СПОРТ

“Хаан хүнс-Эрчим” тэргүүлэгчдийг буулган авсан XIII тойрог дууслаа

Монголын хөл бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулагддаг тэмцээн болох үндэсний дээд лигийн арван гуравдугаар тойргийн тэмцээн явагдлаа. Цар тахлын улмаас гурван сар хойшлогдоод байсан ч үзэгчгүй явагдах болсон дээд лигийн өрсөлдөөн өнөөдөр ид дундаа орж байна. Багуудын бэлтгэл чангарч, тамирчдын форм жигдэрсэн энэ үед 13-р тойргийг нээж Дэрэн болон Сумида – Жипро багууд тоглосон юм. Тус тоглолтод Дэрэн клуб зочин багаар тоглосон бөгөөд эхний хагаст Үндэсний шигшээ багийн хамгаалагч О.Мөнх-Оргил хэт-трик хийсэн бол түүний багийн андууд болох А.Дөлгөөн, Б.Батмөнх нар тус бүр тооны самбарт нэрээ гаргаж 5:0-ийн харьцаатай тэргүүллээ.

Хоёрдугаар хагаст нэмж гоол орсонгүй шүүгч сүүлийн шүглээ үлээж Дэрэн ээлжит 3 оноогоо авлаа. Тоглолтын үзүүлэлтээс харвал Дэрэн тус тоглолтод 61%-тай бөмбөг эзэмшиж, эсрэг багаасаа 20 цохилт хаалга уруу илүү гүйцэтгэж илт давуу тоглолт үзүүллээ. Энэ тоглолтын шилдгээр Үндэсний шигшээ баг болон Дэрэн багийн хагас хамгаалагч Б.Батмөнх тодорч Голдс Жим Улаанбаатар спорт төвийн 390.000₮ үнэ бүхий нэг сар хичээллэх эрхээр шагнууллаа. Харин баг нь 23 оноотой болж 4-р байранд бичигдэж эхэллээ.

Монголын үндэсний дээд лигийн арван гуравдугаар тойрог амралтын өдрүүдэд үргэлжилсэн явагдсан юм. Хоёрд дахь тоглолт Андууд Сити болон СП Фалконс багуудын дунд өрнөлөө. Тус хоёр баг сүүлийн таван тоглолтод учраа таарахад Андууд Сити 2 удаа ялалт байгуулж СП Фалконс 3 тоглолтод илүүрхээд байсан юм. Харин энэ удаагийн тоглолтын эхний хагаст М.Төгөлдөр хоёр гоол бүртгүүлснээр баг нь 4:0-ийн харьцаатай тэргүүлсэн. Хоёрдугаар хагас ч мөн адил энэ дүр зургаар өрнөж эцсийн дүндээ “Шонхрууд” 8:2-ын харьцаатай ялалт байгууллаа. Ийнхүү ялалт байгуулахад Үндэсний шигшээ багийн залуу довтлогч М.Жансерик хэт-трик хийж, хоёр ч гоолын дамжуулалтыг өгснөөр нийт 11 болж лигийн бүх тоглогчдыг оновчтой дамжуулалтын тоогоор тэргүүлж эхэллээ.

Энэ тойргийн гурав дахь тоглолт өрсөлдөөнтэй, сонирхолтой боллоо. Тус Улаанбаатар Сити болон Атлетик 220 багууд хооронд өрнөсөн юм. Эхний хагаст хоёр баг гоолгүй тэнцсэн бол хоёрдугаар хагаст зочин баг идэвхтэй тоглож дасгалжуулагч Б.Гарьдмагнайгийн хөвгүүд гурван ч гоолыг орууллаа. Энэ удаагийн тоглолтын үзүүлэлтээс харахад нийт цохилтоор Атлетик 220, 18 удаа хаалга уруу цохиж эсрэг багаасаа давуу байсан бол бөмбөг эзэмшилтийн хувьд Улаанбаатар Сити яльгүй давамгайлсан юм. Хоёрдугаар хагаст зочин багийн тоглогч Б.Өлзий-Од хоёр гоол оруулснаар шилдэг тоглогчоор тодорч 0:3-ийн харьцаатай ялалт байгуулсан юм. Түүнээс гадна багийн залуу тоглогч А.Тэмүүжин тооны самбарт нэрээ гаргаснаар Атлетик 220 ээлжит оноогоо авлаа. Тэд хүснэгтийн оргил өөд тэмүүлсээр байгаа ч Хангарьд болон Хаан Хүнс – Эрчим багуудын ням гарагт хийсэн тоглолтоос тэдний хүснэгтийн байдал хамаарах байсан юм.

Бямба гарагийн сүүлийн тоглолт нийслэлийн дерби тоглолт байлаа. Улаанбаатарын Мазаалайнууд болон Улаанбаатар багуудын өрсөлдөөн 90 минутын турш "Улаанууд"-ын бүрэн давамгайлал дор өрнөсөн юм. Хоёрдугаар хагаст багийн гол тоглогчдын нэг болсон Б.Балжинням хэт-трик хийсэн бол  О.БаярЖаргал, О.Энх-Амгалан, Б.Зоригтсайхан нар өөрсдийн ур чадвараа харуулсан тоглолт үзүүлэн цэнгэлдэхэд нэрсээ дуудуулж баг нь 6:1-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Мөн тоглолтын шилдэг нь Улаанбаатар багийн хагас хамгаалагч, Азийн мэргэжилтнүүдийн анхаарлын төвд ороод байгаа Б.Балжинням тодрон шилдгүүдэд бэлэг болгон өгдөг 390k үнэ бүхий Gold’s Gym Ulaanbaatarын премиум эрхээр шагнуулсан юм.

Хөл бөмбөгийн үндэсний дээд лигийн  хамгийн аугаа түүхтэй багууд болох "Эрчим", "Хангарьд" клубүүд 13-р тойрогт учраа тааран тоглолоо.

Лигийн хүснэгтийг 31 оноотой тэргүүлж байгаа "Хангарьд" энэ тоглолтод хожвол аваргын цомд дахин нэг алхам ойртох байсан бол "Эрчим" хожиж байж аваргын төлөөх өрсөлдөөнийг бүр сонирхолтой болгох байсан юм. Хоёр багийн улирлын эхний тоглолтод 5:4-өөр "Хангарьд" хожиж байсан бол энэ удаа "Эрчим" 1:0-ээр ялалт байгууллаа. Ингэснээр үндэсний дээд лигийг "Хангарьд" 31 оноотой тэргүүлж байгаа бол "Хаан Хүнс Эрчим", "Атлетик 220" багууд адил 29 оноотой хоёр, гуравдугаар байруудад бичигдэж байна гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 8, 2020 16:43

Хангарьд шүүгчийн дэмжлэгтэйгээр өдий хүртэл сайхан л явлаа, орилж унах тактик барьж олон ч пен�##�ьти авч хичнээн ч багийг хожлоо доо. Мөнх-Эрдэнэ л гэхэд 8 гоол пен�##�ьтигаас хийсэн байсан. Бусад тоглогчдынхыг нь нэмвэл �##�га болж өгнөө. Шүүгч нар ч бүр бодлогоор Хангарьд гэдэг багийг дэмжээд л ичмээр ч юм болж байна доо. Одоо болно доо, Хангарьд өөрсдийнхөөрөө шударга тоглоод, байх ёстой 4-8-р байрандаа очвол таарна.

zochin
zochin
9 сар 9, 2020 14:02
Reply to  Зочин

tiimerhuu zuil ch bsan shuu

Back to top button