Нийгмийн

Алтны ханш буурч, зэсийн үнэ өсөв

“Covid-19”-ийн цар тахалтай холбоотойгоор зэсийн үнэ сүүлийн дөрвөн жилд байгаагүй дүнгээр огцом унаж, өнгөрсөн гуравдугаар сард нэг тонн зэсийн үнэ 4609 ам.долларт хүрч байсан. Харин  БНХАУ-д хүнд үйлдвэрүүд үйл ажиллагаагаа сэргээж эхэлсэнтэй холбоотойгоор зэсийн ханш сэргэж, 6700 ам.долларт хүрчээ.

Түүнчлэн алтны үнэ огцом өсөөд байсан ч АНУ эдийн засгаа дэмжих нэмэлт арга хэмжээ авах эсэх нь тодорхойгүй байгаагаас ам.долларын ханш чангарч, алтны үнэ унасан байна. Ам.долларын ханш чангарч, таваарын эрэлт буурснаар нэг унци алтны үнэ 1900 ам.доллароос буурсан аж. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар алтны үнэ 3.5 хувиар буурч, 1882.5 ам.доллар болжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button