УЛС ТӨР
Монголоос БНХАУ-д бэлэглэх 30.000 хонины эхний ээлжийг ИЛГЭЭЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-д айлчлахдаа 30.000 хонь бэлэглэсэн билээ.

Ерөнхийлөгч тухайн үед “Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгэндээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлэхийг хүсэж байна” гэж онцолсон.

Тэгвэл манай улсаас урд хөршид хандивласан 30.000 хонины эхний ээлж нь болох 16.000 хонийг БНХАУ руу тээвэрлэлээ. Дараагийн ээлжийн 14.000 хонийг зүүн гурван аймгаас бүрдүүлж байна.

Г.ЖАРГАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өвс, ургам�##� ч юм уу амьгүй зүйл байсан бол ч яахав. Амьд , тэгээд х�##�уун хошуутай хонин сүрэгээ харахаар дотор минь эвгүй оргиж бна шүү. Яадаж өвөрмонгол хавиар байгаасай.