НИЙГЭМ

Хоёр тарвага агнасан иргэнийг 870 000 төгрөгөөр торгожээ

Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол гарч тус сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байсан бөгөөд шинжилгээгээр “сөрөг” буюу тарваган тахал өвчний халдвар илрээгүй байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тарвага хууль бусаар агнасан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2 ширхэг тарвага хууль бусаар агнасан 1 иргэнд 150.000 төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын 720.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн цагдаа, онцгой байдал зэрэг байгууллагуудтай хамтран хууль бусаар тарвага агнах, мах, түүхий эдийг худалдах, худалдан авах зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариуцлага тооцох хяналт шалгалтыг эрчимжүүлээд байна.

Тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдэж, хоёр ч иргэн амь насаа алдаад байгаа эрсдэлтэй үед хууль бусаар тарвага агнах, мах арьс түүхий эдийг худалдах, худалдан авахгүй байх, тарваган тахал өвчнөөс сэргийлэхийг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард
2020-09-02 18:55

Хуцдаг хуулийнхан бэ ард түмнийг ядуу болгож эд баялагийг нь гадныхантай хуйв�##�даж хулгайлч луйвардсан дарга нарыхаа хэргийг хэрэгсэхгүй бологчихоод эд нар чинь ард түмнийг �##�сан улс шүү дээ тэгэхэд 2 таравга ёстой гайл байна

Холбоотой мэдээ

Back to top button