ЭнтертайнментЯрилцлага

А.Туяа: Аальгүй эмэгтэйн дүр дахиад бүтээхгүй, эсрэг дүрд хүч сорино

“Х Түц” продакшнаар овоглодог жүжигчин А.Туяатай түүний сүүлийн үеийн уран бүтээлийн тухай ярилцлаа.

-“Х ТҮЦ” ПРОДАКШНДАА ЭРГЭЖ ОРНО

-Сүүлийн үеийн сонин сайхнаас тань ярилцлагаа эхлүүлье.

-Би ямар нэг продакшнд харьяалагдаагүй, чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаа. Миний хувьд “X ТҮЦ” продакшнаар овоглож явдаг байсан, тэдний бүтээгдэхүүн шүү дээ. Продакшны маань И.Одончимэг эгч, Н.Онон ах маань буцаад хамтлагтаа ирэх саналыг дахин, дахин тавьсаар байгаа. Тиймээс би саналыг нь нааштай хүлээж авсан. Ерөнхийдөө “Х ТҮЦ” продакшн маань ойрын гурван жил хошин шогийн тайзнаа бүтээл туурвиагүй, дэлгэцийн уран бүтээлээр дагнан ажиллаж байгаа юм билээ. Тиймээс тэр жишигт нь хамтарч ажиллах байх.

-Магадгүй зарим хүн таныг яагаад “X ТҮЦ”-ээс гарсныг сонирхож байгаа болов уу. Нууц биш бол энэ талаараа ярьж болох уу?

-И.Одончимэг эгчийг би шүтдэг, Аглуу, Н.Онон ах нарыгаа маш их хүндэлдэг. Багаасаа үзэж, хайрлаж өссөн жүжигчдээ ойроос харах нь бүү хэл, хамтдаа ажиллах боломж надад олдсон. Маш гоё хамт олонтой ажиллаж, их зүйлийг сурсан л даа. “Х ТҮЦ”-ийн бүтээл бүрээр бахархдаг, тиймээс ч цааш цаашдын бүтээлүүдэд хамтарч ажиллана гэж бодож байгаа. Тиймээс гарсан шалтгаанаа хэлээд яах вэ.

-Та хамгийн сүүлд ямар бүтээл дээр ажиллав. Уран бүтээлийн олз омгоосоо бидэнтэй хуваалцахгүй юу?

-Хамгийн сүүлд ажилласан уран бүтээл гэвэл “Single ladies-4”. Эл бүтээл маань удахгүй нээлтээ хийх гэж байна. Би ч гэсэн киногоо хурдан үзэх юм сан гээд догдолж сууна. Яагаад вэ гэвэл урьд, урьдын уран бүтээлүүд дээр бид хар зураг /монтаж/-аа үздэг байсан. Энэ жил яагаад ч юм бэ догдлол үүсгэх гээд хар зургаа огт үзээгүй. Тэгэхээр үзэгчидтэйгээ яг адилхан мэдрэмжийг авах болно. Үзэгчийн нүдээр, анх удаа үзнэ гэдэг нь надад маш их догдлол, хүлээлтийг үүсгэж байна даа.

-“SINGLE LADIES 4” КИНОНЫ ДҮР МИНИЙ ХУВЬД ТОМ СОРИЛТ БАЙСАН-

-“Single ladies” киноны өмнөх ангиуд үзэгчдэд хүрсэн. Энэ удаагийн анги нь өмнөх уран бүтээлүүдээс ажиллахад танд хэр хүндрэлтэй байв, онцлогийнх тухай хэлж өгөөч?

-Ер нь бол урьдын ангиудаас тэс өөр бүтээл болсон гэж хэлж болно. Зөвхөн “Single ladies” кино гэлтгүй, А.Туяагийн хувьд өмнө нь хэзээ ч бүтээж байгаагүй дүр юм. Би түүхэн, адал явдалт, драма төрлийн уран бүтээл дээр ажиллаж үзээгүй. Түүнчлэн найруулагчийн хувьд ч гэсэн өмнөх ажиллаж байсан уран бүтээлчдээс илүү ойлголцож, гар нийлж ажилласан. Маш том баг, бүрэлдэхүүн явсан. Бараг 200 гаруй хүмүүс нэг зорилгын төлөө ажиллалаа. Киноны зураг авалт, найруулгын хувьд олон хэсгээс бүрдсэн.

Кино хийх үеийн хүндрэл гэвэл нэгт би эхэндээ дүрээ нэг л сайн ойлгохгүй яваад байсан. Хүн бүр л миний дүрийн тухай өөр өөр зүйл яриад байсан учир бага зэрэг хүндрэл учирсан. Хожим говьд очсоны дараа эхний зураг авалт дээр дүрийн маань зураглал, төсөөлөл нүдэнд буусан. Нэг бодлын эсрэг талын, эсвэл бүр өөр ч юм шиг байсан л даа. Гэхдээ би дүрийнхээ тухай дэлгэрэнгүй ярьж чадахгүй нь. Надад ажиллахад үнэхээр хэцүү, амаргүй дүрүүдийн нэг байсан гэдгийг л хэлмээр байна. Бид говьд бараг хоёр сар орчим байрлаж, зураг авалтаа хийсэн. Ёстой л нөгөө говийн гүрвэл болохоо шахсан /инээв/. Говийн амьдрал ямар байдгийг утгаар нь мэдэрлээ. Ард иргэд нь хэрхэн аж төрдөг болон байгаль, цаг уурыг нь андахгүй болсон. Говийн гүрвэлийг ч мөн тайтгаруулж, иллэг хийж сурсан байгаа /инээв/. Ташрамд хэлэхэд, би амьдралдаа хэзээ ч эсрэг талын дүрийг бүтээж байгаагүй. Дандаа л эерэг, гэгээлэг дүрийг бүтээж байлаа. Ингээд харсан нэг гоё эсрэг талын дүр дээр ажиллаж үзэх юм сан гэх бодол төрсөн.

-Тэгэхээр та энэ уран бүтээл дээр эсрэг дүр бүтээсэн гэж ойлгож болох уу?

-Мэдэхгүй, та нар өөрсдөө үзээд л мэдээрэй. Ямар ч байсан таны хүлээлтээс тэс өөр дүрээр уулзах болно гэдгийг хэлмээр байна. Энэ уран бүтээл дээр ажиллаад түүхэн сэдэвтэй зохиолын час хийсэн эсрэг дүрд тоглож үзэхийг хүссэн. Гэхдээ эсрэг дүр гэхээрээ хэт хар бараан дүрийг хүсэхгүй. Надад ч тэгээд тийм хар бараан, сөрөг дүр ирдэггүй юм дөө. Дандаа л гэгээлэг, эмэгтэйлэг дүр ирдэг. Найруулагч нар бас надад зэвүүн эсрэг дүр өгвөл би өөрийгөө сориод үзнэ гэж бодож байгаа. Ямар ч гэсэн хөдөө, хээр хоёр сар ажиллахад амаргүй байсан.

-Таны хувьд урьд урьдын уран бүтээлүүд дээр ажиллахдаа хөдөө хээр олон хоногоор байрлаж, зурганд явж байв уу?

-Миний хувьд урьд өмнө энэ удаагийн зураг авалт шиг удаан хугацаагаар явж үзээгүй. Гэрээсээ хол явлаа гэхэд удаандаа л долоо хонодог байлаа. Аль эсвэл хоёр хоногт нь хөдөө, үлдсэн хоногуудад нь хотод гэдэг байдлаар ажилладаг байсан л даа. Хэрэв удаан саатахаар бол манай хүн ирээд авчихдаг, гэртээ амраад маргааш нь буцах байдлаар ажилладаг. Энэ нь ч надад их зүгээр санагддаг байлаа. Учир нь гэрээсээ хол газарт тухтай амарч чаддаггүй, дээр нь тав тух муутай байдаг. Гэтэл энэ удаагийн киноны зураг авалт тэгж ажиллах боломжгүй байж таарсан. Гэвч ямарваа зүйлд сайхан, саар зүйлс байдаг. Маш гоё хамт олонтой ажиллах нь өөрөө сайхан байлаа.

-БИ ЭСРЭГЭЭРЭЭ ЭРШҮҮД, ДУУГҮЙ, БАС ХҮНИЙГ ШОГЛОВОЛ ШОГЛОЧИХДОГ ЗАНТАЙ ХҮН-

-Эмэгтэй хүнийхээ хувьд хөдөө хээр олон сар зурганд явахдаа гоо сайхандаа хэрхэн анхаарав?

-Говьд сайхан бүсгүй байхад хэцүү юм билээ. Хэрвээ говийн сайхан бүсгүйг харсан бол түүнийг үнэхээр шүтэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл, ямар ч сүүдэр халхавчгүй үед зулай дээрээс нэмэх 40 хэмийн халуун төөнөх нь хэцүү байлаа. Зураг авалтын турш олон цагаар халуунд халж, хүйтэнд хөрөх нь нэг том сорил болсон. Жирийн нэг халуун орны уур амьсгал нь цаанаа л чийгтэй байдаг бол говийн халуун үүнээс тэс өөр.

Өдөртөө халуунаар хайраад, өдрийн турш нүүр нүдгүй элсээр шуурна. Харин шөнөдөө маш хүйтэн, бүр хөлийн улнаас хүйт даатал хайрна гээч. Тийм газар гоо сайхан байх нь маш асуудалтай юм билээ. Гэхдээ бид жирийн эмэгтэйчүүдийг бодвол зураг авалтын хүнд нөхцөлд ажиллаад сурсан, дасан зохицох чадвар илүү учир харьцангуй хөнгөн даваад гарсан. Гоо сайхны бараа, хувцас хэрэглэл, хоол хүнснээс эхлүүлээд нөөц бололцоогоороо аваад явсан учраас дажгүй байлаа.

-А.Туяагийн бүтээдэг дүр, бодит амьдрал дээрх хүнээс хэр ялгаатай вэ?

-Би амьдрал дээрээ их шооч хүн. Бас жаахан хэнэггүй, цайлган талдаа гэх үү дээ. Хэчнээн бүтээж байгаа дүр нь уран бүтээл боловч, надаас л гарч байгаа учраас заримдаа тодорхой хэмжээгээр жинхэнэ намайг харуулах тал бий. Надтай хамтарч ажилладаг, намайг сайн мэддэг хүмүүс бол андахгүй. Анх уулзсан хүмүүс намайг их л аальгүй, галзуу, их зантай гэж боддог юм шиг байгаа юм. Тэгээд мэддэг болоод тодорхой хугацаа өнгөрсний дараа “Хүүе ээ чи ийм байсан юм уу” гэдэг. Би чинь эсрэгээрээ эршүүд, дуугүй, бас хүнийг шогловол шоглочихдог зантай хүн шүү дээ.

Харин ар гэр, хайртай хүмүүсийн маань тухайд миний ажил, бүтээж буй дүрийг маань хүндэлдэг. Намайг хэн бэ гэдгийг маш сайн мэдэх учир, бүтээсэн дүрд нэг их ач холбогдол өгөөд байдаггүй л дээ.

Эсрэгээрээ намайг сайн таньж мэдэхгүй хүмүүсийн хувьд сошиал дээр элдвээр бичих, хэлэх үеүд байлгүй л яахав. Би хааяа тэдгээр сэтгэгдлүүдэд эмзэглэж, өөрийн сошиал хуудсаараа дамжуулан зарим нэг зүйлийг хэлмээр санагддаг л даа. Гэр бүлийн хүн маань намайг тайтгаруулж “Иймэрхүү сөрөг зүйлсийг битгий тоо, зүгээр л зургаа хийвэл хийчих” гэдэг. Энэ нь ч магадгүй зөв юм шиг. Гэвч зарим хүмүүсийн хувьд бусдыг хорон үгээр бичиж, харааснаараа өөрсдийнх нь амьдрал сайхан болдог гэж эндүүрдэг бололтой байдаг. Энэ мэт оргүй, эсвэл бүр худал мэдээлэлд хааяа эмзэглэж, стресстэх үе бий.

-Сошиалаас ирэх дайралт болон стрессээс өөрийгөө хэрхэн чөлөөлж байна вэ?

-Чөлөөт цагаа өөртөө зориулах, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх дуртай. Гэвч чөлөөт цаг нэг их гараад байдаггүй л дээ. Яг л бусад эмэгтэйчүүдийн адил уран бүтээлийнхээ хажуугаар, ар гэрийнхээ ажлыг зохицуулна. Би хувийн амьдралаа ил байлгадаггүй учир хүмүүс сайн мэдэхгүй байх. Та бүхэн ч гэсэн мэдэж байгаа болов уу. Гаднаас өнгөн харахад миний амьдрал хүмүүсийн нүдний өмнө ил юм шиг хэр нь, цаанаа нууцлагдмал байдаг. Цаашид ч нууцлаг байлгах болов уу. Чөлөөт цагийг аль болох гэр бүлтэйгээ, халуун ам бүлээрээ өнгөрүүлэх дуртай. Харин хааяа найз нөхөдтэйгөө гарч, стрессээ тайлах үе байна. Мөн бухимдаад байвал “Би яагаад ингэж бухимдаж, өөрийгөө зовоох хэрэгтэй гэж” бодоод тайвшрахыг хичээдэг. Тиймээс аль болох хурдан тайвшраад, хуучин хэвэндээ орчихдог. Түүнээс биш нэг уурлавал бас л хяргана шүү дээ.

-ДАХИАД ААЛЬГҮЙ ХҮҮХНИЙ ДҮР БҮТЭЭХГҮЙ, ЭСРЭГ ДҮРД ХҮЧ СОРИНО-

-Ажиллах дүр болон найруулагчийн дүрийн саналд ямар шалгуур тавьж байна?

-Ерөнхийдөө найруулагчдаас надад сайхан, эмэгтэйлэг, аальгүй хүүхний дүр л ирдэг шүү дээ. Миний хувьд тэдгээр дүрээс аль болох татгалзахыг хичээж байгаа. Сүүлд “Мөрөөдлийн театр”-ын “Дундын бүсгүй” жүжиг дээр тоглосон. Бас л өнөөх сайхан, аальгүй хүүхний дүр ирсэн. Энэ уран бүтээлд тоглосны дараа би ахиж ийм дүр бүтээхгүй гэж бодсон л доо. Арай өөр түвшний, өөрөөр харагдах дүр дээр ажиллахын тулд уран бүтээлийн саналууд дээр цинзур тавьж эхэлсэн. Мөн тоглох дүр, хамт олон, найруулагч маш чухал гэж харж байгаа.

-Таны хувьд сайхан, эсвэл аальгүй эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Сайхан эмэгтэй бол хамтдаа байгаад баймаар, яриаг нь сонсоод л суумаар, гэрэлтсэн тухтай мэдрэмж төрүүлэх хүнийг хэлдэг гэж боддог. Мөн үйлдэл, үг бүрээрээ бусдад сургамж хайрладаг. Хөөрхөн, аальгүй эмэгтэй бол тэгээд л ойлгомжтой шүү дээ. Хүнтэй хэдэн үг сольж чадахгүй, хөөрхөн царайлаад л сууж байдаг. Тэгээд эрчүүд хэлдэг шүү дээ. “Лаг хөөрхөн хүүхэнтэй чичирч, чичирч уулзсан чинь онцгүй байсан” гэж. Хэрвээ тэгж л ярьж байгаа бол хөөрхөн байсны хэрэггүй гэж боддог. Ядаж л хажууд байгаа эр хүнээ аятайхан аваад явчихдаг, хүсэл тачаалыг нь байнга төрүүлж байдаг, урам зоригоор тэтгэж, түшиг тулгууртай байх хэрэгтэй.

-А.Туяагийн бусдаас хамгийн их сонсдог үг юу вэ?

-Хэнэггүй гэдэг. Мэдээж сайхан үгсийг бол олон сонсдог. “Сайхан, гоё эмэгтэй” зэргээр хэлдэг л дээ. Хэнэггүй гэдгийн хувьд ч оргүй биш. Би жаахан зөрүүд, хэнэггүй талдаа. Эцэг, эх маань л үүнийг сайн мэдэж байгаа болов уу.

-ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭЛ, ЭМЭГТЭЙЧҮҮД РҮҮ ЧИГЛЭСЭН АЯНД ДУУ ХООЛОЙГОО ӨРГӨЖ, ТУУШТАЙ ТЭМЦЭНЭ-

-Сэдвээсээ бага зэрэг хазайгаад хүүхэд хүчирхийллийн аяны тухай асууя. Та тус аянд нэгдэж, дуу хоолойгоо өргөх үү?

-Би өөрөө эмэгтэй, үр хүүхэдтэй хүнийхээ хувьд маш их эмзэглэж байгаа. Миний хувьд сошиал болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гардаг сөрөг мэдээллийг анхаарахыг хүсдэггүй. Гэвч энэ нь буруу юм байна гэдгийг ойлгосон. Хэрэв чимээгүй байсаар байвал энэ нь хяналтаас гарч, даамжрах үр дагавартай юм байна.

Үр хүүхдээ ямар нийгэмд өсгөж хүмүүжүүлээд, хэнд, юунд найдаад байгаа нь ойлгомжгүй. Тиймээс хүүхэд хүчирхийлэл, эмэгтэйчүүд рүү чиглэсэн аянд дуу хоолойгоо өргөж, тууштай тэмцэхийг хүсэж байна. Цаашид тууштай байж, ажил хэрэг болгоно гэж бодож байгаа. Харин хандив тусламжийн хувьд бодит тусламж үзүүлэхийг хичээдэг. Сүүлийн үед анзаараад байхад хандиваар дамжуулан ашиг олох сонирхолтой хэсэг хүмүүс байгаад байх шиг. Тиймээс яг зөв цэгтээ, зөв хүндээ туслах нь чухал. Эс бөгөөд зовлонтой, асуудалтай гэвэл бүгд л амьдрахын төлөө тодорхой золиосыг гаргаж, тэмцэж байгаа шүү дээ.

-Ярилцлагын төгсгөлд таны цаашдын зорилго, зорилтыг тань асуумаар байна. Жүжигчнээрээ ажиллах уу, эсвэл хувийн бизнес дагнах уу?

-Яг миний хүссэн, таалагдсан дүрдээ тоглоод явна. Бусдаар өөрийн хувийн бизнесээ хийнэ. Гэхдээ энэ бол нууц.

-Бидэнтэй цаг зав, гаргаж ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-28 16:11

Монгол хэлний А�##�ь-гүй гэдэг үгийн утга нь Монгол эмэгтэй хүнд байх ёстой "үйлэнд уран, үгэнд цэцэн, ... гэх мэт" 9 а�##�ь байхгүй байгааг хэлж байгаа үг юм. Энэ нь ил задгай, эсрэг хүйстнээ өдөх гэсэн англи хэлний flirting гэдэг үгнээс өөр утгатай шүү.

зочин
зочин
2020-09-28 18:14

өмсчихсөн хувцас нтр нь �####� гэж,унжийсан мөөмтэй тэнэг авгай борлогдох гээд ядчих юмаа,өөрийгөө аваад �######�чиж чадахгүй заав�##� айлын үрсийн аавууд холгож амиа тэжээх гээд явах юм муу өмхий худаг

зочин
зочин
2020-10-01 22:36

нээрээ муухай биетэй том иөөмтэй тэр нь зохиогүй Ундармаа бас муухай авгай ш дэ

Холбоотой мэдээ

Back to top button