СПОРТ

Дугуйчид улсын аваргын төлөө өрсөлдөж байна

Монголын дугуйн холбоо /МДХ/-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит засмал замын дугуйн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Төв аймгийн Алтанбулаг сумын Монгол наадам цогцолборын зам дээр өнөөдөр /2020.09.25/ эхэллээ.

Энэ удаагийн УАШТ-д 20 байгууллагын 150 гаруй тамирчид 12 насны ангиллаар өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Хөдөө орон нутгаас 8 аймгийн баг тамирчид хурдаа сорихоор иржээ. 

Тухайлбал, Увс, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Булган, Төв, Эрдэнэт, Дархан хотуудаас ирсэн бөгөөд Увс, Хэнтий, Булган аймгийн баг тамирчид анх удаагаа УАШТ-д ур чавдараа сорин оролцох гэж байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button