НийгмийнУРЛАГ

Магнайгаа хагартал хамтдаа баярлах найзтай байх ийм сайхан

Амьдрах сайхан. Жаргал, зовлон ээлжлэн сүлэлдэж, инээд хөөр, уйтгар гунигаар дүүрэн энэ орчлонд хажуудаа түших найзтай байх бүр ч сайхан. Зовох цагт нь түшээд босгодог, жаргаж явахад нь хамтдаа баярладаг найзын нөмөр нөөлөг, орон зай хүмүүний амьдралд асар их. Сайн найзтай байх ямар сайхныг Гавьяат жүжигчин Аглуу буюу Л.Баттулга өчигдөр үлгэрлэлээ.

Хошин урлагийн салбарт, “Х ТҮЦ” продакшнаа өнгөтэй, өөдтэй байлгахын төлөө төдийгөөс өдий хүртэл хамтдаа зүтгэсэн Н.Онон нь Гавьяат цол хүртэхэд хамгийн их баярласан хүн магад тэр. Сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлэлгүй, догдлон алхсан бичлэг нь олны сэтгэлийг их хөдөлгөв. Найз гэж нүүрэндээ инээчхээд амжилтад хүрч, алдар гавьяанд хүрэхээр нь хорсож суудаг нэгэн бий. Тэгэхэд өөрийнхөө авсан шагналд найз нь хүрлээ гээд баярлаж суусан Аглуу супер байлаа. Нөхөрлөлийн, хамтрагчийн үнэн цэнэ үүнд л оршиж байгаа болов уу.

https://www.facebook.com/busan.amaraa/videos/3371405416300276

Монголын урлагийн салбарт 31 жил зүтгэсэн Н.Ононгийн гавьяа асар их. Гавьяат болоод аз жаргалтай мөчөө найзтайгаа хуваалцах ийм сайхан. Магнайгаа хагартал хамтдаа баярлах найзтай байх бүр ч сайхан.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-06 16:33

Ерөнхийлөгчийн сонгуулиар Онон МАН-ын сурт�##�чилгаанд ороод Баттулга ерөнхийлөгчийг Нарантуул зах дээр илт доошоо хийгээд бичлэг шторк нь гараад байсан би энэ хүнээс ийм цол авахгүй эгж хэлэх юм бхдаа гэсэн инээгээд л авч бн

Зочин
Зочин
2020-10-06 18:23
Reply to  Зочин

БАС Л ЖҮЖИГЛЭЧИХ ЮМ БАЙНА. НҮДИЙГ НЬ ХАР ТӨРИЙН ОРДНЫ ГАДАА ОНОН ДЭЭР ТОГЛОЛТ ХИЙЧИХ ЮМ БАЙНА Л ДАА.БҮҮ ШОУД.ГЭРТ НЬ ОЧООД ТЭВЭРЧ БАРИАД ҮНСЭНЭ БИЗ.

Зочин
Зочин
2020-10-06 16:55

Нэг л их жарг�##�таи хүмүүс

Ононг бич дээ
Ононг бич дээ
2020-10-06 17:31

Аглуу яах вэ Ононг бичээч ! Ононгийн д�##�имаар Аглууг бичиж бүтэн нийтлэл гаргадаг яасан долигонуур юм бэ? Онон бол Аглуугийн дэргэд агуу хүн ! 90 онд бүх юм тасраад хэцүү байхад Одончимэг Онон 2 л Ааяа, Чаминчулуунтай хамт хошиг шогийг үргэлжлүүлж байсан хүмүүс. тэр үедээ чааваас мөнгө тэгтлээ олж чаддаггүй ч байсан үе байх.

Zochin
Zochin
2020-10-06 18:06

Agluug 21 shougaar yostoi gaihaltai hun chanartai setgel saitai jinhene er hun gedgiig medsen. Onond bayr hurgiy. Saihan naiztai yum baina. 2 jujigchindee AZ jargal, eruul enhiig husiy.

Зочин
Зочин
2020-10-07 06:37

Онигоо яригчид д�##�даганаж бнаа. Боловсролгүйн туйлууд. Яагаад эд нар гавъяат болдог юм бэ. Гавъяа байгуулсан хүн гавъяат болох ёстой. Мөнхсайхан бол болж бнаа. Гүй тэр Аглуу энэ тэр бол одоо юүхэв дээ.

Холбоотой мэдээ

Back to top button