ЭРҮҮЛ МЭНД

Хавдар судлалын үндэсний төвийн ариутгалын тасаг шинэ тоног төхөөрөмжтэй боллоо

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн төвлөрсөн ариутгалын тасгийн барилгын их засварт 257 сая төгрөг, 14 нэр төрлийн 19 ширхэг 844.5 сая төгрөгийн шинэ тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өгөв.

Төслийн үр дүнд Монгол Улсын цусны салбарт цус, цусан бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлт сайжирч, аюулгүй цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шинэ техник, технологи  нэвтэрч, эрүүл мэндийн байгууллагад Халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаа илт сайжирсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Энэ онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Дорнод, Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо эмчилгээний төв, Баянхонгор, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн төвлөрсөн ариутгалын тасгийн шинэчлэлийг хийжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button