Нийгмийн

С.Эрдэнийн “Хойт насандаа учирна” романаар кино хийнэ

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн “Хойт насандаа учирна” романаар кино хийхээр болжээ.

Уг романыг гавьяат жүжигчин Л.Жанчивдорж агсны хүү, найруулагч Ж.Жамъянсүрэн кино зохиол болгосон байна. Киноны бэлтгэл ажил, дүрийн сонгон шалгаруулалт аль шатандаа явааг найруулагч Ж.Жамъянсүрэнгээс тодрууллаа.

Тэрээр “Би энэ романыг 2000-аад эхээр уншаад кино хийнэ гэж бодсон. С.Эрдэнэ сангийн тэргүүн, түүний үр хүүхэд, гэргийтэй нь уулзсан. Миний романаас сэдэвлэж бичсэн кино зохиол тэд уншаад кино хийе гэсэн. Кино зохиол дуусчихсан учир энэ оноос өмнө дүрийн сонгон шалгаруулалт хийгдэх байх” гэсэн юм.

Э.Булган

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button