Нийгмийн

Л.Мөнхтүшиг: Тусгай үүргийн онгоцны суудал хоосон ирэх боллоо

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг  “УОК-ын шийдвэрээр өнөөдрийн байдлаар 82 нислэг үйлдээд байна. Агаарын замаар 16 мянга 483 иргэн, авто замаар 6535 иргэн эх орондоо ирсэн.  Өчигдөр БНХАУ-аас нутаг буцах хүсэлт гаргаад байсан 30 иргэнийг авто замаар татаж авлаа. Уг нь анх 130 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан юм.

Яг нааш нь татахад 30-аас бусад нь хүсэлтээ цуцаллаа. Мөн маргааш буюу аравдугаар сарын 1-ний өглөө Сиатлаас буух онгоц 10 гаруй суудал хоосон ирнэ. Аравдугаар сард үйлдэгдэхээр төлөвлөгдсөн 11 нислэг бий. Сөүл рүү долоон удаа нислэг үйлдэнэ. Сиатл руу дахин нислэг үйлдэх эсэхийг харзнаж байж шийднэ” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button