Нийгмийн
Хүүхэд харах үйлчилгээний бүртгэл өнөөдөр эхэлнэ

Хүүхэд харах үйлчилгээг 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс үргэлжлүүлж, 2-3 хүртэлх насны хүүхдийг хамруулна гэдгийг Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга мэдээллээ.
Тодруулбал, Хүүхэд харах үйлчилгээний төвүүдийн бүртгэл есдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд үргэлжлэн, есдүгээр сарын 21-нээс үйл ажиллагаа эхлүүлэх аж.
Хүүхэд харах үйлчилгээнд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхэд хамрагдах боломжтой. Хүүхдээ бүртгүүлэхдээ Хүүхдийн төрсний гэрчилгээ , эрүүл мэндийн шинжилгээний бичгийг авч очих хэрэгтэйг анхааруулав.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.