УЛС ТӨР

М.Билэгт онож, С.Бямбацогт “балайрав “

-НӨХЦӨЛ БАЙДАЛ: МАН-ЫН ХУВИЛБАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛ ХОЁРЫГ НЭГТГЭН “ДУНДЫН ХУВИЛБАР” ГАРГАНА-

Нэг нам засгийн эрхийг  барьж буй эгзэгтэй цаг үед парламентаар Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй нийт 62 гишүүн дэмжсэнээр, уг хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Эрх баригч намын бүлэг хуулийн төслийг ерөнхий агуулгаар нь дэмжиж, хэлэлцүүлгийн явцад гишүүд идэвхтэй ажиллаж буй.

Хэдий нэг нам парламентад 64-үүлээ сууж байгаа ч сөрөг хүчин, улс төрийн бусад намуудын хүсэлт, ялангуяа төрийн тэргүүний санал хамгаас чухал юм. Ерөнхийлөгч ч энэ боломжоо овжиноор ашиглаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах саналаа нэлээд том агуулгаар бэлтгэж, УИХ-д хүргүүлсэн.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн  саналд УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох замаар жагсаалт бий болгож, хөгшчүүлд боломж олгох асуудал туссан. Хамгийн ихээр олон нийтийн анхаарлыг татаж буй санал нь энэ юм. Хөшигний ард гишүүдийн тоог 108 болгох асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатартай тохиролцсон гэх яриа явж буй.

Үүнээс гадна Засгийн газар мөрийн хөтөлбөрөөр ҮАБЗ-өөр хэлэлцүүлж байж, УИХ-д өргөн мэдүүлэх, ШЕЗ-ийн дэргэд шүүгчид сахилгын хариуцлага ногдуулдаг  хороо байгуулах, ШЕЗ-ийн гишүүдийг УИХ сонгодоггүй байх, ТНБД  нарыг 10 жилээр сонгох,  аймаг, Нийслэлтийн ИХТ-ийг таван жилээр сонгох зэрэг олон чухал саналуудыг тусгаад байгаа юм.

Хамгийн гол нь дээр нэрлэсэн ихэнх саналууд өргөн баригдаад буй хуулийн төслөөс зөрж буй. Хэрэвзээ МАН Ерөнхийлөгчийн саналыг тэр чигээр хүлээж авбал төслийн агуулга нэлээд өөрчлөгдөнө. Тиймээс ч эрх баригч намын дагнан боловсруулсан хуулийн төсөл, Ерөнхийлөгчийн санал хоёрыг хольж хутгах замаар “ДУНДЫН ХУВИЛБАР” гаргаж ирэх шинэ нөхцөл байдал үүсээд байна.

ЧУХАЛ ЗӨВШИЛЦЛӨӨС “НАРИЙН УХААН” ГАРГАГЧДАА ХАСЖЭЭ

Дундын хувилбар хэрхэн гарахаас 2020 оны сонгууль, улс төрийн намуудын эрх ашиг, Ерөнхийлөгч, парламент, Засгийн газрын эрхийн хуваарлилтын шугам тодорхой болно. Өөрөөр хэлбэл, тал талаасаа байр сууриа хамгаалах нь хамгаас чухал болчихоод байна. Энэ чиглэлд  зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж, Ерөнхийлөгч ахлахаар болсон нь эрх баригч намынханд оноо алдах айдсыг бий болгов.

Зөвшилцлийн ажлын хэсэгт МАН-аас бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт, Шадар сайд Ө.Энхтүвшин,  АН-аас зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, намын дарга С.Эрдэнэ багтсан.  Үүн дээр Ерөнхийлөгч АН талд нэмэгдэх тооцоололтой. Бас  намаасаа түдгэлзсэн Л.болд гишүүнийг багтаасан нь ихээхэн анхаарал татаж буй юм.

Хачирхалтай нь, маш чухал чиг үүрэгтэй  зөвшилцөх ажлын хэсэгт нарийн ухаан гаргаж, эрчүүдийн хараагүй санааг дэвшүүлж чадах орон зайг нөхөх боломж олгосонгүй. Ийм ухааныг эмэгтэй гишүүд л гаргаж чадна. Гэвч С.Бямбацогт гишүүний тайлбарласнаар  ажлаа явуулахаа бодоод эмэгтэй гишүүдийг оруулаагүй аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн М.Билэгт “Монгол Улсын хүн амын 51 хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн төлөөллийг яагаад зөвшилцөх ажлын хэсэгт оруулаагүй юм. Нийгмийн амьдралын төлөвшлийг бүрдүүлэхэд эмэгтэйчүүд гол үүрэгтэй. Айл өрхийн хоёр баганы нэг нь эмэгтэй хүн байж оршин тогтнодог.  Парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөллийг оруулсан гээд байх юм. Л.Болд гишүүн ямар намыг төлөөлж байгаа вэ.  Оронд нь эмэгтэй гишүүн оруулах ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

Хариуд нь С.Бямбацогт гишүүн “Эмэгтэйчүүдийн төлөөлөл гэхээсээ илүүтэйгээр  чиг үүргийн субьектүүдээс оруулахыг зорьсон. Парламентад суудалтай намуудыг бас оруулсан. Эмэгтэй гишүүн гэдэг зарчмыг бариагүй. Хамгийн гол нь ажлаа явуулах үүднээс албан тушаалынх нь чиг үүргийг чухалчилсан” гэх хариулт өгсөн юм.

-С.БЯМБАЦОГТ ГИШҮҮНИЙ ХЭЛСЭНЧЛЭН АЖЛАА ЯВУУЛАХАД ЭМЭГТЭЙ ГИШҮҮД СААД БОЛОХ УУ-

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт “Ажлаа явуулах үүднээс” гэсэн үгийг эмэгтэй гишүүдийн асуудал ярихдаа тодотгосон нь анхаарал татав. Ажлаа явуулахад эмэгтэй гишүүд саад болох юм уу. Эрчүүд юугаараа давуулж, ажлыг шуурхайлах юм гэсэн “ёжтой” асуулт эндээс үүсч байна. Логик утгаараа ч тэр, алдаж хэлсэн.

Бид хүний эрхийг тэгш  гэж үздэг ардчилсан чөлөөт нийгэмд амьдарч байна. Гэтэл Арабын орнууд шиг эмэгтэйчүүдээ саад, тээг мэт үзэж, чухал зөвшилцлөөсөө яагаад хасав. Парламентад олон жил сууж, улс төрийн намын дарга боллоо ч эрэгтэй гишүүд эмэгтэйчүүдийн нүдээр харж чадахгүй. Байгалиас  заяагдсан өгөгдлөөрөө эмэгтэйчүүд энгийн ахуйд нөлөөлөх чигийг маш сайн олж хардаг.

“Эмэгтэй хүн айлын баганаас дээш гарч сууж болохгүй” гэх хуучин цагийн үзэл Үндсэн хуулийн зөвшилцлийн ажлын хэсэг дээр гарав уу. Аль эсвэл улс төрийн тохироо хийх боломжоо бодоод, эмэгтэй гишүүдээ зориуд жийв үү. Энэ талаар туршлагатай парламентчид яагаад дуугарсангүй вэ. Тэд парламентад анх сонгогдсон, элдэв шүүмжлэлд өртөж явдаг М.Билэгт гишүүнээс дор асуудлыг харж байна гэж үү. Бодох л асуудал.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. #БМөнхөө: Сүүлийн үед эмэгтэйчүүд ёс суртахууны хувьд эрэгтэйчүүдээсээ дор байгаа нь илүү тод харагдаж, мэдрэгдэх боллоо. Энэ юутай холбоотой байна эрхэм жиргээчид минь? гэж тэгвэл Монголын улс төрийг сүүлийн 28 жил удирдаж байгаа улс төрчдийн 90 орчим хувь нь эрэгтэйчүүд байсан нь эрэгтэй улс төрчдийн гавьяа нь юу байв?????

  2. Amoxicillin Maculopapular Virus Zithromax Treats What Std Viagra Espanol [url=http://orderciali.com]cialis cheapest online prices[/url] Acheter Viagra A L’Unite Cialis Effet Heure

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button