АНУ-н Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганд оролцож буй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийн эсрэг дэлхийн анхны вакцин гэгдээд буй “Спутник-V” вакциныг НҮБ-ын ажилчдад үнэгүй нийлүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр "Аюулт цар тахал хэнийг ч ялгадаггүй. Иймээс онцгой бүс нутагт, онцгой нөхцөл байдалд ажиллаж буй НҮБ-ын сайн дурын ажилчдыг бүх талаар тусалж дэмжинэ. ОХУ-н зүгээс коронавирусийн эсрэг вакциныг үнэгүй нийлүүлэхэд бэлэн байна” гэв
Түүнчлэн коронавирусийн эсрэг вакцин гарган авах асуудлаар ойрын хугацаанд өндөр түвшний олон улсын цахим бага хурал хийхийг санал болгожээ. Мөн ОХУ “Спутник-V” вакциныг хилийн чанадад нийлүүлэх тал дээр бусад улс орон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэв.
Г.ОДГАРАГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.