НИЙГЭМ

ЗАВХАН: Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлын хариу ЭЕРЭГ гарчээ

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн.

Тэгвэл Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол хэмээн бүртгэгдэж, эмчлүүлж буй 38 настай иргэн Б-ийн PCR нарийвчилсан шинжилгээний хариу эерэг буюу тарваган тахал өвчин мөн болох нь батлагджээ.

Тосонцэнгэл суманд Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын төв, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран хөл хорио тогтоон ажиллаж байна. Хөл хориог өнөөдрөөс эхлэн тогтоосон ба есдүгээр сарын 11-н хүртэл үргэлжлүүлэх захирамж гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button