Нийгмийн

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Хүүхдийн өрөөтэй болжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас албан хаагчдын хүүхдэд зориулсан өрөөг тохижуулжээ. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны хоёрдугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын 2019-2020 оны салбар дундын ажлын төлөвлөгөө”-ний 40-д “Төр, хувийн байгууллага бүр хүүхдэд зориулсан өрөө эсвэл буланг тохижуулах”-ыг тусгаж, Монгол Улсын Ерөнхий сайдаас үүрэг чиглэл өгсөн.

Ингэснээр хүүхдүүдийг хичээл, цэцэрлэгээ тараад аав ээжийнхээ ажил дээр ирэх тохиолдолд тоглох, хөгжих, хичээлээ хийх боломжоор хангаж, хүүхдийн эрх, болзошгүй эрсдэлээс хамгаалсан орчин бүрдүүлж байна.

Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button