НИЙГЭМ

Хакүхогийн найман ханатай гэрийг Японы “Tokyo tower”-т барина

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргалын найман ханатай, бүрэн сийлбэртэй монгол гэрийг Японд аваачихаар болжээ. Эх орноо сурталчлахын тулд тус гэрийг Японы “Tokyo tower”-т барих юм байна.

This image has an empty alt attribute; its file name is 120224077_204055497983577_5465592554084682285_o.jpg

Эл гэр Бөртө чоно, Гуа марлын босгосон суурь баганан дээр Чингис хаан Их Монгол улсыг байгуулсныг бэлгэдсэн сийлбэрээр тооно, баганыг нь урлажээ.

Их хүний түүхэн замналын эхлэлийг найман шарга мориор дүрсэлж, өрлөгүүдийг мөн багтаасан байна.

Тоонон дээр нь Шихихутаг Их засаг хуулиа чандлан сахиулж суугаа байдлаар дүрсэлжээ. Хүрээнд нь хаант төрийн есөн эх бэлгэдлийг есөн эрдэнээр чимэглэн, 12 жилээр хослуулан урласан байна.

Гэрэл зургийг эх сурвалж: Nomio Munkhada

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2020-09-30 12:09

Гэрийг ямар хүмүүс урласан бэ. Маш сайхан бүтээл, яах аргагүй урлагийн бүтээл байна. Зөвхөн монгол урчууд л ингэж урлаж чадна гэдэг нь тодорхой.

Зочин
Зочин
2020-09-30 13:03

Ямарч утга агуулгагүй гэр бна. Хэзээнээс тооно багандаа хүн байдаг болчоо вэ.
Нар, сар, эв нэгт, нэгэн оршихуйг бэлгэддэг бсан. Дуртай нь дураараа хийдэг тайлбарладаг ашигладаг болжээ.
Төргүй, ёсгүй, бэлгэдэлгүй, замбраагүй Монголчууд яанадаа

Зочин
Зочин
2020-09-30 13:05
Reply to  Зочин

Ур хийц нь ярих юм �##�га сайхан бна

Зочин
Зочин
2020-09-30 13:05

Ямарч утга агуулгагүй гэр бна. Хэзээнээс тооно багандаа хүн байдаг болчоо вэ.
Нар, сар, эв нэгт, нэгэн оршихуйг бэлгэддэг бсан. Дуртай нь дураараа хийдэг тайлбарладаг ашигладаг болжээ.
Төргүй, ёсгүй, бэлгэдэлгүй, замбраагүй Монголчууд яанадаа.
Ур хийц нь ярих юм �##�га сайхан бна

Холбоотой мэдээ

Back to top button