ДЭЛХИЙЭнтертайнмент
Аvatar-ын амжилтыг Avengers: Endgame эвдэнэ

Avengers: Endgame кино бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кинонуудын жагсаалтыг тэргүүлэгч Avatar киноны амжилтыг энэ долоо хоногт эвдэж магадгүй байна.
Нэрт найруулагч Жеймс Камеруны шилдэг уран бүтээлүүдийн нэг “Avatar” 2.7897 тэрбум ам.долларын ашиг орлого олсон бол “Disney”, “Marvel Studios” компанийн хамтын уран бүтээл дээрх амжилтад хүрэхэд 500 мянган ам.доллар /2.7892 тэрбум ам.доллар/ дутуу байна.
Түүнчлэн Avengers: Endgame кино өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн эхний таван хоногт нэг тэрбум ам.доллар, 11 хоногийн дотор хоёр тэрбум ам.долларын ашиг орлого олж, эдгээр дээд амжилтыг шинэчлэн тогтоосон аж.
С.ХОНГОРЗУЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.