УЛС ТӨР

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхсүхийг Б.Анараар солих хувилбар яригдсан уу

ТЭРГҮҮН ДЭД ЗАХИРЛЫН ОРОН ТООГ ХАСЧ, САНГИЙН ЯАМНЫ ЗАЛУУСЫГ ТАТЖЭЭ

Хөгжлийн банкийг өнгөрсөн дөрөвдүгээр сард ЗГХЭГ-ын харьяанаас гаргаж, Сангийн яам руу шилжүүлсэн. Энэ хүрээнд Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар Сангийн яамны ТНБД С.Наранцогтыг, Гүйцэтгэх захирлаар Төрийн сангийн газрын Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Мөнхсүхийг томилсон байдаг. Үүнээс хойш үндсэн Хөгжлийн банк асар хаалттай болж, бүтцийн өөрчлөлт хийсэн нь анхаарал татдаг.

Сангийн яаманд ажиллаж байсан, нягтлан мэргэжилтэй, олон нийтэд өөрийн зургаа ч дэлгэхээс татгалздаг сонин “характир” бүхий захиралтай эл байгууллага эдүгээ нэлээд өөрчлөгдсөн гэх. Тухайлахад, Н.Мөнхсүх Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр очоод удаагүй байхдаа Тэргүүн дэд захирлын орон тоог бүр хасчээ. Улмаар дэд захирал  гэсэн статусыг хасч, газрын захирлуудаа  шинээр томилсон байна.

Томилгоог явуулахдаа өмнө нь ажиллаж байсан газраасаа хүн татдаг жишгийг Н.Мөнхсүх захирал ч бас хэрэгжүүлээд амжжээ. Энэ жишгээр Хөгжлийн банкны газрын захирлуудын ихэнх нь Сангийн яамнаас томилогдож, Увсын гэх тодотголтой дарга нар олширсон гэх.

ХУУЛЬ БУСААР ХАЛАГДСАН ХҮМҮҮС ШҮҮХ ДЭЭР ЯЛАЛТ БАЙГУУЛЖ ЭХЭЛЖЭЭ

Шинэ захирал нь бүтцийн өөрчлөлт хийж, томилгоо явуулахдаа ямар нэгэн байдлаар сонгон шалгаруулалт зарлаагүй гэх. Ковидын хуулиар удирдах шатны албан тушаалтнуудад сонгон шалгаруулалт зарлахгүй шууд томилж болохоор зохицуулж өгсөн. Хэдий тийм ч ажлаасаа халагдсан ажилтнууд шүүхэд хандаж, эргэн томилогдох эрхээ авч эхлээд байгаа аж.

Тухайлахад, Хөгжлийн банкны Эрсдлийн газрын захирлаар ажиллаж байсан Б.Батбаатар шүүхэд хандсанаар, эргэн албан тушаалд нь томилох шүүхийн шийдвэр гарчээ. Гэвч өнөөг хүртэл Н.Мөнхсүх захирал түүнийг ажилд нь эргүүлэн томилоогүй байгаа аж. Нөгөө талд, Төрийн албаны шинэ хуулиар ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн этгээд ажилгүй байх хугацааных нь тэтгэмжийг хариуцахаар болчихсон.

Тиймээс ч Н.Мөнхсүх захирлын халсан хүмүүс толгой дараалан шүүх дээр унавал тэр асар өндөр төлбөрт унахаар байгаа юм. Хууль нь ийм чанга учраас  саяхан тэрбээр “Ур чадварын шалгалт” гэгчийг авч, тэнцээгүй хүмүүсээ хална гэж сүрдүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. Уг шалгалт нь тухайн мэргэжилтний чиг үүргийн бус асуумж ихтэй байсан зэрэг шүүмжлэлүүд дотооддоо хөвөрчээ.

Н.МӨНХСҮХИЙН СУУДЛЫГ Б.АНАРТ ӨГӨХӨӨР  ЯРИЛЦАЖ БАЙГАА ЮУ

Хөгжлийн банкан дээр гарсан өөр нэг том өөрчлөлт нь “Ди Би Эм ассет менежмент ҮЦК”, “Ди Би Эм лизинг” гэх охин компаниудаа татан буулгасан явдал. Үүнийг эрүүл нүдээр харахад  компанийн данхар бүтцийг танах, зардал бууруулахад чиглэсэн арга хэмээ бололтой. Мэдээж нэлээдгүй олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж  буй нь тодорхой.

Эдүгээ Хөгжлийн банкны удирдлагын баг тэр чигтээ албан ёсоор жинхэлээгүй, үүрэг гүйцэтгэгч статустай ажиллаж буй гэх. Тусдаа хуулиар зохицуулагдаж, 4 их наядын зээлийн хөрөнгө эргүүлж, бондын мөнгөний урсгалыг хариуцдаг гэдэг утгаараа яах аргагүй том нэгж билээ. ЗГХЭГ-ын харьяанаас Сангийн яам руу шилжсэнээр нэлээд цэгцэрсэн дүртэй харагдаж буй. Гэвч өмнөх үеэсээ  бүр ч хаалттай, юу болж байгаа нь тодорхойгүй байгууллага болсон нь бас үнэн юм.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд он дараалан гүйцэтгэх удирдлага нь солигдож, тэр бүр бүтцээ өөрчилж,  халаа сэлгээний үүр болсоор ирэв. Үндсэндээ Б.Батбаяр захирлын үед бүрдсэн багийг Г.Амартүвшин Хас банкны угшилтай хүмүүсээр сольж, дараа нь Н.Мөнхсүх нь Сангийн яамны ажилтнуудаар дүүргэх зэргээр ажил байдал нь явах болсон нь туйлын харамсалтай.

Эдүгээ хөшигний ард Н.Мөнхсүхийг Хөгжлийн банкны Хууль, тусгай активын газрын захирал Б.Анараар солих асуудал хүртэл яригдах болсон гэх. Сангийн яаманд ажиллаж байсан нимгэхэн түүхтэй сэргэлэн залуу нь ч уг албыг нь авахаар идэвхийлэн хөөцөлдөж байгаа гэх. Улс орны чухал сигмент, банкны салбар сэлтээс үл хамаарч, сонгууль бүрийн дараа Төрийн тодотголтой байгууллага бүрийн удирдлагын асуудал хөндөгддөг нь нэгэнт тогтсон жишиг болжээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сөнө
Сөнө
2020-10-07 08:02

Хөгжлийн банк нээрээ ямар ч чимээ гаргадаггүй байгууллага болжээ

Увсууд
Увсууд
2020-10-07 09:25

Хүрэлбаатар өөрийнхөө хүнийг хөдөлгүүлэхгүй дээ

Сошиалд хэрэлдэгч
Сошиалд хэрэлдэгч
2020-10-07 10:42

хоёр охин компаниа татан буулгасан бол сөйн юм бишүү Хүрлээ дураар засаглаж бгаа юм бна даа

Зочин
Зочин
2020-10-07 23:43

Юун сонин хүн томилсон юм бэ Мөнхсүх удирдагч хүн бишээ хөөрхий ахлах мэргэжилтэн байхад хаваск шдээ. Анар гэж банди барах уу

Zochin
Zochin
2020-10-14 22:54
Reply to  Зочин

Ataaarhaj uhej bgam shig bn. Ta Tamiin togooniho ulgerees salj amidrahig husye!

Мэдэх хүн
Мэдэх хүн
2020-10-09 23:30

Munhsuhes iluu anar gedeg zaluu ni gadaad dotoodod surguuli togsson medleg chadvariin huvid sain zaluu munhsuh bol aash ni dendsen aashnii tulam chadvar bhgui suga s#a sangiin yamruugaa yavah nuur bhimu balair har energytei avgai

Zochin
Zochin
2020-10-14 22:52

Uls Toriin gar hol avgai huuhed nuuts amrag uurelsen gazriig harin tsegtselj bga haragdah bna. Ali err dampuurchih bsniig n Sangin yamnihan haa ochij uud n tataj n bgan bishu. Ulun nudtei alban tushaal harj shulsee goojuulj bga halamgdsan gomdogsod l holsoor bichuulj bga bizde. uls toriihon ta nar Uursduu hol baival ushu ch aytaihan bolno...

Холбоотой мэдээ

Back to top button