
Хэдхэн хоногийн өмнө Өмнөговь аймгаас хос гавьяат мэндэлсэн. Өмнөговь аймгийн “Нинж-Ачлал” эмнэлгийн хүүхдийн эмч Р.Тунгалаг, чөлөөт уран бүтээлч, дуучин Т.Батсайхан нар Гавьяат цолоор энгэрээ мялаасан юм.

Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ хоёр гавьяатынхаа цолыг тус бүр нь 100 сая төгрөгөөр мялаажээ. Р.Тунгалаг, Т.Батсайхан нарт хүндэтгэл үзүүлэх ёслол Өмнөговь аймагт энэ сарын 7-нд болсон юм.