НИЙГЭМ
П.Бүрэнтөгс: Допингийн төвөөс хариу ирээгүй, би нууж хаахгүй

Өнөөдөр /2020.09.10/ хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр энэ жилийн Улсын их баяр наадмаар үзүү түрүүнд үлдсэн гурван бөхөөс допингийн төрлийн бодис илэрчээ гэх мэдээлэл түгсэн.
Тэгвэл Улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан энэ мэдээлэл дээр тайлбар хийлээ.
Тэрбээр, "Нэг хэсэг хөдөө орон нутгаар яваад бэлтгэлдээ эргээд орлоо. Гэтэл ийм мэдээллүүд цацагдсан байх юм. Надад допингийн төвөөс ямар нэг шинжилгээний хариу мэдэгдэж, хэлээгүй. Хэрэв хэлбэл ард түмэндээ шууд хэлж, танилцуулна. Надад нууж, хаах зүйл байхгүй” гэж ярилаа.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.