Тусгаарлалтад байсан хүүхдийн гарын шөрмөс тасарчээ

Сөүл-Улаанбаатарын чиглэлийн чартер нислэгээр 9-р сарын 3-ны өдөр ирсэн бага насны хүүхэд тусгаарлагдаж байхдаа гарын шөрмөсөө тасджээ. Хүү эцэг эхийнхээ итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Maison гэх буудлын 508 тоот өрөөнд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамт тусгаарлагдаж байгаа аж.
Хүү гурав хоногийн өмнө буудлын өрөөнд байсан шүүгээнд гараа хавчуулж, улмаар гурван хурууных нь шөрмөс тасарчээ. Хүүгийн гарыг ГССҮТ-ын эмч ирж оёжээ. Ингэхдээ “Гурван хурууных нь шөрмөс тасарсан. Яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай. Хагалгаанд оруулахгүй удвал наалданги үүсэж, шөрмөс залгах боломжгүй болно. Шөрмөс залгасан ч хуруунууд нь насан туршдаа хөдлөхгүй болох эрсдэлтэй. Тиймээс шөрмөс суулгах хагалгаанд яаралтай оруул” хэмээн сануулсан байна.
Хүүгийн ар гэр улсын онцгой комисс, эрүүл мэндийн яаманд энэ талаараа дуулгаж, өргөдөл гаргаж хагалгаанд орох болжээ. Гэвч хүүг хагалгаанд оруулахаар эмнэлэг рүү шилжүүлвэл хагалгаа хийсэн эмч нарыг 21 хоног тусгаарлах болно. Иймд боломжгүй гэх хариу ирсэн байна.
Хүүгийн тусгаарлалт энэ сарын 25-нд дуусах ба ахиад найман өдөр өнгөрч, хугацаа алдахаар байна гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм б�##�ай тогтолцоог тогтоож байдаг мөн тэнэг хүмүүс УОК -т байнаа. Монголд чартeр нислэгээр вирусын х�##�двар аваагүй хүмүүс л ирнэ ш дээ. Х�##�двар авсан хүнийг тухайн улс орон явуулахгүй ш дээ.
etseg eh n ur huuhdee harj baihad yadag bnaa. hagalgaa hiigeed tusgaarlagdah emchiin tsalin hulsiig tulnu biz
huug yaraltai gargaad hagalgaa hiih heregtei
Yok iin tsergiin mangaruud zovshoordoggyi yum baij, tegvel eryyl mendiin said mergejilten xyniixee xuvid zovshoormoor yum daa !!!!