ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл

SBS NEWS: Өвөр Монголоос Австрали руу дүрвэсэн Жиранхуартай ярилцлаа

ӨМӨЗО-ны ерөнхий боловсролын сургуулиудад гурван ч хичээлийг хятад хэлээр заана гэх шийдвэр гараад буй. Үүнд дургүйцсэн өвөр монголчууд эсэргүүцлээ илэрхийлсэн албан бичиг дээр гарын үсгээ зурж, хурууны хээгээ тамгалан, уг хэлний бодлогыг сөрсөөр байгаа юм.

Төд удалгүй эсэргүүцэл тэмцэл нь жагсаал цуглааны шинжтэй болж хувирсан. Олон тооны иргэд сургуулиудын гадаа цугларч, уриа лоозонтой жагсаж эхэлсэн. Жагсаал цуглаанаас өөр хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлж буй хувилбар нь эцэг эхчүүд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байгаа явдал.

Уг эсэргүүцлийг дарж, зогсоохоор албаныхан жагсаал цуглаанд оролцсон иргэдийг баривчилж, уг бодлогыг шүүмжилсэн утгатай постуудыг сошиал орчноос устгасан байна. Түүнчлэн хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байгаа эцэг эхчүүдийг ажлаас нь хална хэмээн сүрдүүлсэн аж.

Нью-Йорк хотод үйл ажиллагаа явуулдаг “Өвөр монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөө”, БНХАУ–ын Засгийн газар монгол соёлыг устгах оролдлого хийж байна гэсэн бөгөөд үүнийг эсэргүүцэн, жагсаал цуглаанд оролцсон 4000–5000 хүнийг баривчилсан тухай мэдээлжээ.

Жирэнхуар: Хоол цайгаа ууж, унтаж амарч ч чадахгүй байна

Тэгвэл энэ асуудлаар ярилцлага авах гэж Австралийн “SBS News” агентлаг Өвөр монголоос дүрвэн Австрали улсад амьдарч буй хүмүүстэй холбогдсон байна. Тэд Өвөр монголд болоод буй асуудлын талаар санаа зовниж  буйгаа илэрхийлсэн боловч автономит бүсэд буй гэр бүлдээ санаа зовж байгаа тул учир дэлгэрэнгүй ярилцлага өгөхөөс татгалзжээ.

Гэхдээ “SBS news” өвөр монгол иргэдээс товч тодруулга авч чадсан байна. Тэдний нэг нь 2010 онд Өвөр монголоос явж Австралид ирсэн, Мельбурн хотод оршин суудаг Жиранхуар юм.

Тэрбээр, “Надад маш гунигтай байна. Би эх хэлийн үнэ цэнийг маш сайн мэднэ, Өвөр монголд болоод буй зүйлийг сонссоноос хойш хоол цайгаа ууж, унтаж амарч ч чадахгүй байна. Тэнд өрнөж буй үйл явдал бол санаатайгаар манай соёлыг устгах оролдлого” гэжээ.

Бас нэгэн хүн уг асуудал дээр байр сууриа илэрхийлсэн нь мөн Австралид буй Баатар юм. Тэрээр “SBS news”–д өгсөн яриандаа,

“Хэдэн долоо хоногийн өмнө надруу БНХАУ–ын албаны хүн залган, хэрвээ чи Өвөр монголд болж буй зүйлийн талаар ам нээх юм бол энд хүчээр авчрах болно гэж сүрдүүлсэн. Монгол соёл, хэл биднийг хэн бэ гэдгийг тодорхойлох сүүлийн хүчин зүйл. Чухал хичээлүүдийг монгол хэлээр заахгүй гэсэнд би их эмзэглэж байна” гэжээ.

Баатарын Өвөрмонголд буй хамаатан садангуудад ч мөн сүрдүүлэг ирсэн байна.

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
М
М
2020-10-07 08:04

Тэмцэл нь үл тасоах чин сэтгэлтнүүд юм даа өвөрлөгчид

Пүрвээ
Пүрвээ
2020-10-07 08:11

эээх хэл минь, элгэн садангууд минь

Өр өвдөгч
Өр өвдөгч
2020-10-07 09:24

Тууштай зоригтой байна шүү

Баасансүрэн
Баасансүрэн
2020-10-07 11:31

Энэ жижигхэн гараг дээрээ өөр өөрсдийнхөө хүсэл санаагаараа амьдарч болдоггүй яасан хорвоо вэ. КОММУНИЗМ гэдэг чинь хүнлэг энэрэнгүйн дээд нийгэм биздээ

иргзн
иргзн
2020-10-07 12:45

манайханаас дээр манайхан бол Амь амиа таг дуугүй шулуулж дарамтлуулж байх даа таарсан Үндэстэн

зочин
зочин
2020-10-07 19:55

хужаа хүн нутгаасаа оргоход үхэрнүүд юун сүржигнэж байна аа

Иргэн
Иргэн
2020-10-07 20:32

Баянхонгорынхан үхэн хатан гаргасан эрхэм ийм ч байх гэж ...

Зочин
Зочин
2020-10-08 13:56

Элгэн садан минь ........

ЭХ ОРОНЧ
ЭХ ОРОНЧ
2020-10-24 06:40

емхий бузар харгис хужаа бузар ши зинпин снеж д�##�д ороосой

Холбоотой мэдээ

Back to top button