НИЙГЭМ

“354 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй”

Өнөөдөр /2020.09.03/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Л.Амбасэлмаа,

“Өчигдөр нийт 354 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Уг шинжилгээнүүдийг задалж хэлбэл:

  • Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 267 хүний давтан
  • ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй нэг хүний давтан
  • Сувиллын ажиглалтад буй найман хүний давтан
  • Тусгаарлан ажиглах байруудад буй 37 хүний давтан
  • Тандалтын журмаар цуглуулсан дөрвөн хүний шинжилгээ
  •  Увс аймагт тусгаарлагдсан таван хүний шинжилгээ
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн 32 жолоочийн шинжилгээ байна.

Үүгээр манай улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан тохиолдол нийт 306. Үүнээс 96.7 хувь нь буюу 296 нь эдгэрч, эмнэлгээс гарсан. Яг одоо ХӨСҮТ-д 10 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж байгаа бөгөөд есөн хүний бие хөнгөн, нэг хүний бие хүндэвтэр байна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button