Нийгмийн
Тавантолгойн цахилгаан станцын захирлаар Г.Тэнгэрийг томилжээ

Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байсан Г.Тэнгэрийг Тавантолгойн цахилгаан станцын захирлаар томилсон байна. Тэрбээр 1974 онд Улаанбаатар хотод төрж өссөн.
Улмаар 2006 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2016 онд Францын Үндэсний удирдлагын их сургууль төгсч, Нидерландын Клингендалийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ. Франц, орос, англи хэлний мэдлэгтэй, “Тэргүүн итгэмжит” дипломат цолтой, гадаад харилцааны салбарт 11 жил ажилласан юм.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм мэргэжлийн бус хүнээр яадаг байна