Энтертайнмент

The Voice шоуны оролцогч Г.Маргадын шинэ уран бүтээл цацагдлаа

The Voice of Mongolia шоуны хурц өнгө төрх болсон шилдэг оролцогч Г.Маргад багагүй хугацааны дараа шинэхэн уран бүтээлээр сонсогчидтойгоо уулзлаа. ТАТАР хамтлагийн дуучин Заяа болон реппер Гинжин нартай хамтарсан уг шинэ дууны нэр <It's Okay>

Дууны видео клип өчигдөр /2019.07.21/ шөнө цахим орчинд байршиж, одоогийн байдлаар Youtube орчинд зургаан мянга орчим хандалт аваад байна. Г.Маргад өөрийн фэйсбүүк хуудаснаа, <Анхны видео клип маань цацагдлаа. Хэрэв таалагдвал лайк, шейр хийгээрэй> гэсэн өгүүлбэрийг англи хэл дээр бичсэн юм.

Татар хамтлагийн дуучин Заяагийн гүйцэтгэх продьюсерээр ажилласан <It's Okay> дууг хүлээн авч сонсоорой.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button