Нийгмийн
Иргэдийн гомдол, хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүрэгт ажиллалаа

2020 оны есдүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, НГЗБАлбаны Дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Ч.Отгондэлгэр, ХБХГазрын Газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Нандин, НМХГазрын дэд дарга Б.Батшагай, ХСОАБХЗГазрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан нар Сүхбаатар дүүргийн 1, 6 дугаар хороонд ажиллаж дараах асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд газар дээр нь очиж холбогдох арга хэмжээг авлаа.
- Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны Нарны зам дагуу автобусны зогсоол бариулах, тухайн орчимд тохижилт хийлгүүлэх
- Баянгол зочид буудлын баруун талд хүүхдийн тоглоомын талбайд газрын зөвшөөрөл олгосныг цуцлах
- Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны 22 дугаар байрны дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэх, байрны дундах авто замыг сайжруулах.

Эх сурвалж: http://standard.ub.gov.mn/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Suhbaatar Duurgiin zasag darga ajil hiij baina geed yavaad baisan oortoo ashigtai yumand huduldug avgai daa.
СБД-ЫН 16 ХОРООНЫ НУТАГТ БЭЛХИЙН ТӨВ ЗАМ ДАГУУ ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙГАА НЬ ҮНЭН ХАЛТУУР БОЛЛОО БОРЖУРАА СУУЛГААД ХАЖУУГААР НЬ ХУУРАЙ ЦЭМЕНТЭЭ АСГААД ЯВСАН.БОДВОЛ ДЭЭР НЬ УС ХИЙГЭЭД ШОРООТОЙ НЬ ХУТГАЧИХААР БЕТОН БОЛЧИХОЖ БАЙГАА ЮМ БАЙХАА. УЛСЫН ХӨРӨНГИЙГ ИНГЭЖ Л ҮРЭХ ЮМ. ШАЛГАДАГ ХАРИУЦАХ ГАЗАР ГЭЖ БАЙНА УУ. БИД ХОРООНД ХЭЛЭХЭЭС ӨӨР ЯАХ БИЛЭЭ.