НИЙГЭМ

“М+ music” аппликейшн нээлтээ хийлээ

Монголын хөгжмийн урлагийн үе үеийн уран бүтээлчдийн дууг нэг дороос өндөр чанартайгаар сонсох боломжтой “M+ Music” аппликейшн өнөөдөр /2020.09.09/ Шангри-Ла Моллд байрлах IMAX кинотеатрт нээлтээ хийлээ. Уг аппликейшнийг “M Plus” компаниас хөгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 71 хамтлаг, дуучны 216 цомог, 2,441 дуутайгаар хэрэглэгчдэд хүрч эхэллээ.

Тус апп нь уран бүтээлчдийн бүтээлийг зүй бусаар сонсож буй хууль бус үйлдлийг зогсоох, оюуны өмчийг хамгаалах, нөгөө талаас уран бүтээлчдийг дэмжих зорилготой. 

“M+ Music” апп-ийг татсанаар сард ердөө 6,000 төгрөгөөр Монголын бүх хамтлаг, дуучдын шилмэл дуунуудыг албан ёсны эрхтэйгээр, чанарын өндөр түвшинд, хялбар байдлаар ухаалаг төхөөрөмжүүд дээр хэрэглэх бүрэн боломжтой. 

Түүнчлэн уран бүтээлчид зөвхөн тоглолт, бусад төрлийн төлбөртэй үйл ажиллагааны орлогоос бус өөрсдийн бүтээсэн дуу бүрийнхээ сонсолтын дүнгээр тодорхой орлого олох боломжийг “M+ Music” апп олгоно гэдгийг онцоллоо.

АПП-ИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД:

  • Байршсан бүх дуу хамгийн өндөр чанартайгаар сонсогч танд хүрнэ.
  • Анхны онлайн дижитал FM байршсан бөгөөд хип хоп, рок поп, M+ Music гэх гурван сувгаар 24 цагийн турш хөгжим тасралтгүй эгшиглэнэ.
  • Хүссэн дуугаа тун богино хугацаанд татах боломжтой бөгөөд түүнийгээ интернетгүй орчинд сонсох бүрэн боломжтой.

Үүнээс гадна монгол уран бүтээлчдийг дэмжих олон ажил төлөвлөснийг арга хэмжээний үеэр дурдлаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Nice
Nice
2020-09-09 18:06

Mundag!

M plus music
M plus music
2020-09-09 18:51

cool

Зочин
Зочин
2020-09-10 09:28

M+ Music ашиглаж үзсэн дажгүй санагдсан шүү. 🙂

Хуур апп
Хуур апп
2020-09-10 10:41

Хуур апп дээр 200 мянга гаруй уран бүтээлч, 300 мянга орчим цомог, нийт 3 сая орчим дууны сангаас дуртай дуугаа сонсох боломжтой. App Store дээрээс татаж аваад хэрэглээрэй

Холбоотой мэдээ

Back to top button