СПОРТ

Олимпын медаль л дутуу байгаа, онцгой П.Орхон

-“Алтан гран при” тэмцээнд К.Ичо оролцох юм байна шүү дээ, миний охин.

-Зүгээр ээ. Надад ялагдах гээд ирж байгаа юм.

П.Орхон 2016 онд Иван Ярыгины нэрэмжит “Алтан гран при” тэмцээнд оролцохоор эх орноосоо мордохын өмнө ээжтэйгээ ийн ярилцжээ. Хэдийгээр тоглоом наргиа байсан ч айсуй түүхэн ялалтыг зөгнөснөө тэрбээр мэдээгүй.

Эл тэмцээнд аваргын төлөө барилдаанд олимпын дөрөв, дэлхийн 10 удаагийн аварга К.Ичог ялж, дуулиан тарьсан. Үүний дараа Японы үндэсний шигшээ багийн захирал Казүхито Сакаэ “Энэ ялагдал олимпынх байгаагүй нь бидний аз” хэмээн дуу алдсан.

Wrestling legend Icho falls to first loss on the mat since 2003 at Yarygin  Grand Prix

Учир нь энэ тэмцээнээс өмнө Каори Ичо 13 жилийн хугацаанд ганц ч ялагдаагүй, бүр сүүлчийн 25 барилдаанд өрсөлдөгчдөө нэг ч оноо алдалгүйгээр ялаад байсан юм. Мэдээж , 2007 онд Азийн АШТ-д гэмтлийн улмаас Тайваний бөхтэй барилдаж чадаагүйг нь ялагдсан гэж үзсэнийг эс тооцвол шүү дээ.

Түүнд ялагдал гээчийг мэдрүүлж, бүр ганц ч оноо алдалгүй 10:0-ээр ялсан бахдам амжилтын эзэн нь П.Орхон байлаа. Тэрбээр тухайн үед Азийн АШТ-ээс мөнгөн медалдь хүртсэнээс өөр томоохон амжилт гаргаж, шуугиулаагүй байсан юм. Эл барилдааны дараа дэлхийн хэвлэлүүд Монгол бүсгүйн барилдааныг онцолсон билээ.

П.Орхон 1993 оны арванхоёрдугаар сарын 25-нд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн. Багын сэргэлэн, цовоо, аливаад дүйтэй, адтай тэрбээр тэшүүр, шатар гээд спортын олон төрлөөр хичээллэжээ. Гэхдээ түүний сэтгэлийг чөлөөт бөхтэй уясан хүн бол төрсөн ах П.Од-Эрдэнэ нь юм.

Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр нарын удирдлага дор 2007 оноос хичээллэж буй. Энэ спортоор замнаж, багшийнхаа шавь болсноос ердөө хоёр сарын дараа тэрбээр дүүргийн аварга болжээ.

П.Орхон чөлөөт бөхийн Дэлхийн аварга боллоо

Улмаар 2016 оны УАШТ-д 58 кг-д зодоглохдоо эхний тойрогт дотнын найз, ДАШТ-ий алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэдийг ялсан. Дараа нь удаах өрсөлдөгчдөө өвдөг шороодуулсаар аваргын төлөөх барилдаанд Э.Гантуяаг хожиж, улсын аваргын анхны түрүүгээ хүртсэн. Энэ бол гаргаад буй томоохон олон амжилтынх нь эхлэл байв.

P.Orkhon banned for four years following doping case - News.MN

2013 онд олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан П.Орхон Казахстанд болсон олимпын эрх олгох тэмцээний 58 кг-д мөнгөн медаль хүртэж, “Рио-2016”-д оролцох тийзээ захиалсан. Гэхдээ тухайн эрхийг тамирчинд бус улсад нь өгдгийг манай уншигчид андахгүй. Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, П.Орхон хоёрын алийг нь олимпод сойх нь спорт сонирхогчдын анхаарлыг гойд их татаж байв.Улмаар Монголын чөлөөт бөхийн холбоо, эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан ярилцаж, зөвлөлдсөний эцэст П.Орхоныг олимпод оролцуулсан юм. П.Орхон Каори Ичог дахиад ялах, эсэхийг  бөх сонирхогчид бараг амьсгаа даран хүлээсэн байх.

Харамсалтай нь, манай тамирчин “Рио-2016” олимпод оролцохдоо хоёрдугаар тойрогт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт В.Кобловад оноогоор цэвэр ялагдан, тэмцээнээ дуусгасан.

Гэхдээ тамирчин бүхний мөрөөдөл бослон олимпод оролцож, нэг ялсан нь чамгүй туршлага болсон нь мэдээж.

П.Орхон 2016 оны УАШТ-ээс өмнө олимпын бус жин болох 55 кг-д барилддаг байлаа. Улмаар олимпын жил гэдэг утгаараа өнгөрсөн жилийнхэд жин өгсөж, 58 кг-д барилдсан нь амжилтын үүдийг нээсэн гэхэд хилсдэхгүй.

2017 онл УАШТ-д дахин жин өгсөн, 63 кг-д зодоглосон нь спорт сонирхогчдын анхаарлыг дахиад л татав. Учир нь энэ жинд олимпын хүрэл  медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг барилддагийг Та андахгүй биз ээ.

Тэд ч шилдэг гэдгээ баталж, шигшээд шалгарсан. Аваргын төлөөх барилдаанд П.Орхон С.Батцэцэгийг оноогоор цэвэр ялан, түрүүлж, бас л шуугиулав. Мөн тэр жил УАШТ-д эрэгтэйчүүдийн 70 кг-д түүний найз залуу, Армийн дэлхийн аварга Н.Лхамгармаа аварга болж, анхны түрүүгээ хүртсэнийг нь дурьдахгүй өнгөрч боломгүй.

Mongolia's Orkhon Purevdorj celebrates after she won against... News Photo  - Getty Images

П.Орхон 2017 онд ДАШТ-д түрүүлж, дэлхийн дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Ийнхүү П.Орхон чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монголын тав, эмэгтэйчүүдээс гурав дахь бөх болсон билээ. Монгол Улсын Гавьяат тамирчин тэрбээр амжилтын цуваагаа үргэлжлүүлсээр 2018 онд Азийн наадам, Азийн АШТ-д түрүүлсэн.

Japanese Women Jolted in Jakarta, Fail to Strike Gold as World Champs  Falter | United World Wrestling

Харамсалтай нь, Жакартагийн Азийн наадмын дараа П.Орхоноос допинг илэрсэн. Улмаар түүний барилдах эрхийг 2022 оны есдүгээр сарын 16 хүртэл хассан юм. П.Орхонд одоо зөвхөн олимпийн медаль л дутуу.  Спортдоо эргэн ирэх, дутуугаа гүйцээх боломж, цаг хугацаа түүнд бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button