Сурвалжилга, Нийтлэл

Б.Индра: Дарь-Эхийн замыг ундааны бөглөөний зузаантай хучаагүй, шууд өрөмдөж үзүүлнэ

Дарь-Эхийн замын хөдөлгөөн наймдугаар сарын 10-нд нээгдэнэ гэж албаны хүмүүс мэдээлэл өгч байсан ч өнөө хэр зам засварын ажил дуусаагүй байгаа юм. Мөн замын хучилтыг эхнээс нь хийж эхэлсэн ч, ундааны бөглөөний зузаантай, чанаргүй хийсэн гэх утгатай зурган мэдээлэл сошиал орчинд түгсэн.

Иймд Дарь-Эхийн зам засварын ажлын явцыг газар дээрээс нь сурвалжилж, албаны хүнээс тодруулга авлаа.

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

https://www.facebook.com/eguur.mn2/videos/3192830397432662/

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Индра:

“Замыг ундааны бөглөөний зузаантай хучсан гэхчлэн үндэслэлгүй мэдээлэл тарж байна. Иймд лабораторийн шинжилгээний баг дуудсан. Шууд өрөмдлөг хийж шалгана, ард иргэдэд үзүүлж, эргэлзээг нь тайлна.

Нийтдээ 3,3 км автозамыг засварлаж дуусахын тулд 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, хоёр ээлжээр, өдөр шөнөгүй ажиллаж байна. Замын дэргэдүүр явган хүний хөдөлгөөн ихтэй, ялангуяа согтуу хүмүүс их явдаг. Иймд машин техникт өртөж гэмтэх эрсдэл үүсэж, ажилд саад учруулах явдал цөөнгүй байна.

-ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨНӨӨ ОРОЙ НЭЭНЭ-

Зам засварын ажлын төсвийг батлахдаа ус зайлуулах хоолойн систем барих зардлыг тусгаагүй. Гэсэн ч чанартай ажил хийхийн тулд гүйцэтгэгч компаниуд ашиггүй шахам ажиллаж, зөвхөн зам засварын төсвөөр давхар ус зайлуулах хоолойны асуудлыг шийдэж байна.

Замыг өнөөдөр амжин хучиж дуусгаад, автомашины хөдөлгөөнийг өнөө оройдоо нээхээр төлөвлөж байна. Гэхдээ замын хашлага хаалт, явган хүний зам, босоо тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн ажлууд дуусаагүй, үргэлжлээд хийгдэнэ. Түгжрэлийн асуудлыг шийдэхийн тулд автомашины хөдөлгөөнийг ийн түрүүлж нээнэ” гэлээ.

М.ТЭНГИС

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: О.ЦОЛМОН, В.ЛХАГВАСҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ло
ло
2020-09-04 17:57

Зам барихад стандарт гэж байх ёстой, гэтэл стандартаа баридаггүй, хийсэн болдог, хүлээж авсан болдог байд�##� Монголд газар авсан нь нууц биш. Ер нь хийж байгаа нь хэдэн төгрөг идэхийг бодно, хүлээж авч байгаа нь хэдэн төгрөг кармайндаа хийхийг бодно. Ингэж л ажил явагдаж байна, үүнийг хянадаг төр ч �##�га, мөнгөө гаргасан төр бараг өдөр болгон стандартаа барьж байна уу гэдэгт хян�##�т тавидаг, хүлээж авдаг мэргэжлийн хян�##�т үүргээ биелүүлдэг бол хэдэн сарын дараа ховхорч унадаг зам Монголд байхгүй л байсан даа.

9911
9911
2020-09-04 18:02

zurag tusulgui chanargui bna

Зочин
Зочин
2020-09-04 18:09

Өөрсдөө зам засварын ажилд биечлэн оролцож үзээч. Юу ч мэдэхгүй байж худлаа попрох юм даа. Замчдын ажил хүнд хүчир шүү дээ. Тус дэм болохгүй юм аа гэхэд битгий гай болооч. Хийж бүтээж буй ажлыг нь үнэлэх хэрэгтэй ш дээ.

Lodoi
Lodoi
2020-09-06 16:09
Reply to  Зочин

Tsag hygtsaa l haryylna!Andaa sain zam bolsvol ard tumen zamchdiig magtana shuu de

Зочин
Зочин
2020-09-05 13:19
Reply to  Зочин

ajlaa muu khiisen tukhai yum bishuu, khund ajlyg khungun geegui l bolov uu

Irgen
Irgen
2020-09-04 18:46

Ingej ingej 2 ursgaltai l zam shiv dee

Бурмаа урнаа
Бурмаа урнаа
2020-09-04 21:31

Энэ нэг улаан нөхрийг нохойд барьдаг мод шиг яриулах юмаа. Доор нь байдаг нөхдүүд бүгд чимээгүй нуугдаж шаасаар байгаад лав 4 жил боллоо доо тэнэгхэн минь. Ядаж байхад энэ б�##�ай нь толгой муутай юм сурахгүй юмаа

Зочин
Зочин
2020-09-04 23:05

АН ЭНЭ БАЛАЙ МВГАЙГААР УДИРДУУЛАХ ГЭЖ ҮҮ. ШИВШИГ ГЭЖ ҮҮ..

Холбоотой мэдээ

Back to top button