ТҮРГЭНИЙ ЭМЧ: Осолд ордог өдрөө хоёр өвчтөнд яаралтай хагалгаа хийхээр явж байсан

Өнгөрөгч аравдугаар сарын 2-нд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо Их тойруугийн гудамжинд өглөөний 07.00 цагийн орчимд зам тээврийн осол гарсан. Тодруулбал, “Toyato Aqua” маркийн автомашин , “Starex” маркийн Сос Медика эмнэлгийн түргэн тусламжийн машинтай мөргөлдөж, дотор байсан 46 настай эмч Д нь толгой болон мөрөө гэмтээсэн бол жолооч болон түүний 5 настай хүү хөнгөн гэмтсэнийг бид өмнө мэдээлсэн билээ.
-ТЦА: ТҮРГЭНИЙ МАШИНД БАЙСАН ЭМЧ ТАКСИ БАРИН ӨВЧТӨНИЙ ДУУДЛАГАД ЯВСАН-
Тухайн үед тээврийн цагдаагийн албанаас:
“Тухайн үед ослыг нүдээр харсан гэх иргэдийн хэлж буйгаар түргэний машинд байсан эмч хөл нь доголсон гарч ирсэн бөгөөд такси барин өвчтөний дуудлагад явсан гэх мэдээллийг өгсөн. Одоогоор эмчтэй холбогдоогүй байна. Уг ослын үеэр гэмтсэн иргэдийн бэртэл болон хор хохирлыг нарийн хэлэх боломжгүй. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэх мэдээллийг өгөөд байсан.
Бид уг осолтой холбогдуулан, тухайн үед түргэний тэрэг дотор сууж явсан Сос медика эмнэлгийн мэс заслын эмчтэй холбогдож цөөн асуултад хариулт авсан юм. Тэрбээр өөрийн нэрийг нууцлахыг хүссэн юм.
-ТУХАЙН ҮЕД ГЭМТЛЭЭ МЭДЭЭГҮЙ, ХАГАЛГАА ДУУССАНЫ ДАРАА Л МӨР ГЭМТСЭНИЙГ МЭДЭРСЭН-
-Өнгөрөгч аравдугаар сарын 2-нд гарсан осол чухам юунаас болсон бэ?
-Өглөө эрт яаралтай мэс ажилбар гарсан учраас би хагалгаа хийхээр эмнэлгийнхээ яаралтай тусламжийн тэрэгтэй явж байсан. Ингээд 7:00 цагийн үед Дөлгөөн нуурын уулзвараас зүүн чиглэл рүү нэвтрэхэд жижиг цагаан “Aqua” автомашинтай мөргөлдсөн. Машин маань миний сууж явсан талдаа буюу хажуу бөөрөө унасан учир би бага зэрэг гэмтэл авсан.
-Жолооч 5 настай хүүхдийн хамт явж байсан гэсэн. Биеийн байдал нь хэвийн үү?
-Тэрийг сүүлд л мэдээнээс мэдсэн. Би машинаасаа гарч ирээд хагалгаа руугаа яарч байсан учраас зам гараад таксигаар хагалгаа хийх өвчтөн рүүгээ шуурхай явсан. Хүмүүсээс асуухад хүүхэд, жолооч хоёрыг дуудлагаар ирсэн яаралтай түргэн тусламжийн эмч нар авч явсан байсан.
-Ослын улмаас түргэний эмч биедээ гэмтэл авсан ч, таксигаар дуудлагад явсан гэсэн?
-Ослын дараа жолооч маань цагдаад дуудлага өгсөн. Ингээд цагдаагийн алба хаагчид шуурхай ирсэн. Машин миний сууж явсан талаар унасан учир, бага зэрэг гэмтэл авсан. Гэхдээ тухайн үед гэмтлээ мэдээгүй, хагалгаагаа дуусгасныхаа дараа л мөр гэмтсэнийг мэдэрсэн.
-ОСОЛД ОРДОГ ӨДРӨӨ ХОЁР ӨВЧТӨНД ЯАРАЛТАЙ ХАГАЛГАА ХИЙХЭЭР ЯВЖ БАЙСАН-
-Тухайн үед ямар дуудлагатай явж байсан бэ?
-Яаралтай хоёр хагалгаа хийхээр явж байсан. Өмнөх шөнө нь яаралтай тусламжид үзүүлж байсан хүний бие шөнө нь муудаад, би яаралтай хагалгаа хийхээр явж байсан юм.
-Дуудлагаар очсон өвчтөнгүүддээ яаралтай тусламж үзүүлж чадсан уу?
Тэгсэн. Хагалгаа амжилттай болсон. Хоёр өвчтөний бие одоо сайжирч байгаа.
-Урьд өмнө энэ мэт бэрхшээл дунд тусламж үйлчилгээг үзүүлж байв уу?
Олон бий. Маш олон хүндрэл гарч байсан ч бэрхшээл биш, тэр хүнээ хэрхэн аврах вэ гэдэгт л гол анхаарлаа хандуулж, аврах боломжийг эрэлхийлдэг.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм сайхан тангарагтаа үнэнч, ажилдаа зүтгэсэн олон эмч байгаа шүү. Энэ эмчдээ амжилт хүсье.
Үнэхээр бахархах сэтгэл төрлөө
SOS xaglgaaa xiideg bolson uu???
Ямар худалч юм бэ, би ийм ярилцлага өгөөгүй
Түргэний эмч хагалгаа хийдэг болцийм уу
Oilgoj unshaach yaraltai hagalgaa garaad turgenii mashinaar yavsan gej bga bizde
Түргэний эмч хаана очиж хагалгаанд ордог гэсэн үг юс бол?
Хоёр газар зэрэг ажилладаг хэржг үү!
Сонин юм даа!
Эмч яаралтай мэс засал хийх гэж дуудагдаад эмнэлгийн машинтайгаа явж байсан байна. Тэгээд өөрийнхөө гэмтсэнийг ч анзааралгүй 2 хүний амь аварсан байна. Ойлгохгүй байгаа үмхий оркуудаа хүн муулах харлуулах дон туссан хийх ажилгүй новшнууд юмаа
Huuhed harah hungui yum bhdaa. Ontsgoi uilchilgeetei mashind huuhdee avch yavj bdag. Huuhed suuj bgaag emch medeegui l bj bdag.
Morgoldson mashind n huuhed suuj yvsan bn. Ym unshaad oilgodoggui ymu???