Нийгмийн
Шатаар машинтай зорчсон жолоочийг 400.000 төгрөгөөр торгожээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт явган хүний шатаар машинаар зорчсон зөрчил гарсан билээ. Тодруулбал, “Тоёото Приус-30” маркийн автомашины жолооч эмэгтэй энэ сарын 8-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан.
Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэдээлснээр “Тухайн жолоочийн согтуурлын хэмжээ 1.64 хувьтай байжээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн 17-ийн 3.1-т заасны дагуу Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаатай хасаж, 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” байна.
Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 147 эмэгтэй, 4,229 эрэгтэй жолооч тухайн зөрчлийг давтан гаргасан тул шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан байна.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.