Нийгмийн

Шинэ кино: Энола Холмс

“Энола Холмс” бол алдарт Шерлок Холмсын өсвөр насны /14 настай/ дүү юм. Уг киног Америкийн зохиолч Нэнси Спрингерийн өсвөр насныханд зориулсан “Энола Холмсын нууц” цуврал романаас сэдэвлэн бүтээж буй кино бөгөөд киноны зохиолыг Жак Торн бичиж, найруулагчаар Харри Брэдбийр ажилласан байна.

Киноны продюсероор Милли Бобби Браун ажилласан ба гол дүр болох Энола Еудориа Хеддаса Холмсын дүрд тогложээ. Харин Шерлок Холмсын дүрд Генри Кавилл, Майкрофт Холмсын дүрд Сэм Клафлин, Эудориа Холмсын дүрд Хелена Бонхам Картер, Байцаагч Лестрейд Адел Ахтар, Мисс Харрисонд Фиона Шоу, Тьюксберийн эмээд Фрэнсис Де Ла Тур, Лорд Висконт Тьюксберид Луи Партридж нар тогложээ.

Киноны үйл явдал Энолагын ээж алга болсоноор эхлэх ба, Энолагын ах нар болох Шерлок, Майкрофт Холмс хоёр түүнийг охидын сургуульд оруулах болно. Энола ээжийгээ хайж олхоор Лондон руу зугтах ба "Доктор Лесли Т. Рагостин” нууц нэрийг ашиглан суурьших болно.

Уг кино 2020 оны есдүгээр сарын 23-нд Netflix-д албан ёсний эрхтэйгээр тавигдах юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button