УЛС ТӨР

Их түшмэдийн ЭРХ ШААЗГАЙНУУД

Нийслэлийн МАН-ын хорооны IV хуралдаан өчигдөр /09.06/ болж, ирэх дөрвөн жилд Улаанбаатарыг удирдан авч 45 нэр дэвшигчээ тодруулсан юм. Нийслэлийн МАН-ын удирдлагууд нэр дэвшигчдээ дотоод ардчиллын зарчмаар сонгосон гэгдэж буй ч зарим нь шүүмжлэл дагуулж эхлэв. Тухайлахад, МАН, төдийгүй парламент, засгийн газарт томоохон албан тушаал хашиж буй дарга нарын туслах, ойрын хүмүүс нэр дэвшсэн нь анхаарал татаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатарын туслах З.Төмөртөөмөө:

УИХ-ын дарга Г.Занданшатарын туслах З.Төмөртөөмөө Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшихээр болжээ. Тэрээр УИХ-ын дарга Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын дарга байхаас нь зөвлөхөөр ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш Г.Занданшатар даргын ар өврийн бүхий л ажлын ард байж, нугалж гүйж ирсэн. Өдгөө УИХ-ын дарга хүртэл нь сайн менежер нь байсан гэгддэг.  

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн экс хүргэн Б.Пүрэвдагва:

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүргэн асан НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва НИТХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт хүч үзэн өрсөлдөнө. Тэрбээр 2020 оноос НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд УИХ-ын сонгуулийн өмнө МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон. “Thank MAN” клубийг үүсгэн байгуулж “Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж сурах хүсэл эрмэлзэлтэй ч төлбөрөө төлөх боломжгүй залууст дэмжлэг үзүүлэх ажлыг хийдэг байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын зөвлөх байсан Б.Сэргэлэнбаатар:

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын зөвлөх байсанБ.Сэргэлэнбаатар нь Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр болжээ. Одоо НАМЗХ-ын дэд ерөнхийлөгч, Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүний статустайгаар ажиллаж байгаа аж. Тэрбээр Х.Нямбаатар сайдын сонгуулийн менежрээр ажиллаж байсан. Нэгэн үес НИТХ-ын хэвлэлийн албанд очиж, баахан бужигнуулаад явсан бараан түүхтэй залуусын нэг.

Д.Сумъяабазарын баз Г.Төгөлдөр:

УИХ-ын гишүүн Д.Сумьяабазарын баз Г.Төгөлдөр Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшинэ. Г.Төгөлдөр нь “Анод” банкны ТУЗ-ын дарга асан Гүр-Аранзын хүү юм. Тэрээр Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаал хашдаг бөгөөд Д.Сумъяабазарын гэргий Ч.Мичидмаагийн төрсөн дүүтэй нэг  гэр  бүл  аж. Г.Төгөлдөрийн хувьд  2015 онд Д.Сумъяабазар, Асашёрюү Д.Дагвадорж нарын үүсгэн байгуулсан Үндэсний хөрөнгө оруулалтын банканд Төсөл хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад Д.Сумъяабазарын дэмжлэгээр Хөгжлийн банкны дэд захирлаар томилогдсон.

Улстөрд ороход заавал сайн ах нарын нөлөөлөл хэрэгтэй гэгддэгийн бодит жишээ нь эдгээр залуус. Тэдний нөлөөллийг хэрэглэх хүртлээ юу хий гэсэн бүгдийг нь амжуулж, хэсэгтээ л цүнх баригчдын дамжаанд суудаг нь ч нууц биш. Гол нь ийм төрлийн залуус олон нийтийн эрх ашгийг үнэхээр төлөөлж чадах уу. Хүн чанар, дотоод төлөвшлийн хувьд хэн бэ гэдэг нь ихээхэн чухал асуудал билээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-07 17:05

Цүнх баригчид ааа гэж дандаа даюуу эрх эдлэхюм

Зочин
Зочин
2020-09-08 07:34
Reply to  Зочин

Энэ хүмүүсийг гэр бүл, хамаатан саднаараа хуйв�##�даж төрийн эрхийг авах гэж байгааг мэдсээр байж сонгодог та нарын хохь шүү дээ. Өөрсдөө тэнэгтэж сонгочоод дараа нь битгий олон юм ярьж бай л даа. Үйлээ эдлээд гуйлгачин царайлж дарлуулаад сууж бай. Ядахдаа ах дүүс, хүүхдүүдийг нь хүртэл мэдсээр байж сонгочоод одоо я�##�тай билээ

Aki
Aki
2020-09-07 18:17
Reply to  Зочин

Za yahaw dee yund ni ataarhaw

Зочин
Зочин
2020-09-07 18:58

+Учр�##�ын туслах ИХБАЯР,
Суиъяабазарын туслах САНДАГСҮРЭН,
Нямбаатарын туслах БАТТӨР,

Bi
Bi
2020-09-07 19:43

Buh l ner devshigchid hen negen huntei holbootoi l bgaa.. bid chin tsuuhuulee.. ih yarival ene bichij bgaa hunii hamaatan ch bgaa daa

Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэх үе ирнээ
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэх үе ирнээ
2020-09-07 20:17

СХД-т Сумъяабазрын мөнгөөр өөрийнхөө хөл гарыг ус�##�сан Нямбаатрын тэжээсэн гөлөг сэргэлэнбаатар нэр дэвшиж байгаа нь олон з�##�уучуудад мөнгийг ямар ч хамаагүй аргаар ол, дарга дагаж гүйгээд липтэнд сууж болно гэдэг итгэл үнэмшлийг төрүүллээ дээ. Олон ч з�##�уусын оочер дара�##��##�, олон з�##�уусын итгэл үнэмшил, хичээл зүтгэл, цаг хугацаа, хөрөнгө санхүүг уландаа гишгэлээ дээ. МАН-д хэн зүтгэсэн нь бус хэн сонгуулиар даг�##�дан д�##�дганаж, бохир мөнгө их олсон нь дэвшдэг цаг ирэх гэж дээ. Намын удирдлагуудад баг бүрдүүлэх нэрийдлээр 100 жилийн түүхтэй намыг минь хувийн компани болголоо доо. Та нарыг гишгэх үе ирнээ!!!!!

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-09-08 07:46

За наана чинь нам дагасан з�##�уучууд бүү хэл хөгшчүүд дүүрэн байна. Нямбаатрыг дагаж гүйсээр байгаа гишзүн болсон нэвтрүүлэгч Жарг�##�маа хайчсан бэ. УИХ-н сонгууль гэж ийм л жүжиг шүү дээ. Хэн их сайхан ярьж, худлаа амлана тэр л сонгогдоно. Зарим нь яах гэж нэр дэвшиж байгаагаа ойлгогүй, дагаж худлаа ярьж гүйж байгаад гишүүн болчихсон. Одоо шокшоосоо гарч чадахгүй байгаа юм бишүү. Нямбаатар яаж хууль зүйн сайд хийхэв. 14 настай охидыг хүүхэнд тооцож хуульчлаад удахгүй 14 настай хөвгүүдээр төр түшүүлэх байх даа. Адилхан насанд хүрсэн хүмүүс шүү дэн. Ха ха ха

зочин уншигч
зочин уншигч
2020-09-08 14:05

Танил т�##�.ах дүү.амраг саднаараа энд тэндхийн хур�##�д нэр дэвших юм бол заав�##� сонгууль хийж зард�##� гаргаж яадгын.Зүгээр л ялсан нам нь цүнхний хүмүүсээ томилож бв�##� улсын мөнгөнд хэмнэлттэй баймаар

Сонгинхайрхан сүх
Сонгинхайрхан сүх
2020-09-08 22:23

Сэрэглэнбаатар гэж новшыг бол сайн мэднэ жинхэн цүнх баригч найзгаа таньдгүй адгын гөлөг хэнтэй ч нийлж бусдыг �##�ж мэдэх новш

zochin
zochin
2020-09-09 00:03

Tururtuumuu gej zaluug medne. Estoi bor zurheeree hudulmurluj oyutan bhaasaa olon niitiin ajil hiij bagaasni zutgej yvaa zaluu. Busaddaa ch ner hund saitaj. iim zaluuchuud uls ornoo hugjuuleh tsag bolson hugshcuulzaigaa tavisan deer

Зочин
Зочин
2020-09-09 15:47

МАН-ыхан аз жарг�##�тай Улаанбаатар дахин хошгоруулах уу. Одоо болно Та нар. Дандаа ах дүү хамаатангууд

Холбоотой мэдээ

Back to top button