СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

БАРИМТ: Д.Нямхүү захирал VI, VII сард амны хаалтыг 1.000 төгрөгөөр авах хоёр ч гэрээг үзэглэжээ

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдэж эхлэхэд дотоодын зах зээлд нэг удаагийн амны хаалтын үнэ хөөрч, ширхэг нь 1000-5000 төгрөгт хүрээд байсан. Энэ байдал нэжгээд сар үргэлжилсэн бол зунаас эхлэн амны хаалтын үнэ эргээд буусан. Өөрөөр хэлбэл зуны үеэс өнөөдрийг хүртэл нэг удаагийн амны хаалт 250-500 төгрөгийн үнэтэй байгаа юм.

Тэгвэл ХӨСҮТ амны хаалтын үнэ зах зээлд эргээд буусан зургаа, долдугаар саруудад ч алдагдалтай худалдан авалт хийж байсан баримт дэлгэгджээ. Тодруулбал, “Могойт хайрхан” ХХК, “Мон-Агт” ХХК-иудаас нэг ширхэг амны хаалтыг 1000 төгрөгөөр худалдан авч байжээ.

Нарийвчлан тайлбарлавал, 2020 оны зургадугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн худалдах, худалдан авах гэрээнд, “Мон-Агт” ХХК-иас 20.000 ширхэг амны хаалтыг нийт 20.000.000 төгрөгөөр худалдан авахаар заасан байна. Тус гэрээнд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү гарын үсэг зуржээ.

Харин дараагийн сард нь буюу 2020 оны долдугаар сарын 2-ны өдөр үйлдэгдсэн гэрээнд, “Могойт хайрхан” ХХК-иас 47.000 ширхэг амны хаалтыг 47.000.000 ширхгээр худалдан авахаар тусгасан байна. Мөн Д.Нямхүү захирал гарын үсгээ мутарлажээ.

Үүнээс дүгнэхэд ХӨСҮТ нэг сар хүрэхгүй хугацааны дотор 67.000 ширхэг амны хаалт худалдан авч, 67.000.000 төгрөгийг зарлагадсан байна. Нэмүү өртөг шингэсэн дурын эмийн сангаас 2-3 дахин хямд үнээр худалдан авах боломжтой цаг хугацаа давхацсан гэдгийг дахин онцолъё.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

20 Сэтгэгдэл

    1. АРД ТҮМНИЙ ЗОВЛОНГООР ЗООЛЖ ЭНМУУ САРАНГЭРЭЛ ГЭЖ БАЛИАР АВИЛГАЧИН АВГАЙ, ХӨСҮТ-ИЙН МАСКНЫ ЦААНААС ГЭМГҮЙ ЦАРАЙЛСАН ШУДАРГА ДҮР НОЙР ХООЛГҮЙ ТЭМЦЭЖ БАЙГАА СУВИЛАГЧ ЭМЧ НАРЫН МЭДЭЭГ ӨӨРИЙН БОЛГОЖ ОРОЙ БОЛГОН РЕКЛАМ ШААЖ БАЙГАА ХӨГИЙН ХОГИЙН АВИЛГАЧИН МАСКНЫ ЦААНААС ҮНЭРТСЭН БУЗАР ПЯЗДА НАРЫГ ########УУЛ ХЭН Ч ТАНЫ ӨМНӨӨС БЭЛТГЭЖ ӨГСӨН ЦААСЫГ УНШААД БАЙНА БИДЭЭ ЭНМУУ НЯМХҮҮ ГАВЬЯАТ БАРАГ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГЭЭ ИТГЭЧИХСЭН НААСАН ХӨГИЙН ХОГИЙН ГАР

  1. УОК энэ байтугайг хийсэн. Ковидын үеэр хаан мэт хүндлэгдэж байгаа хүмүүс хэдэн жилийн дараа АТГ үүд сахихаар болсон

    1. За нэг иймэрхүү юм илэрэхийг ч байг газаргүй дээ. Манай сайд, дарга зовлонгоор зооглох энүүхэнд хүмүүс шүү дээ. Юу ч хийсэн манай нам намайг хамга####на гэж нут боддог учир л чингэдэг буй за.

  2. Гадуур зардаг 250-500 төгрөгийн үнэтэй маскнууд нь х####дварын голомт дээр ажилладаг хүмүүсийн хэрэгцээ, шаардлага, стандартыг хангаж чаддаггүй биз дээ.

  3. Tuhain uyd mask oldohgui 1000-5000 tugrug baisan. Homsdold uuseh ni gej l nuutsulsun biz dee. Demii hardaad yahav. Sain ajillasan hunii neg ni shuu. Harin Sarangerelees ih yum garna ene avgaig shalga.

  4. За ямар сүртэй ю бэ дээ маск олдохгүй болохоор ямар хэцүү байлаа мартлаа гэж үү? Битгий дандаа хардаад бай захи####сан бараа цагтаа ирэхгүй дулаан болоод хүмүүс маск зүүн үнэн хэцүү байсан болохоор маскны үнэ буусан шүү хар хорын бодол бүү инээ хөдөө хүнийг хайрлах сэтгэлтэй байлаа хөөө

  5. Та нарын тэр яриад байгаа хямдхан маскнууд чинь нимгэхээн, 2 цагийн ая даахгүй, агаар нэвтрүүлдэггүй, хөлөргөдөг гачин юмнууд байдаг биз дээ.
    Маскны нөөц, сонгон ш####гаруул####т, гэрээ байгуул####т гээд хугацаа ####дах хооронд үнийн зөрүү гарсан биз.

  6. husuted hamgiin sn maskiig avdag shuu. ter hymduud ni sonin unertei uya ni tasardag am hamar hulruulsen jijig hemjeetei chih tolgoi batistan ymnuud bdg uchraas tiim hogiin ym avalgui chanartaigaas ni bidend avch ugch baisan

  7. Зузаан дажгүй маск, зун гадуур 500₮ 1ш гэж байсан, үгүй л байсан даа, би өчнөөн авч зүүж үзсэн, үргэлж ашиг харна гэж юу бнаа, нүгэл нүдээрээ гарна шүү.

  8. Эмнэлгийн зориул####ттай маск нь бидний өдөр тутам зүүдэг маскнаас өөр, үнэтэй байдаг байлгүй дээ, Нямхүүгийн оронд өөр хүн оччих гээд үхэн хатан баримтыг гуйвуулж задруулж байх шиг байна.

  9. Тэр амны ха####т нь дотроо 10 байдаг. 1 амны ха####тыг 100-р авсан. Сайн наймаа болсон байна. Ултай суурьтай суд####ж байгаад бичиж байгаач дээ. Монголчуудыг хэргээр хэрэлдүүлж, стрестүүлэх гэдэг юм уу?

  10. даанч дээ маск 2 сарын хэрэгцээ 67 сая болохоор улс орон хөгжих үү,япон бол энэ нямхүүг ажлаас нь х####ж шиитгэсэн байгаа даа, ####ь эсвэл өөрөө ухамсарлан өргөдлөө өгөөд явсан даа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button