СПОРТ

Хариуцлагаас зугтагсад Н.Батсуурь аваргаас үлгэрлэ

Монгол Улсын аварга Н.Батсуурь өнөөдөр Монголын спортын төдийгүй бусад салбарт шинэ жишиг тогтоолоо. Өнөөг хүртэлх хугацаанд олон бөхөөс допинг илэрсэн ч түүн шиг хэвлэлийн бага хурал хийж байгаад буруугаа хүлээн, тэгээд бүр монгол түмнээсээ албан ёсоор уучлалт гуйсан хүчтэн үгүй. Допинг илэрсэн бөхчүүд өөрөөсөө бурууг түлхэн, яаж хариуцлагаас зугтаадгийг бид сайн мэднэ. Өнгөрсөн жилийн түрүү бөх Э.Оюунболд допингийн хариуг хүлээн зөвшөөрөлгүй бүтэн жил шүүхдэлцэж буй. Н.Батсуурь аварга харин тэгсэнгүй.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/3490717534300108

Харьяа байгууллагаас албан ёсоор нэрийг нь зарлаагүй байхад өөрөө буруугаа хүлээн зөвшөөрч, бүр B сорьцоо шинжлүүлэхгүй, хариу нь зөв гарсанд итгэж байна гэсэн нь супер. B сорьцоо шинжлүүлье гэж хугацаа хожоод, бусдын адил “Би хэрэглээгүй. Намайг хорлосон” гэж унжаад суучихаж болох л байсан. Гэхдээ аварга тэгэхийг хүссэнгүй.

“Би хэрэглээгүй. Хэрэглэх шаардлагагүй. Нэгэнт надаас ийм эм илэрсэн болохоор хариуцлагаа хүлээнэ” гээд буруугаа хүлээн зөвшөөрсөн нь цаашид Монголын бүхий л салбарт тогтох учиртай жишиг. Зөвхөн спортын төдийгүй бусад салбарынхан Н.Батсуурь аваргаас үлгэрлээсэй. Хэрвээ алдаа гаргавал хариуцлагаа ухамсарлан, буруугаа хүлээж болдгийг тэрбээр аваргын зангараг, жудаг гарган үлгэрлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-14 16:03

Допинг хэрэглээд нутгаасаа аварга төрүүллээ????????????

зочин
зочин
2020-09-14 17:35

зорилгоо биелүүлсэн байнааа

Iim
Iim
2020-09-14 19:31

Japan humuujil uur, Mongolchuud bid Japanchuudad udur bur talarhaj baih heregtei, yagaad gevel zuv handlagin tasarhaig ch gesen ugsund.

Zochin
Zochin
2020-09-14 19:48
Reply to  Iim

Doping here gleed uuchlal gyigaad Ed nar eriin 3 naadmiig buur gutaah yum husriin mahan tulamnuud Uvsiinhnaad yuch garch bolno Ed nar yuch hiij medne

Zochin
Zochin
2020-09-14 19:49

Doping here gleed uuchlal gyigaad Ed nar eriin 3 naadmiig buur gutaah yum husriin mahan tulamnuud Uvsiinhnaad yuch garch bolno Ed nar yuch hiij medne

Zochin
Zochin
2020-09-14 20:05

Zov jishig

Зочин
Зочин
2020-09-14 21:18

Оюунаа бол уучл�##� гуйх байтугай уйла�##� яваад бгааштэ

БиМонголХүн
БиМонголХүн
2020-09-14 21:33

Даваа ахих тусам ядрах биш улам хүчтэй болдог нь допингийн ид шид байждээ! Ноднин жил Батсуурь өөрийнхээ шээсийг Оюунболдынхтой сольсон нь үнэн болж таарлаа. Ноднин хамрын цус нь байнга гоожих мөртлөө ядрахгүй байсан. Оюунболдыг гүтгэсэн гэдгийг цаг хугацаа нотолж эхэлж байна даа!

Ард
Ард
2020-09-14 22:49

Оюунболдын шээс солигдсон юм уу

Зочин
Зочин
2020-09-15 09:58

"Би хэрэглээгүй, хэрэглэх шаардлагагүй. Нэгэнт надаас ийм эм илэрсэн..." гээд байгааг ойлгосонгүй. Дахиад хэвлэлийн бага хур�##� хийгээд хэрэглээгүй байхад өөрөөс нь яагаад допинг илрээд байгааг бодитойгоор үзүүлээд өгөөч, допинг хэрэглэсэн юм уу, хэрэглээгүй юм уу.
Хариуцлага хүлээнэ гээд байхаагаас харахад "ХЭРЭГЛЭЧИХСЭН ЮМ БАЙНА" гэж ойлгоод байх юм.

Зочин
Зочин
2020-09-15 10:00

ирээдүйд бөхчүүд минь ДОПИН-г хэрэглэчихээд УУЧЛААРАЙ гээд л мэлтийгээд байж дээ

чойжоо
чойжоо
2020-09-16 17:23

хамраас цус гархаар бүүр хүч,ороод ялаад л байсан даа сүүлиин 2 наадамд цус нь гархаар хүчтэй болоод байсан нь иим учиртай байжээ Батсуурь

Зочин
Зочин
2020-09-17 06:44
Reply to  чойжоо

Юмаа мэддэг мэдлэг мэдээлэлтэй байж юм бичээч. Хамраас цус гарахаар л допинг хэрэглэсэн болчих уу?! Хамраас нь цус гарахаар л хүч ороод явчих уу?! Инээдтэй юм. Дэмждэг бөхийг чинь хаяж байсан байж болно. Дэмждэггүй байж болно. Гэхдээ хайрлуулахын тулд бат�##�гаагүй мэдээллийг, үзээгүй хараагүй зүйлийг бүү үнэн болгож дамжуул. Ядаж сонсоод өнгөр. Худ�##� ярих чинь 10 хар нүглийн 1 шүү.

Холбоотой мэдээ

Back to top button