Нийгмийн

ТЦА: Хаагдсан зам, даваа байхгүй. Хөдөлгөөн хэвийн байна

Өчигдөр /2020.09.30/ хур тунадас орсны улмаас нийслэл хот болон орон нутгийн замын хөдөлгөөнд удааширч, саад учирсан. Тиймээс халтиргаа гулгаа үүссэн тул Өвөрхангай аймгийн Хархорин сумаас Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг түр хаагаад байсан. Мөн Улаанбаатар-Дархны замыг түр хугацаанд хаасан байсныг нээж, хөдөлгөөнийг үргэлжлүүлж эхэлжээ. Энэ тухай Тээврийн цагдаагийн албанаас:

“Өнөөдөр 09:00 цагийн байдлаар замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Хаагдсан зам, даваа байхгүй байна” гэв.

Иймд жолоочид замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримталж, техникийн бүрэн бүтэн байдал, стандартыг мөрдөхийг сэрэмжлүүлье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button