Нийгмийн

Иргэдийн гомдол, хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүрэгт ажиллалаа

2020 оны есдүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагай, НГЗБАлбаны Дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Ч.Отгондэлгэр, ХБХГазрын Газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Нандин, НМХГазрын дэд дарга Б.Батшагай, ХСОАБХЗГазрын Орчны аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Н.Билэгсайхан нар Сүхбаатар дүүргийн 1, 6 дугаар хороонд ажиллаж дараах асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд газар дээр нь очиж холбогдох арга хэмжээг авлаа.

  • Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны Нарны зам дагуу автобусны зогсоол бариулах, тухайн орчимд тохижилт хийлгүүлэх
  • Баянгол зочид буудлын баруун талд хүүхдийн тоглоомын талбайд газрын зөвшөөрөл олгосныг цуцлах
  • Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны 22 дугаар байрны дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэх, байрны дундах авто замыг сайжруулах.

Эх сурвалж: http://standard.ub.gov.mn/

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button