Нийгмийн

“Хүн бүлэглэн зодсон гэх хэрэгт холбогдогчид жүдочид биш, биеийн хөгжил сайтай залуус”

Жүдочид бүлэглэн хүн зодсон, гутлаа долоолгохыг шаардсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй. Тодруулбал, Баянгол дүүрэг дэх караокены газар наймдугаар сарын 26-27 шилжих шөнө Т, М, Э нар нь согтуурсан үедээ тус караокены хамгаалагчийг өрөөндөө дуудан, өмсөж явсан гутлаа үнсэхийг шаардаж улмаар зодсон гэх.  

Тэгвэл бид тус хэргийн талаар хохирогч М-ийн ар гэр болон зарим албаны эх сурвалжуудаас тодрууллаа.

-ШҮҮХ ЦАГДААГИЙН АСУУДАЛ ЦЭГЦЭРСНИЙ ДАРАА ХОХИРОГЧИЙГ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛНЭ-

Хохирогч залуу М-ийн ар гэрийнхэн ярилцлага өгөхөөр бидэнтэй тохирсон юм. Гэвч хэсэг хугацааны дараа “Өмгөөлөгч маань одоогоор ярилцлага өгөөд хэрэггүй гэсэн. Тиймээс мэдээлэл өгөх боломжгүй боллоо. Ямартай ч хохирогчийн биеийн байдал хүнд, цаашид хийх эмчилгээгүй гэсэн учраас эмнэлгээс гаргасан. Гадагшаа явж эмчлүүлэх тал дээр шүүх цагдаагийн асуудал дуусч, цэгцэртэл эх орондоо байна” гэв.

-ШИГШЭЭ БАГИЙНХАН ХӨДӨӨ БЭЛТГЭЛД ГАРСАН УЧИР ТУХАЙН ХЭРЭГТ ХОЛБООГҮЙ-

Өчигдөр /2020.09.22/ тус мэдээлэлтэй холбоотойгоор Монголын Жүдо бөхийн холбоо /МЖБХ/ мэдэгдэл гаргав.

Тодруулбал, “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр олон нийтэд хандан жүдо бөхийн тамирчид нийлж бүлэглэн хүн зодсон гэх мэдээлэл цацагдсан билээ. Тус хэрэгт үндэсний шигшээ багийн багш, тамирчид огт холбогдолгүй гэдгийг албан ёсоор мэдээлж байна. Мөн цагдаагийн байгууллагад шалгагдаж гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй энэ цаг үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа, гүтгэлгийн чанартай мэдээллийг өгч, жүдо бөхийн нэр хүндэд халдсан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид уучлал гуйхыг шаардаж байна” хэмээжээ.

Түүнчлэн албан бус эх сурвалжийн хэлснээр, “Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн багш дасгалжуулагч, тамирчид хөдөө бэлтгэлд гарсан. Албан ёсны тэмцээнтэй үеэр л нэгдсэн журмаар ирж, тэмцээндээ оролцож байгаа. Цагдаагийн байгууллагаас жүдочдын талаар тодруулах гэсэн боловч шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэх хариултыг өгсөн. Иймд бидэнд ч мөн адил танхайрсан тамирчдын талаар мэдээлэл алга” гэлээ.

-Б.БААТАРХҮҮ: ЗОДООН ХИЙСЭН ЗАЛУУС ТАМИРЧИН БИШ, БЯЛДРЫН ХӨГЖИЛ САЙТАЙ ЗАЛУУС-

Мөн тус хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

Тэрбээр “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр жүдочид хүн бүлэглэн зодсон гэж мэдээлж буй. Тус этгээдүүд нь тамирчин биш. Ямар нэг спортын зэрэг цолгүй, үзүүлсэн амжилт шагналгүй, бие бялдрын хөгжил сайтай залуус байсан гэдгийг тодотгоё. Тухайн хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгаж байна. Иймд ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Түүнчлэн эл хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн М.Мөнхшүр өмнө нь хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Жүдочид бүлэглэн зодоон хийсэн гэх хэргийн хувьд “Үл ялих зүйлээс болсон маргаанууд гэсэн нөхцөл байдлууд тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Шууд нэр бүхий жүдочид хэмээн хэлэх боломжгүй. Наймдугаар сарын 26-27 шөнө шилжих болсон үйл явдал. Харин хохирогч долоо хоногийн дараа буюу есдүгээр сарын 2-ны өдөр өргөдлөөр гомдол ирүүлсэн. Хэрэг мөрдөн шалгаж байна. Энэ хэргийн хувьд урьдчилсан байдлаар гэм буруугүй эсэхийг хэлэх боломжгүй байна” хэмээн ярьсан билээ.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ТАМИРЧИН БӨХЧҮҮД ЗАНДАЛЧДЫН БҮЛЭГ БОЛСОН
ТАМИРЧИН БӨХЧҮҮД ЗАНДАЛЧДЫН БҮЛЭГ БОЛСОН
2020-09-23 08:22

ЖУДОГИЙН ТАМИРЧИД НЬ ҮНЭН !!! ГАВЬЯА ШАГНАЛГҮЙ НЭРД ГАРААГҮЙ БОЛ ТАМИРЧИН БИШ ГЭХ НЬ ЭЭ !!! УУЧЛААРАЙ !!! ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ !!!

Zochin
Zochin
2020-09-23 18:21

Judochid bish baisan ni yamaidaa. Tamirchid mash humuujiltei humuus baih yostoi. Zaluuchuudiig zov hun bolgoh gej l huuhduudee sportoor hicheelluuldeg.

Zochin
Zochin
2020-09-23 18:20

Judochid bish baisan ni yamaidaa. Tamirchid mash humuujiltei humuus baih yostoi. Zaluuchuudiig zov hun bolgoh gej l huuhduudee sportoor hicheelluuldeg.

4эн
4эн
2020-09-23 18:33

Бие нь өссөн ч тархи нь өсөөгүй, самрын чинээ тархитай эргүүнүүд л биз.
Буудв�##� таарна

Холбоотой мэдээ

Back to top button