НИЙГЭМХУУЛЬ

Гааз үнэрлэн, мансууруулах бодис тээвэрлэж байсан залуусыг баривчилжээ

Мансууруулах бодист донтсон залуус тээврийн хэрэгсэлд мансуурч, сэтгэцэд нөлөөлөх ургамал тээвэрлэж байсныг илрүүлжээ.  Хэргийг тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр /2020.09.19/ приус 30 маркийн тээврийн хэрэгсэлдээ ахуйн гааз үнэрлэн мансуурсан байдалтай 18 настай Э, 23 настай Б нарыг илрүүлэн шалгахад, сэтгэцэд нөлөөлөх ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ.

-Э ГЭГЧ НЬ 18 НАСТАЙ, МАНСУУРУУЛАХ БОДИС ТОГТМОЛ ХЭРЭГЛЭДЭГ, ТЭНСЭН ХАРГАЛЗАХ ЯЛ ШИЙТГЭЛ АВЧ БАЙЖЭЭ-

Эх сурвалжийн хэлснээр, 18 настай Э гэгч нь өмнө нь танхай хэргээр тэнсэн харгалзах ял авч байсан. Мансууруулах бодист донтсон буюу тогтмол хэрэглэдэг нэгэн гэлээ.

Хар тамхи, мансуурах бодис хэрэглэх, хадгалах, зарж борлуулах зэрэг гэмт хэрэгт өсвөр насныхан, залуучууд холбогдох явдал нийлдээгүй гарах болсон. Түүнчлэн их дээд сургуулийн оюутнууд энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй бүлгийн тоонд багтана хэмээн судлаачид үзэж байгаа аж. Иймд эцэг эх, асран хамгаалагчид болон багш сурган хүмүүжүүлэгч нар мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт эмийн бодис, ургамлын талаар мэдээлэл, хор уршгийн талаар мэдээлэл өгч, анхаарал болгоомжтой байна уу.

-МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН ДАГУУ МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭХ, ТЭЭВЭРЛЭХ, ЗАРЖ БОРЛУУЛАХ ЗЭРЭГ НЬ 15 ХҮРТЭЛХ ЖИЛИЙН ЯЛ ШИЙТГЭЛТЭЙ-

Манай улс болон хөрш зэргэлдээ орнуудад, мансууруулах бодистой холбоотой хууль тогтоомж, ял шийтгэлийг дурдвал,

Монгол Улсын эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд “Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах” гэсэн зүйл заалтын дагуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 15 жил хүртэл хорих ялаар шийтгэх,

БНХАУ-д 50 граммаас дээш хэмжээгээр хар тамхи, мансууруулах бодисыг тус улсын хилээр ашиг олох зорилгоор нэвтрүүлсэн бол цаазаар авах хүртэл ял оногдуулдаг,

ОХУ-д энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд 20 хүртэлх жилийн хорих ял оноож, 1 сая рублиэр торгодог байна.

Б.СОДОНГОО

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button