НИЙГЭМ
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны ээлжит азтан тодорно
НӨАТ-ын урамшууллын 2020 оны 9 дүгээр сарын сугалааны тохирол өнөө орой Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2020 оны 8 дугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд /ebarimt.mn/ бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын супер шагнал 40 сая төгрөг байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.