Нийгмийн

ХЭРГИЙН ГАЗАР: “Холливууд” бааранд хар тамхи хэрэглэж байсан гурван этгээдийг баривчилжээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу долоодугаар сарын 20-21-нд шилжих шөнө 02:00 цагт СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэр “Өдрийн сонин”-ы хажууд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн мансууруулах бодис хэрэглэж байгаад баригдсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг хар тамхи хэрэглэж байсан иргэд нь СБД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэрт орших “Холливууд” цэнгээний газарт үйлчлүүлж байхдаа хар тамхи сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис хэрэглэсэн байсныг илрүүлсэн хэмээн эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар шөнийн 02:00 цагийн орчимд тус цэнгээний газрын хамгаалалтын ажилтан нэгэн сэжигтэй үйлчлүүлэгч байгааг анзаарч уг газарт байсан “Монголын улсын тусгай үүрэгтэй албадууд” ТББ тэргүүн Ш болон цагдаагийн алба хаагч Э нарт мэдэгдсэн байна. Ингэснээр уг иргэд тухайн иргэнийг саатууж, хар тамхи хэрэглэснийг нь илрүүлэн, хамт яваа эмэгтэйнх нь цуг цагдаагийн байгууллагад шөнийн 03:00 цаг өнгөрч байхад хүлээлгэн өгчээ.

Түүнчлэн дээрх этгээдүүд нь Холливууд цэнгээний газарт ирэхээсээ өмнө хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байсан бөгөөд цэнгээний газарт үйлчлүүлэх явцдаа ч дахин хар тамхи хэрэглэсэн, ингэхдээ цэнгээний газрын үүдэнд хар тамхины төрлийн өвсийг тамхи хэлбэрт ороон татаж байснаа хүлээн зөвшөөрсөн гэдгийг эх сурвалж хэллээ.

Мөн дээрх этгээдүүдийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх явцад дахин нэг иргэн тэднийг сураглан ирснээр, хар тамхи хэрэглэсэн гэх хоёр иргэнтэй хамт цагдаагийн байгууллагад баривчлагдсан гэлээ.

Дээрх баригдсан гэх гурван этгээд нь 20-29 насны хоёр эрэгтэй нэг эмэгтэй аж. Одоогоор уг хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа гэлээ.    

Сонирхуулахад 2019 оны эхний хагас жилийн байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 89 хэрэгт 186 хүн холбогдон шалгагдаж байгаа. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх нь 18-35 насны залуус байгаа талаар ЦЕГ-аас мэдээлсэн билээ.

 Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button