлхэн нэгний чихээсээр дүүрдэг аргаабарсан хүмүүс олдсон ажлаа ц�##�ин хөлсөө гололгүй өнөө маргаашаа болгож яваа хүмүүс зөндөө ийм хүмүүс нь та нарын хэлдгээр амьдр�##�ын боломж доогуур бүлэгт тань багтдаг юм з�##�уу хүн байж арчаагүйл гэнэ үнэн хэрэгтээ яаж зүтгэж явааг нь хэнч мэддэггүй ойлгодоггүй ойлгохыг ч хүсдэггүй шүү дээ хиййсэн хэдэн зүйлээрээ түрүү байрьж өөрсдийгөө дөвийлгөхийн оронд ард иргэдээ чин сэтгэлтэй нэ нэгэндээ түшигтэй дэмтэй баймаар хэлэх зүйл маань ихч яаж ойлгуулхаа сайн мэдэхгүй юм зарим хүмүүс шиг уран цэцэн биш болхоор

Зочин
Зочин
2020-08-28 15:50

Дур гутмаар �########�,мантуун толгой

Зочин
Зочин
2020-08-28 15:51

Дур гутмаар пистаа,мантуун толгой

Мсм
Мсм
2020-08-28 16:02

Эргүү м�##� бнс даа.Хэлчээд хэлээгүй гээд уншихлээр хэлцэн ч байх шиг.Эргүү сумтай хулгайч өна

lkhamsuren dagaa
lkhamsuren dagaa
2020-08-28 16:14

Монголын м�##�чид төв суурин газар амьдарч буй хүмүүсийн идэх хоолны төлөө өөрсдийнхээ хөдөлмөрийг үнэгүйдүүлж өөрсдөө ядуу тарчиг амьдарсаар байх ёстой юм уу. М�##�чид өөрсдөө м�##�ын түүхий эд бүтээгдхүүнээ гадаад зах зээл дээр гаргаад үнэ хүргээд зарчих боломжгүй нь тодорхой учраас төр энэ ажилд оролцох �######�шгүй шаардлага байгаа. Гэтэл Монголоо гэсэн сэтгэлгүй, аймхай хулчгар улс төрчдийг 30 жил бид сонгож өсөж, үрждэг баялгаа үнэгүйдүүлсээр өдий хүрлээ. Төв суурин газар амьдарч буй хүмүүсийн хэрэгцээнд хүрэлцэх мах, сүүний үнийг төрөөс зохицуулчих гарцыг олж болно. Батсуурь гишүүн гадаад зах зээл дээр махаа борлуулаад сан үүсгээд шийдэх санаа гаргасан байна. Би зарим м�##�чидтай нэгэн сан�##� тавьж ярилцаж үзэхэд бүгд санлыг дэмжиж байсан. М�##�чин та жилд 1000 кг мах борлуулах шаардлагатай байж. Гэтэл төрийн зүгээс танаас 300 кг-ыг 5000-аар авч дотоодын хэрэгцээнд, 700 кг-ыг 20000-аар авч гадаадад гарган гэвэл зөвшөөрөх үү.

Huts
Huts
2020-08-28 16:16

Батсууриа �##�ы шүү

хх
хх
2020-08-28 16:18

Дахиад л буруу ярилаа гэж. 21 аймагт м�##�гүй хүн гэж байгаа.
Аймгийн төвийнхөн м�##�гүй, төсвийн ц�##�ингаар амьдардаг хүмүүс зөндөө байгаа шүү. М�##�тай иргэдийн суд�##�гааг орон нутаг, байрл�##� зэргээр нь нарийвчлаад гаргаад үз. Тэр �##�бан ёсны тоо баримтад тулгуурлаж ярь.
Хий төсөөлөл биш бодитой тоо баримт, суд�##�гаан дээр үндэслэж юм яримаар юм, гишүүн хүн баримтгүй юм ярьж болохгүй ээ. Хэн хэзээ гадаадаас ямар үнээр үхрийн мах оруулж ирж идээд байна. Энэ нь нийт хүн амын хэдэн хувийг эзэлж байгаа юм.

Улсынхаа нэрийг бодоорой
Улсынхаа нэрийг бодоорой
2020-08-28 16:19

Яахав дээ. Өнөө М.Энхболдыг гүтгэдэг эвлүүлэг шиг л үйлдэл байна ш дээ. Гайхаад яахав. МАн-ын сүүлийн үеийн з�##�уучуудын хийж чаддаг ганц ажил гэх үү дээ

Холбоотой мэдээ

Back to top button