НИЙГЭМ

МАН 13 газрыг нийслэлчүүдийн мэдэлд буцаан авч, иж бүрэн тохижуулжээ

Улаанбаатарчуудын “шүдний өвчин” болоод буй асуудлуудын нэг нь нийтийн эзэмшлийн газар. Хотын А зэрэглэлийнх гэлтгүй ер нь хотын төвдөө ойрхон газрын үнэ тэнгэрт хадаж, нийтийн эзэмшлийн газрыг томоохон эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс хувьдаа болон бусдад зувчуулах нь эрс ихэссэн. Гэнэт л орон сууц барин, хашаа хатгахын цагт л нийтийн эзэмшлийн газар өөр хэн нэгний гарт очсоныг мэддэг шүү дээ, нийслэлчүүд бид. Нийтийнх болохоор яг араас нь хөөцөлдөөд, буруутныг олохын төлөө явдаг хүн ховор. Хувийн эзэмшлийнх бол өөр хэрэг л дээ. Энэ нь нийтийн эзэмшлийн газрыг хувьдаа эвтэйхэн “хулгай”-лаад сурчихсан башир аргатнуудыг улам өөхшүүлээд байх шиг.

АН-ын үед иймэрхүү буруу замаар бусдын мэдэлд очсон 13 газрыг МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотыг удирдахдаа нийслэлчүүдийн мэдэлд буцаан авч, түүгээр ч үл барам иж бүрэн тохижуулжээ. Өнөө жилийн сонгуулиар сонгогдсон, УИХ-ын гишүүн С.Амарсайхан өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын 13 байршил буюу нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн байх учиртай газруудыг нийслэлчүүдийн мэдэлд буцаан авсан нь олны талархлыг ихэд хүлээв. Нийслэл хот нийт 470.444 га газартай. Үүнээс нийтийн эзэмшлийнх нь ердөө 570 гаруй га байсныг ийнхүү 10 га-гаар нэмэгдүүлэв.

Хамгийн гол нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулах аюул эрсдэл бүхий газруудын эрхийг цуцалж ногоон байгууламж, гэрэлтүүлэгтэй иж бүрэн тохижилт бүхий цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай, дугуйн зам байгуулах ажлыг үе шаттай байгуулахаар төлөвлөн ажиллаад нийслэлчүүдэд хүлээлгэн өгсөн юм.

Аль аль газрыг нийтийн эзэмшилд буцаан, авч тохижуулав.

ХОНХТОЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Нийслэлийн Засаг даргын 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн А/38 дугаар захирамжийн нэгдүгээр заалтын хүрээнд Сүхбаатар дүүргийн зургадугаар хороо жанжин Д.Сүхбаатарын талбайн урд талд  Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн иж бүрэн тохижилтыг хийхээр болсон. Улмаар 2020 оны дөрөв дүгээр сарын 01 ний өдрөөс эхлэн зургадугаар сарын 10-ны өдөр хүртэл хоёр сар гаруй хугацаанд хийж гүйцэтгэж дууссан.

Энэхүү тохижилтын ажлын хүрээнд таван усан сан бүхий 14 метр өргөн 92 метр урт хөгжмийн ноттоор мэдэрч оргилох гэрэлт усан оргилуур, 5 эгнээ шаталсан суудал бүхий хагас дугуй хэлбэртэй, 450 м2 талбайтай задгай театр, цэцэрлэгт хүрээлэнгийн баруун зүүн урд хэсгээр туузан гэрэл бүхий 328 м урт хашлага сандлыг байршуулж өгсөн. Мөн инженерийн шугам сүлжээнд холбогдсон, 34 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадалтай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлчлэх тусгай өрөөтэй нийтийн бие засах газар хоёр ширхэгийг бүтээн байгуулсан.

Тус цэцэрлэгт хүрээлэнгийн 7500 м2 талбайн хөрсийг боловсруулж, шинээр зүлэгжүүлэн шөнө, оройн цагаар орчныг тодруулах гэрэлтүүлэг, бороо орсны дараа ус тогтдоггүй, стандарт хангасан 4300 м2 боржин чулуун явган хүний зам, 1,5 м өргөнтэй 338 м урт дугуйн зам шинээр хийсэн, 2 ширхэг амны цэвэршүүлсэн усны цорго, 1200 м урт бүрэн автоматчилагдсан усалгааны систем хийсэн. Мөн хөшөө дурсгалуудыг сэргээн засварлан энэ талбайд цогцлоосон юм.

Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад нийт 700 гаруй хүн ажиллаж хоёр сар гаруй хугацаанд бүтээн байгуулалтыг бүрэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.

“БЛЮ СКАЙ” ЗОЧИД БУУДЛЫН ЗҮҮН ТАЛЫН ГАДНА ТАЛБАЙН ТОХИЖИЛТ , НОГООН БАЙГУУЛАМЖ

“Блю Скай” зочид буудлын зүүн талын Ахмадын холбооны байрны газрыг 15 жил Сурталчилгааны самбар байршуулах байдлаар ашигладаг байсан. Уг газрын зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргын шийдвэрээр цуцалж, өнгөрсөн долоодугаар сарын нэгээс тохижилтын ажлыг хийж наймдугаар сарын 10-нд бүрэн дуусган ашиглалтад хүлээлгэн өгсөн юм. Тохижилтыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн хот тохижилтын газар хийж гүйцэтгэлээ.

Нийт 1239 метр.кв талбайд явган зам болон амарч суух талбай, тохижилтын талбайн гадна талаар 79.2м2 бүхий унадаг дугуйн зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 24.1м2 бүхий хараагүйчүүдийн хөтөч зам, явган хүний зам, замын хажуудах гэрэлтүүлэг, модны гэрэлтүүлэг, чулуун доорх нүдэн гэрэлтүүлэг, амарч суух сандал, 490м2 талбайд ногоон байгууламж бүхий тохижилтын ажлыг хийж бүрэн дуусган хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр нийслэлийн иргэдийн амарч зугаалах ногоон байгууламж бүхий цогц цэцэрлэгт хүрээлэн нэгээр нэмэгдлээ.  

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Богд хааны ордон музейн газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ерөнхий төлөвлөгөөг аль 14 жилийн өмнө буюу 2006 онд баталсан. Гэвч газрын маргаан, янз бүрийн асуудлаас өнөөг хүрч,  одоо л бодит ажил болж, биеллээ оллоо. 

Богд хааны ордон музейн орчимд түүх, соёлын дурсгалт цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэр гаргаж 1.4 га, 8600 метр.кв ногоон байгууламж бүхий талбайг тохижуулан бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн.

Монголын шашин, төрийн түүхэнд хүндтэй гавьяа байгуулсан Богд хааны хөшөө баримлаас эхлээд нийт 13 хөшөө дурсгал задгай тэнгэрийн доорх энэхүү музейд сүндэрлэн юм.  

ТӨМӨР ЗАМЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

        Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, Вокзалын арын цэцэрлэгт хүрээлэнгийн газраас Авлигатай тэмцэх газарт ажилчдын орон сууцны орон сууцны зориулалтаар 2300 ам метр газрыг эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/1073  тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, 1.6 га талбайг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлж, тус байгууллагын хөрөнгө оруулалтаар тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн юм.  

ДИПЛОМАТ 95 ДУГААР БАЙРНЫ ХОЙД ТАЛБАЙ

      Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо буюу “Дипломат 95” орон сууцны хойд талын 2000 ам метр газрыг Гадаад хэргийн яамны ажилчдын орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгожээ. Гэвч барилгын ажлыг эхлүүлэхээр суурийн нүх ухсанаас хойш 6 жил болсон тул нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн жил газар эзэмших эрхийг хүчингүй болгож, тус газрыг ногоон байгууламж, орчны гэрэлтүүлэг бүхий цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан.

ТАХИЛТ, ЦАГДАА ТОЛГОЙ ОРЧИМ

        Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд байрлах Тахилтын Цагдаа толгой нь олон жил тахигдаж, шүтэгдэн ирсэн газар юм. Тэгвэл тус газрын дөрвөн га-д цэцэрлэгт хүрээлэн байгуулах зураг төсөл батлагдан тохижилтын ажил хийгдсэн. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд иргэдийн амрах ая тухатай орчинг бүрдүүлж явган хүний зам, ногоон байгууламж,  усалгааны системтэй иж бүрэн ойжуулалт хийсэн юм.

СПОРТЫН ТАЛБАЙ БАЙГУУЛАВ

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд туссан хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Хил Хамгаалахын Ерөнхий Газрын зүүн талд 18534мкв /иж бүрэн/ спорт талбай, Налайх дүүргийн хоёрдугаар хороо Эрдмийн Оргил сургуулийн 1400 мкв талбай, Голомт цогцолбор сургуулийн 1056мкв талбай, Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо Чингэлтэй хайрханд /иж бүрэн/ спорт, хөл бөмбөгийн талбайг барьж нийслэлчүүдэд хүлээлгэн өгсөн юм.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН СПОРТЫН ТАЛБАЙТАЙ БОЛОВ

Хил Хамгаалахын Ерөнхий Газрын зүүн талын газар урьд нь иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байсан юм. Гэвч газраа зориулалтын дагуу ашиглалгүй олон жил болсон учраас Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрыг чөлөөлж, дээрх бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн намраас эхлүүлсэн.

Ингэснээр энэ хавийн иргэд төдийгүй нийслэлийнхэн олон улсын стандартад нийцсэн спортын талбай, цэцэрлэгт хүрээлэнтэй болох боломж бүрдсэн юм. Тохижилтын ажлын хүрээнд 3450 мкв талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам, 5500 мкв талбайд хөл бөмбөгийн талбай, 880 мкв талбайд сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай байгуулагдсан.

Мөн 84 метр урт, 1.2 метр өргөнтэй уртын харайлтын зам, 1155 мкв явган хүний зам, 75 автомашины зогсоол барьж өнгөрсөн зургадугаар сарын 16-нд нийслэлчүүдэд бүрэн хүлээлгэн өгсөн билээ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ДЭЛХИЙН СТАНДАРТАД НИЙЦСЭН ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙ БАЙГУУЛАВ

Нийслэл хотынхоо хоймор болсон Чингэлтэй Хайрхан уулын энгэр бэлд олон улсын стандартад нийцсэн хөнгөн, атлетик, хөлбөмбөгийн талбайг иж бүрэн тохижуулж 2019 оны есдүгээр сарын 8-нд хүлээлгэн өгсөн юм . Энэхүү хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбай нь 108x72метр, дэлхийн стандартад нийцсэн хиймэл зүлэг бүхий талбай, 400 метрийн тойрог бүхий гүйлтийн 6 зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжит 2000 хүний суудал, 18 нэр төрлийн 43700 ширхэг мод, бут, сөөгтэй 80 мянган га талбай ногоон орчин бүхий томоохон бүтээн байгуулалтыг бий болгосон юм.

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЭРДМИЙН ОРГИЛ, ГОЛОМТ ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙГ ХӨЛБӨМБӨГИЙН ТАЛБАЙТАЙ БОЛГОВ

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Улаанбаатар хотын Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 960 хүүхдийн суудалтай “Голомт” цогцолбор сургууль, Эрдмийн оргил цогцолбор сургуулиудын гадна талбайд хөл бөмбөгийн талбай байгуулахсан юм.

52 КМ УРТТАЙ ДУГУЙН ЗАМТАЙ БОЛЛОО

Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байна.

БАГА ТОЙРУУ ГУДАМЖНЫ ДУГУЙН ЗАМ 2.4 КМ ЗАМ

МАРШАЛЫН ГҮҮРНЭЭС ДҮНЖИНГАРАВЫН ЗАМ ХҮРТЛЭХ 7.1 КМ ЗАМ, ТОХИЖИЛТИЙН АЖИЛ ХИЙВ

Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар  хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн зам баригдаж байгаа  бөгөөд одоогийн байдлаар дугуйн замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Явган хүний зам, дугуйн зам гээд нийт 3 метрийн өргөнтэй, асфалтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг  олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийгдэж байна.

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖИЙГ ТОХИЖУУЛАВ

Нийтийн эзэмшлийн гудамж талбайг иж бүрэн тохижуулж нийслэлчүүдэд хүлээлгэж өгсөн.

  • ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ТОХИЖИЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙВ

       ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫГ НЭМЭГДҮҮЛЭВ

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас явган замыг сайжруулж шинээр байршилд байгуулаад байна.

-Сүхбаатар дүүрэг, 4-р хороо Цэрэндоржийн гудамж

-Багануур дүүрэг, Эрийн 3 наадам цогцолбор

-Сүхбаатар дүүрэг, Өгөөж ХХК-ийн замын урд тал

-Чингэлтэй дүүрэг, Дипломат 95 байрны зүүн тал

-Ард кино театрын зүүн урд талд Элбэг бууз зоогийн газрын үүд

-Чингэлтэй дүүрэг, 1-р хороо урт цагааны гудамж

-Чингэлтэй дүүрэг, 1-р хороо Баруун Сэлбийн гудамж

-Баянзүрх дүүрэг, ЭТӨЧ, Бөхийн өргөөний уулзвараас зүүн 4 замын уулзвар хүртэл аво замын ойд тал

СУЛ ШОРООН ХӨРСИЙГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ БОЛГОВ

  • “ЭНХТАЙВАН”-ы өргөн чөлөө, Саппорогийн уулзвар
  • “ЭНХТАЙВАН”-ы өргөн чөлөө, “хархорин” захын  автобусны буудал
  • Энхтайваны гүүрний баруун хойд талын 2 хажуу тал

ГЭРЛЭН ЧИМЭГЛЭЛ-МОДНЫ ГЭРЭЛТҮҮЛЭГ

2017 онд 55 байршлын 1608ш мод, 2018 онд 13 байршлын 1159ш мод /Бээжингийн гудамж, Залуусын гудамж, Занабазар гэх мэт/, 2019 онд Наадамчдын замд Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүйн тойрог хүртэл авто замын 2 талаар 2350ш мод нийт 5117ш модонд гэрэлтүүлгийг хийж байна.  

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-19 10:56

Их юмаараа гийгүүлж дээ мангуунууд. Өөрсдийнхөө зуурсан бантанг өөрсдөө цэвэрлэсэн ухаантай юм биздээ. Чаавас даа.

Azgui
Azgui
2020-09-19 13:48
Reply to  Зочин

Yum hiiger huisengui ged hiiher ingeed cham shig yumnuudiin amidral gej uruvdmuur yum bdg bhda

Zochin
Zochin
2020-09-19 14:19

Hiisen buhend bayrlalaa. Bat-Uul huuhedteigee niilj uuliin beliig ter chigeer ni avsan. Iimerhuu archaagui amitad ardchilal gej yarina. Munhiin us uusan met aahildag amitdiig bid gegeej chadahgui bol burhan gesgeegeed ugdug yum.

Зочин
Зочин
2020-09-19 16:21

4жил ямар ч ажил хийгдсэнгүй. Зайлуулах цаг болсон энэ мангаруудыг.

Холбоотой мэдээ

Back to top button