Нийгмийн

Хог хаягдлыг үлдээсэн жуулчдад нь илгээхээр шийджээ

Хог хаягдал нь хүрээлэн буй орчинг бохирдуулж, хөрсийг үржил шимгүй болгохоос гадна нуур, далай, гол горхины ширгэх голлох шалтгааны нэг болдог. Түүнчлэн агаарын бохирдол үүсгэж, элдэв халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлдэг тул зарим ан, амьтдын устах шалтгаан болсоор буй. Хүмүүс эдгээр сөрөг талыг мэдсээр байж хог хаядаг нь харамсалтай.

Хүмүүсийг байгаль орчноо хайрладаг ухамсартай болгохын тулд дэлхийн өнцөг булан бүрт маш олон төрийн болон төрийн бус байгууллагууд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар байна. Жишээлбэл, хог хаясан хүнд торгууль, шийтгэл ногдуулах, олон нийтийн цэвэрлэгээ хийх зэрэг хогтой “дайтах” уламжлалт аргуудыг бид мэднэ.

Харин саяхан Тайландын Хао Яи цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олон хүмүүсийг хог хаяхаас татгалзах шинэлэг санааг гаргасан байна.

Тэд бүх хог хаягдлыг тэнд хаясан эзэнд нь буцаан илгээхээр шийджээ.

Энэ тухай Тайландын Байгаль орчны сайд Варавут Силпа-арча, “Жуулчдын цэцэрлэгт хүрээлэнд үлдээсэн хогийг одоо хайрцганд хийж байна. Хог хаягдлыг эзэнд нь буцааж илгээхэд бэлэн болоод байна. Дахин хэлэхэд цэцэрлэгт хүрээлэнд хог хаях нь гэмт хэрэг юм. Одооноос бид хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах болно” хэмээжээ.

ขยะที่นักท่องเที่ยวทิ้งไว้ในอุทยาน ขณะนี้บรรจุลงกล่อง พร้อมส่งคืนถึงบ้านเจ้าของขยะเรียบร้อยครับ…

Posted by TOP Varawut – ท็อป วราวุธ ศิลปอาชา on Tuesday, September 15, 2020

Жуулчид руу хаясан хогийг нь хайрцагт хийж буцаан явуулахдаа “Та Хао Яи үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зарим зүйлсээ мартсан бололтой. Бид танд буцаан илгээж байна” гэсэн тайлбар бичжээ.

Зочид цэцэрлэгт хүрээнд орохдоо өөрийн гэрийн хаяг бүхий холбоо барих мэдээллийг бүртгүүлээд нэвтэрдэг байна.

Эх сурвалж: www.boredpanda.com

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button