УЛС ТӨР

Шилэн “Цогоо” дэд сайдын статусгүй мөртлөө “УБТЗ” ХХН-ийн Монгол талыг төлөөлж байна

Б.ЦОГТГЭРЭЛ ТӨРИЙН АЖЛАА ӨГСӨН МӨРТЛӨӨ “ТӨР ТӨЛӨӨЛСӨН” ХЭВЭЭР БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 80-р тогтоолд “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлж, төрийн захиргааны албан хаагч ажиллана” гэж зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн өмчит хуулийн этгээдийг төрийн жинхэнэ албан хаагч төлөөлөх эрхтэй гэсэн үг юм.

Уг тогтоолыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хэрэгжилтэд нийцүүлэн, Засгийн газраас 2016 онд баталсан байдаг. Тогтоолын дагуу томоохон Төрийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ-ийн даргын албан тушаалыг төрийн захиргааны албан хаагч болох ТНБД нар хашиж буй.

Харин “УБТЗ” ХХН-ийн хувьд Олон улсын гэрээний хүрээнд Монголын талыг Зам, тээврийн хөгжлийн сайд, дэд сайдын аль нэг нь удирдах зохицуулалтыг НАРИЙВЧЛАН ТУСГАЖ ӨГӨӨГҮЙ. Уг нь Төрийн болон нутгийн өмчийн тухай хуулийн 21.5.3-т Төрийн захиргааны албан хаагч гэдгээр томьёолж өгсөн нь ч бий. Гэсэн хэдий ч улс төрийн албан тушаалтнууд уг төлөөлөх эрхийг хэрэгжүүлсээр ирсэн. Эрдэнэт үйлдвэр яг ижил статустай мөртлөө ТУЗ-ийг нь ТНБД ахалж ирсэн билээ.

Энэ хүрээнд 2016 онд Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар сонгогдож байсан Б.Цогтгэрэл “УБТЗ” ХНН-ийн Монголын талыг төлөөлөх эрхийг хэрэгжүүлж байжээ.

Б.Цогтгэрэл 2018 оны наймдугаар сарын эхээр Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын албан тушаалаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн. Гэвч өнөөг хүртэл “УБТЗ” ХНН-ийн Монголын талыг төлөөлөх эрхээ хэрэгжүүлсээр байгаа нь анхаарал татаж буй юм.

ЭХ СУРВАЛЖ: Б.ЦОГТГЭРЭЛ ТӨЛӨӨЛӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЭРХЭЭ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ АСУУДЛЫГ НАМЫН УДИРДЛАГУУДААСАА ГУЙСАН УУ

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэл албан тушаалаа өгөнгүүтээ “УБТЗ” ХНН-ийн Монголын талыг төлөөлөх эрхээ давхар шилжүүлж, шинэ дэд сайд нь төлөөлөх эрхийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх учиртай байв.

Гэвч уг процесс өнөөг хүртэл явагдаагүй  учир Б.Цогтгэрэл “УБТЗ” ХНН-ийн Монголын талыг төлөөлөх эрхээ хэрэгжүүлсээр байгаа юм. Тэрбээр одоогийн байдлаар Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөх гэсэн статустай байгаа аж.

Яагаад төрд албан ёсны “бүртгэлгүй” хүн өнөөг хүртэл уг эрхийг хэрэгжүүлэх болов. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Б.Цогтгэрэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс уг албан дээрээ хэвээр үлдэхийг гуйсан гэх мэдээлэл байгаа юм.

ТОДРУУЛГА: ТӨЛӨӨЛӨХ ЭРХИЙГ ШИЛЖҮҮЛЭХ АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙГАА

Уг асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБД С.Батболдоос дараах тодруулгыг авлаа.

-“УБТЗ” ХНН-ийн Монголын талыг Төрийн захиргааны дээд байгууллагын холбогдох албан тушаалтан хуульд нийцсэн байдлаар ахалдаг. Танай яамны холбогдох томилгоонууд хийгдчихээд байхад одоог хүртэл дэд сайд асан Б.Цогтгэрэл ахалдаг юм?

-Би шууд хэлэхэд төвөгтэй байна. Яагаад гэхээр, “УБТЗ” ХНН нь Монгол, ОХУ-ын хамтын өмч. Статусын хувьд Монгол талын хөрөнгө оруулагч нь манай сайд байдаг. Тиймээс эрхийг шилжүүлэх асуудлаар яригдаж байгаа зүйлүүд бий. Удахгүй шийдэгдэх болов уу гэж бодож байна.

-Яагаад өнөөг хүртэл хууль зөрчсөн байдлаар явуулж, асуудлыг шийдэхгүй хойшлуулдаг юм?

-Түүнийг нарийн сайн мэдэхгүй  байна. Ямар ч байсан ОХУ-ын талаас хүний томилгооны асуудал хөндөөгүй.

Б.ЦОГТГЭРЭЛ: ӨМНӨХ ДЭД САЙД НАР АЖЛАА ӨГСӨН Ч ТӨЛӨӨЛӨХ ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭЭД ЯВСАН БАЙДАГ

-Та дэд сайдын албан тушаалаа өгсөн мөртлөө яагаад "УБТЗ" ХНН-ийн Монголын талыг төлөөлсөн хэвээр байгаа юм?

-1949 онд хийсэн Олон улсын гэрээгээр төлөөлөх эрхийг хэрэгжүүлэгч албан тушаалаа өгсөн тохиолдолд шинэ томилгоо хийх талаар нарийвчилсан заалт ороогүй. Тиймээс ч өмнөх дэд сайд нар албан тушаалаа өгсөн ч Монголын талыг төлөөлөх эрхээ хэрэгжүүлээд явсан байдаг. Энэ жишгээр л яваа.

-Монголын талыг төлөөлөх эрхийг хэрэгжүүлээд, сард тодорхой цалинг авдаг уу?

-Сард 500 ам.долларын цалин авдаг. Миний бие одоогоор Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөхийн улс төрийн албан тушаал эрхэлж байна. Олон улсын хэлэлцээр дээр улс төрийн албан тушаалтан уг төлөөлөх эрхийг хэрэгжүүлэхийг хорьсон заалт ороогүй.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-07-23 09:01

Юу гэж л ямар ч эрхзүйн үндэслэлгүй намаасаа гуйхаар нь хийлгэчих вэ дээ. Ажлаа мэддэг нь хийж л байг л дээ.

Зориг
Зориг
2019-07-23 09:02

Хөөе эрхэм ерөнхий сайдаа ,АТГ хаан энэ хүнээ ЗТЯ наас явуулаач ээ тээвэрийн бидэнд үнхээр садаа болж байна аа нүүрсний тээвэрийн С бичиг буюу биржийн бичигийг жинхэнэ утгаараа дамлан худ�##�да�##�ж байгаа хүн чинь энэ хүн шүү дээ арга хэмжээ аваад өгөөчээ

Хаха
Хаха
2019-07-23 13:35

Үхсэн ацных нь ШИЛЭН. Дарваан хар, шантаажчин, �######� ухагч.

Bi
Bi
2019-07-23 18:41

Hurelsuh ajil am n bainga zorj baihiimaa. Ajliin bairan deeree arhidaj hun aminii heregt oroltson nuhduudee bailgaj l baidgiin bainashdee.

зочин
зочин
2019-07-23 20:29

одоо бүр миат тѳк захир�##�аар очих гээд байгаа сураг дуулдсан шүү.

иргэн
иргэн
2019-07-23 21:12

Хүнд бага ч гэсэн ичих булчирхай байх хэрэгтэй юм шүү

Иргэн
Иргэн
2019-07-24 19:07

Дарваан 20 онд УИХ гишүүн болно

Зочин
Зочин
2019-07-24 22:28
Reply to  Иргэн

Энэ шилэн цогоо, БСШУС дэд сайд ганбаяр мэтүүд нь дэд сайд хийгээд байхад энэ засгийн газрын чадамж ямар сул байна гэдэг нь ойлгомжтой шдээ ерѳнхий сайд аа. Энэ 60 тэрбумынхныгаа �######�уулаач ээ

StevSlarie
StevSlarie
2019-10-02 21:23

Buy Effexor Online Australia Brand Viagra 100mg Cheap Prices [url=http://tadalafonline.com]canadian pharmacy cialis 20mg[/url] Msc Propecia

daily use of cialis
daily use of cialis
2020-01-02 03:38

Hello, recognition you looking for facts! I repost in Facebook

EverettLiedy
EverettLiedy
2020-01-07 09:24

Hello, thank you for tidings! viagra erection after ejaculation http://viapwronline.com I repost in Facebook.
viagra canada

Peterseaph
Peterseaph
2020-01-12 20:42

Hello, give you http://cialisxtl.com in look upon to word! buy cialis online
generic viagra without subscription walmart

WayneTaw
WayneTaw
2020-01-16 07:29

Cialis free cialis cialis or viagra

WayneTaw
WayneTaw
2020-01-20 05:09

Cialis when will cialis go generic generic cialis at walgreens pharmacy

WayneTaw
WayneTaw
2020-01-28 05:10

Cialis cialis vs viagra cialis lowest price

RobertBet
RobertBet
2020-01-31 15:13

cialis online best place buy viagra men sale can you buy viagra online legally

RobertBet
RobertBet
2020-02-06 20:16

buy levitra singapore how to buy cialis in australia cheap cialis next day shipping

RobertBet
RobertBet
2020-02-09 22:14

best place to buy levitra buy cheap levitra canada viagra women sale uk

Холбоотой мэдээ

Back to top button