УЛС ТӨР

ТАНИЛЦ: Хувиасаа нэг ч төгрөг гаргалгүй сонгуульд өрсөлдсөн УИХ-ын гишүүд

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаандаа зарцуулсан хөрөнгийн тайланг Үндэсний аудитын газар ил болгожээ. Зардлын тайлангаа ирүүлсэн 469 нэр дэвшигч дотор ялалт байгуулж, парламентын гишүүн болсон 75 эрхэм байна.

Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны зардлаа өөрөөс, иргэдийн хандиваар цугларсан хөрөнгөөс, эсвэл нэр бүхий хуулийн этгээдүүдээс босгодог. Тэгвэл уг тайланг авч үзэхэд, өөрөөсөө нэг ч төгрөг гаргалгүй, цэвэр бусдын хандиваар сонгуулийн сурталчилгааны зардлаа бүтээсэн 28 гишүүн байна.

Үүнд:

  1. Ж.Мөнхбат – 49 иргэнээс нийт 190.000 төгрөг
  2. Ё.Баатарбилэг – 180 иргэнээс нийт 227.870 төгрөг
  3. Г.Тэмүүлэн – дөрвөн хуулийн этгээдээс 80.000, 66 иргэнээс 199.160 төгрөг
  4. Г.Занданшатар – гурван хуулийн этгээдээс 50.000, 93 иргэнээс 407.681,1 төгрөг
  5. Г.Мөнхцэцэг – нэг хуулийн этгээдээс 10.000, 115 иргэнээс 375.305 төгрөг
  6. Д.Тогтохсүрэн – хоёр хуулийн этгээдээс 30.000, 83 иргэнээс 387.160 төгрөг
  7. С.Чинзориг – 84 иргэнээс нийт 414.000 төгрөг
  8. Г.Ганболд – найман хуулийн этгээдээс 160.000, 61 иргэнээс 274.000 төгрөг
  9. Н.Наранбаатар – 12 хуулийн этгээдээс 240.000, 32 иргэнээс 39.515 төгрөг
  10. Ж.Батсуурь – гурван хуулийн этгээдээс 11.300, 37 иргэнээс 89.225,2 төгрөг
  11. Н.Ганибал – нэг хуулийн этгээдээс 1.000, 56 иргэнээс 120.195 төгрөг
  12. Ч.Ундрам – 15 хуулийн этгээдээс 249.299,9 төгрөг
  13. Ц.Туваан – таван хуулийн этгээдээс 71.000, 134 иргэнээс 203.271,3 төгрөг
  14. Б.Пүрэвдорж – есөн хуулийн этгээдээс 111.600, 83 иргэнээс 148.073,8 төгрөг
  15. Л.Мөнхбаатар – 78 иргэнээс нийт 298.000 төгрөг
  16. У.Хүрэлсүх – 108 иргэнээс 328.600 төгрөг
  17. Б.Бат-Эрдэнэ – 71 иргэнээс 342.055 төгрөг
  18. Л.Оюун-Эрдэнэ – 96 иргэнээс 332.561 төгрөг
  19. Н.Алтанхуяг – зургаан хуулийн этгээдээс 92.100, 58 иргэнээс 117.931,1 төгрөг
  20. Б.Саранчимэг – гурван хуулийн этгээдээс 60.000, 146 иргэнээс 591.555 төгрөг
  21. Б.Энхбаяр – найман хуулийн этгээдээс 130.000, 180 иргэнээс 409.466,7 төгрөг
  22. Ж.Чинбүрэн – 18 хуулийн этгээдээс 217.800, 476 иргэнээс 285.444,8 төгрөг
  23. Ц.Мөнх-Оргил – 16 хуулийн этгээдээс 365.000, 33 иргэнээс 119.600 төгрөг
  24. М.Оюунчимэг – хоёр хуулийн этгээдээс 15.000 төгрөг, 99 иргэнээс 359.825 төгрөг
  25. Х.Нямбаатар – есөн хуулийн этгээдээс 125.250, 109 иргэнээс 254.405 төгрөг
  26. Б.Жаргалмаа – хоёр хуулийн этгээдээс 38.000, 79 иргэнээс 327.350 төгрөг
  27. Д.Сумъяабазар – 178 иргэнээс 526.790 төгрөг
  28. Т.Доржханд – таван хуулийн этгээдээс 70.000, 104 иргэнээс 309.460,1 төгрөг
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-09-30 16:15

odoo ene handiv tsugluuldagaa bolih heregtei henii umnuus UIH gishuun bolood bgaan

Зочин
Зочин
2020-09-30 20:12

Мөнгөний дүн худлаа байхаа.5-6зуухан мянган төгрөг гэнэ.Хамгийн их матери�##�,/бусад юм/ тараасан нь МАН байсан шүү.Сонин сайт дээр хамгийн бага нь 100 сая,хамгийн их нь 500 саяын хандив тусламж гэсэн байсан шүү

Хариулт
Хариулт
2020-09-30 20:15

Хандив гэдэг нэг бодлын хахууль гэсэн үг.Мөнгийг нь авсан юм чинь тэр байгууллага,хүнийхээ төлөө ямар нэгэн байдлаар үйлчилнэ гэсэн үг

Зочин
Зочин
2020-10-02 14:24

Ийм худлаа тайлан нэг нь хийгээд нөгөөдөх нь хянаад нийтлээд өөрсдийгөө доромжлоод байдаг юм байхдаа. Ийм болохгүй гэдгийг нь захын хүүхэд тооцоод гаргаад ирнэ шүү дээ. Нөгөө т�##�аас хэрвээ үнэн байдаг юм бол хандив дэмжлэгийг болимоор л юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button