Долоон хүний амь эрсэдсэн ч сургамж болоогүй осол буюу "Эм Си Жи Си" ХХК-ийн балаг
Долоон хүний амь эрсэдсэн “Сутай таун”-д гурван жилийн дараа ч орц, гарц, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбайн асуудал шийдэгдээгүй хэвээр байна.
Хоёр автомашин зөрөх битгий хэл, хажуугаар нь хүн явах зайгүй умгар талбайд 300-гаад айлын хотхон байх хэрнээ 12 авто машины л зогсоол байх аж. Хүүхдээ тэвэрсэн ээж, хүүхдийн тэрэг түрсэн хүмүүс машинаас болгоомжлон ийш тийш сэртэлзсээр яаравчлахтай таарав. Хан-Уул дүүргийн III хороонд байрлах “Сутай таун” хотхонд очиход хамгийн түрүүнд анзаарагдсан зүйл энэ. Гэвч эндхийн зам талбайн асуудал нь зүгээр нэг “зогсоол хүрэлцдэггүй” гэх нийтлэг асуудал биш юм.
Видео:
Оршин суугчдын хэлж буйгаар гал команд, түргэн тусламжийн автомашин хүртэл байрны ойр орчмын замаар саадгүй нэвтэрч чаддаггүй. Зарим үед 200 орчим метрийн зайд машинаа зогсоож, эмч, эмнэлгийн ажилтнууд өөрсдөө алхаж өвчтөнийд хүрдэг байна. “Саяхан даралт ихсээд түргэн тусламж дуудсан. Түргэний машин байрны зогсоол руу орж чадахгүй, хол зогсоод эмч нь “Эгч ээ, ойрхон очиж чадахгүй нь, та хүлээж байгаарай” гээд гүйж ирсэн. Ахмад хүнд яаралтай тусламж хэрэгтэй үед ийм нөхцөл байж болох уу” хэмээн нэгэн ахмад оршин суугч ярив.
Энэ дүр зураг гурван жилийн өмнөх аймшигт өглөөг өөрийн эрхгүй сануулахаар аж. 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний 07:02 цагт “Сутай таун” хотхонд гал гарч, долоон хүний эрдэнэт амь үрэгдсэн. Тэдний дөрөв нь хүүхэд байсан бөгөөд гал унтраахаар ажиллаж байсан 27 настай аврагч мөн амь эрсэдсэн. Долоон хүн амь эрсэдсэн тэрхүү ослоос хойш гурван жил өнгөрсөн ч өнөөдөр тэр хавийн байрны оршин суугчид “яаралтын үеийн орц, гарц хүрэлцээгүй”, “галын аюулгүй байдал хангагдаагүй”, “авто зогсоол байхгүй”, "хүүхдийн тоглоомын талбайгүй" зэрэг асуудлыг дахин ярьсаар байна.
Гал гарахаас ердөө долоо хоногийн өмнө төрийн хяналтын байгууллага барилгын зураг төсөл, төлөвлөлттэй холбоотой зөрчилд анхаарал хандуулж байжээ.



default 
default 
Бодит байдал 2026 оны есдүгээр сарын 20
-Гал гарахаас долоо хоногийн өмнө зөрчлийн хэрэг нээжээ-
2023 оны арванхоёрдугаар сарын 12-нд Хотын стандарт, хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоол гаргасан байна. Шалгалтыг “Сутай таун” СӨХ-оос гаргасан хүсэлтийн дагуу хийжээ. Улсын байцаагчийн баримтад Хан-Уул дүүргийн III хороонд “Эм Си Жи Си” ХХК-ийн захиалгаар баригдсан зоорьтой 13 давхар орон сууц болон 2016 онд ашиглалтад орсон 10 давхар байрны зураг төсөл, холбогдох баримт бичгийг шалгасан талаар дурдсан байна.
Тус баримтад анхаарал татах нэг зүйл бий. 13 давхар барилгын зураг төслийг батлахдаа урд талд байрлах 2016 онд ашиглалтад орсон 115А байрны хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоолтой холбоотой ерөнхий төлөвлөгөөг үндэслэсэн гэжээ. Гэтэл дараа нь ерөнхий төлөвлөгөөг өөрчилж, хүүхдийн тоглоомын талбай болон авто зогсоолыг хасан, 13 давхар орон сууц төлөвлөсөн талаар улсын байцаагчийн баримтад тэмдэглэсэн байна.
Өөрөөр хэлбэл, зураг төсөл дээр байсан орчин, газар дээрх бодит нөхцөл хоёрын хооронд зөрүү үүссэн асуудал эндээс харагдана. Цаасан дээр нэг байрыг нь 12 зогсоолтой төлөвлөсөн ч бодит байдал дээр 300-гаад айлын талаас илүү нь автомашинтай байж таарна.

"Сутай таун" хотхоны зураг төсөл. Энэхүү зургийн дагуу дээр тоглоомын талбай, авто зогсоол байхаар захиалга авч байжээ
Бидний олж авсан 2016 оны барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын баримтад “Эм Си Жи Си” ХХК-ийн захиалгатай 100 айлын орон сууц, 12 автомашины дулаан зогсоолтой гэж тэмдэглэжээ. Уг барилгыг МК 18/2014 дугаартай зураг төслийн дагуу барьж, 2016 оны нэгдүгээр сарын 20-нд барьж дуусгасан байна. Ашиглалтад хүлээн авах комисст хот байгуулалт, барилгын хяналт, архитектур, цахилгаан, ус хангамж, халаалт, агаар сэлгэлт, холбоо дохиоллын чиглэлийн мэргэжилтнүүд оролцож, баримт бичиг болон барилга байгууламжийг шалгасны үндсэн дээр ашиглалтад оруулах шийдвэр гаргажээ.
Гэтэл өнөөдөр тухайн орон зайд автомашины тоо хэд дахин нэмэгдсэн. Шинээр ашиглалтад орсон “Сутай таун-2”-ыг оруулаад хотхонд 300 орчим айл өрх амьдарч байгаа талаар СӨХ-ийн дарга нь хэлж байна. Гэтэл одоо автомашины зогсоолын тоо 20 хүрэхгүй бөгөөд хүүхдийн ганц гулсуураас өөр зориулалтын тоглоомын талбай байхгүй аж. Эдгээр орон сууцанд амьдарч буй айлуудын дунд автомашинтай өрх, хүүхэдтэй гэр бүл олон.
Долоон хүний амь эрсэдсэн ч сургамж болсонгүй
“Сутай таун”-ы оршин суугчдын хамгийн ноцтой асуудал нь орц, гарцыг шийдвэрлээгүй явдал бөгөөд яаралтай нөхцөл байдалд түргэн тусламж, гал командын машин нэвтрэх боломжгүй хэвээр байгааг оршин суугчид хэлж байна.
Гал гарсан үед барилга руу галын машин нэвтрэх нөхцөл хүндрэлтэй байсан талаар тухайн үеийн асуудал хөндөгдөж байсан ч өнөөдөр хэр нь нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, тухайн байрны галын дохиолол одоо ч ажиллахгүй хэвээр байгааг оршин суугчид хэлж байлаа.
2024 оны аравдугаар сарын 18-нд Хотын стандарт, хяналтын байгууллагаас “Эм Си Жи Си” ХХК-д хүргүүлсэн албан бичигт оршин суугчдын гомдол болон улсын байцаагчдын тавьсан шаардлагыг үндэслэн хотхоны орц, гарцыг шийдвэрлэх, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ерөнхий төлөвлөгөө буюу загвар зургийг шинэчлэн батлуулахыг шаарджээ. Мөн холбогдох норм, дүрмийг хангуулалгүй, загвар зургийг шинэчлэн батлуулалгүйгээр барилгын ажлыг үргэлжлүүлсэн тохиолдолд дахин төрийн хяналт шалгалтын ажиллагаа явуулна гэдгийг мэдэгдсэн байна.
“Эм Си Жи Си” ХХК-ийн зүгээс барилгаа улсын комисст хүлээлгэн өгсөн гэх тайлбар хэлсэн. Тухайн компанийн орчуулагч Мөнхтуяа “Манай хуулийн зөвлөхөөс мэдээлэл ав. Улсын комисс хүлээж авсан” гэв.
Улсын комисс яг ямар зураг төслийг үндэслэж, ямар нөхцөлтэйгөөр барилгыг ашиглалтад хүлээж авсан бэ? Учир нь цаасан дээрх зураг төсөл, ашиглалтад оруулах баримт, төрийн байгууллагын дараа нь тавьсан шаардлага болон газар дээрх бодит байдал хоорондоо тэнгэр газар шиг зөрүүтэй байгааг тайлбарлах шаардлага гарч байна. Хэрэв барилга зураг төслийн дагуу баригдсан бол өнөөдөр орц, гарц, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжийн асуудлыг төрийн байгууллага дахин шаардах болсон шалтгаан юу байв.
Шинээр ашиглалтад орсон “Сутай таун-2”-т СӨХ-ийн үйл ажиллагаа бүрэн зохион байгуулагдаагүй, хог хаягдлаа төвлөрүүлэн хаях зориулалтын цэггүй байгаа талаар оршин суугчид ярьж байна. Үнэхээр ч газар дээр нь очиж сурвалжилсан бидэнд ч бүх зүйл ойлгомжтой байв. Хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, орц, гарц, ногоон байгууламжийн асуудал мөн хэвээр байх аж. Гурван жилийн өмнөх ослын дараа оршин суугчдын бараг тал орчим хувь нь нүүсэн гэнэ. Одоо ихэвчлэн түрээслэгч айлууд амьдардаг байна. Мөн шинэ байраа зогсоол хүрээлцээгүй байдаг тул хямд үнээр зардаг гэж тайлбарлан борлуулдаг аж.
Энэхүү орон сууцны барилга баригдаж, айлууд нь түлхүүрээ гардан авсан ч “хотхон” гэх нэрийн цаана эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрэн шийдэгдээгүй дүр зураг харагдаж байна. Орон сууц гэдэг зөвхөн дөрвөн ханатай байр биш. Түүнийг хүрээлсэн зам талбай, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, автомашины зогсоол, галын машин болон түргэн тусламж нэвтрэх боломж зэрэг нь иргэдийн аюулгүй амьдрах орчны нэг хэсэг юм.
Оршин суугчдын ярьж буйгаар тэрхүү аймшигт ослын дараах засварын зарим зардлыг оршин суугчид өөрсдөө гаргасан байна. Мөн орц, гарц, цахилгаан, барилгын чанартай холбоотой асуудлаар холбогдох байгууллагуудад удаа дараа хандсан ч бодит өөрчлөлт гараагүй байна. Нэгэн оршин суугч “Бид ‘Эм Си Жи Си’ компанийнхан зөрчилтэй, орц гарцгүй, цахилгааны асуудалтай, чанарын шаардлага хангаагүй байр барьсан гэдгийг мэргэжлийн байгууллагуудад хэлж байсан. Оршин суугчидтайгаа нийлж хэд хэдэн удаа албан бичиг хүргүүлсэн. Гэтэл энэ асуудлаар компанийн удирдлагуудаас хэнийг нь ч дуудаж, байцаалт аваагүй байх” хэмээн ярив.
Ирээдүйнхээ 20 жилийг дэнчин тавьж байртай болтол ямар ч стандартын шаардлага хангаагүй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлгүй байна. Долоон хүний амь эрсэдсэн байхад энэ асуудал шийдэгдэхгүй байгаад гомдолтой байна гэдгээ ч хэлж байлаа. Тэдний зарим нь компанийн удирдлагуудтай холбоотой асуудлыг танил талаараа хаадаг байж болзошгүй гэсэн хардлага байгааг хэлэв.
“Эм Си Жи Си” ХХК-ийн захирал нь БНХАУ-ын иргэн Huang Bin, хувьцаа эзэмшигчид нь ч хятадууд байжээ
“Эм Си Жи Си” ХХК-ийн эзэмшлийн тухайд 2024 оны нээлттэй эх сурвалжид “Эм Си Жи Си” ХХК-ийн захирлаар БНХАУ-ын иргэн Huang Bin, хувьцаа эзэмшигчээр Lin Ying, Huang Bin, Li Yunqing нар бүртгэлтэй байжээ. Тус компани 2008 оны наймдугаар сарын 27-нд байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааны чиглэлд барилга угсралт, гадаад худалдаа багтдаг аж. Мөн 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны улсын байцаагчийн баримт болон 2024 оны аравдугаар сарын 18-ны төрийн байгууллагын албан бичиг нь “Сутай таун”-ы асуудал галын дараа шинээр үүссэн бус, түүнээс өмнө ч барилгын төлөвлөлт, зураг төсөл, орц гарцтай холбоотойгоор хяналтын байгууллагын анхааралд орж байсныг харуулж байна.
“Сутай таун”-д өнөөдөр харагдаж буй асуудлыг зөвхөн нэг компанид хамаатуулж ойлгоход хангалтгүй. Барилгын зураг төсөл хэнээр батлагдсан, зураг төслийн хэрэгжилтийг хэн хянасан, ашиглалтад оруулахдаа ямар нөхцөл байдлыг үндэслэсэн, гал гарахаас долоо хоногийн өмнө зөрчил илэрсэн байхад цаашид ямар арга хэмжээ авсан, галын дараа ямар шийдвэр гарсан бэ.
2024 онд төрийн байгууллага шаардлага хүргүүлснээс хойш ямар ажил хийсэн. Эдгээр асуултын хариу нэг компанийн тайлбараар дуусахгүй юм. Гурван жилийн өмнө долоон хүний аминд хүрсэн галын дараа “Сутай таун”-ы орц, гарцын асуудал одоо ч яригдсаар байгаа нь барилгын салбарын хяналт, зөвшөөрөл, ашиглалтад хүлээн авах тогтолцооны хариуцлагын асуудлыг давхар хөндөж байна. Цаасан дээрх стандарт, газар дээрх бодит байдал хоёрын зөрүүг хэн хариуцах ёстой вэ гэсэн асуулт хэвээр үлдэж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene barilgiin zurgiig uurchilsun xumuust yallyx xeregtei! Huuli gej alga
7 hun nas barj bhad ter ulsiin komiss batalsan humuus ni odoo hurtel amar taiman yawj l bga shd
Хятад эзэнтэй компаниуд Монголд орж ирж чанаргүй юм барьж мөнгө угаагаад л дуусдаг шд
Mongol xuni am ezen huntei baiya!! Buteelgui ajil hiisen MCGC-g shuuhed uguurei
ter hytad ezed ni mongoloos mungu splitleed garad jawchihsan bailgui d, odoo hen hariutslaga xuleex ym
Хотын дарга аа, энэ орц гарцгүй барилгуудыг шалгаж арга хэмжээ аваач ээ! Хүний амь эрсдээд байхад чимээгүй суусаар байх уу
Hogiin hujaa nar Mongold hezee ch sain saihan ym hiihgui ee.
Ted Mongol hun uhej baival bayarldadag uls.
Mongolchuudaa standartaa shaardaad temtsej suraachee. Tegehgui bol hezee ch zasagdahgui ee
Mongold hunees iluu mungu chuiltsan baidal ni ene shde
Ulsiin komiss gej nergui xalxawch xeden awilgalchidiig shorond hiicheechee
Hytaduud ni hotsrogdson barilga barilga bariad mungu olood alga boldog mongolchuud ni amia aldaj bdag
Ene chine odoo yamar gemt xereg bee! Standardgui barilga barihiig ni zuvshuursun darga nartaikhiig ni demjeed unguruudag emgenel
Turgun irehiig hvleeged xun emnelegt hurehgui uhne gej yu gesen ug we? Ene hotiin standart chin haana bnaa
Hoolni tsasand awtazand suusan darga nar awilgal awch l ene hotiig ingej buzarlasan!
Sutai town gedeg chin shine hothon bis slums bolsor udaj bga ym bnshde
Nyambaatariin ved ch gesen iim standardgui barilguudiig buulgaj chadhgui l bna sht. Bugd l ashig sonirxliin zurchil
Standard xanggagui barij bga barilgiin ajliig shuuud tsutslah huree
Монголд стандарт байхгүй,Том дарга,нам,мөнгө гурав бүгдийг шийддэг.
Одоо Параламентаа 2 танхимтай болгож Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай, дээд танхимд нутгийн захиргааны нэгж бүрээс тусгай цалин хангамжгүй төлөөлөгчөөр бүрдүүлэх гарц үлдлээ
Hen durtai hytad ireed ymar ch standard bhgui zuvshuurul avahgui barilga bariad ardni zuvshuurluu avch uchnuun hunii ami nas hohirooson baihad ednii tald ajilj bgaa Mongolchuud ichih heregtei shuu. Mongol hun Mongol huniihee tuluu gesen setgeltei bol hytaduud ingj gaarahgui shuu
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Буруу төлөвлөлт хийсэн, барилга барих зөвшөөрөл өгсөн хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй.
Одоо ч ийм барилгууд баригдсаар байна.
har malnud min ursudu gomd
Nudiin boogooj baigaad zarsan bish bailgui dee anhnaasaa yaah gej avsiin balai yumnuud hoh ni shee
Одоо хотхон нэртэй ганц нэг хахуультай өнчин өндөр байшин барихыг бүрэн зогсоох хуультай болмоор байна. Хорооллоор нь бариулдаг сургууль цэцэрлэг , ногоон байгууламж зогсоол шийдсэн төлөвлөгөөтэй барилга бариулдаг болохгүй бол УБ ер нь хачин муухай хот болчихлоо
Аманд нь мөнгө чихэж байгаад барилга барьдгийг мэдэхгүй гэж үү
манай яам тамгын газар хяналт тавих ёстоы албан тушаалтнуудын амыг мөнгөөр л хаасан биз. Хятадууд хятаддаа ийм барилга барихгүй шд.
Улсын комисст хүлээж авсан хариуцлагатнуудыг тодруулж хариуцлага тооцно гэж байхгүй юмаа. Авлигал авсан нь тодорхой
Ийм барилга маш олон бий.Үүнд барилга барьсан компаниа илүү барих , ашиглалтад хүлээн авах зөвшөөрөл олгосон иргэн хуулийн этгээд буруутай. Барилгын ажил эхлэх үeэс эхлэн байнга хяналт тавьж байгаагүй холбогдох хуулийн этгээд хороо дүүргийн удирлдлагуудад заавал хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Нэгэнт хэдэн тэрбумын зардал гаргаад барьж дууссаны дараа гэнэт шөвшөөрөлгүй барилга энэ тэр гэж буруутгах нь зөвхөн барилга баригчид бус улсад ч хохиролтой биз дээ. Хорооны удирдлагууд өөрийн нутаг дээрхи бүх үйл ажиллагаа нь тогтмол хяналт тавьж холбогдох газарт мэдээлж байх хэрэгтэй. Өмнөх үeд нэг айл шинээр нүүж ирээд гэрээ барьж байхад л хорооны байцаагч хэн хаанаас ирсэн хэдэн ам бүл эй зэргийг шалгаж бүртгэж байсан биз дээ!
Setgel uwd shvv
Munhtuya geed xytad orchuulga xiideg xvvxen vnendee xvn bishee ter bariniixaa mungu tushaasan barimtaa awii gsen xytad xvnees 30myngan yuan awaad oridooriin ner deer n gargaad 2r xvvxdtei min huuguud gargasandaa barimtaa awii bi belen mungu uguu bizde gsen nadad tsag alga gsen haha vnen goe icheesei bilee ym negeer duusgk ymaa ernu