Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ хөтлөгч Г.Анхбаяр, Т.Баясгалан, Билли Лим, Б.Мэдрээ нартай компани хамтран эзэмшдэг

“Нүүрсний хулгай”-н гэх хэргийн сонсгол өчигдөр /2023.12.04/ Төрийн ордонд эхэлсэн. Сонсголын эхний шат орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн асуудлыг судлахаар 175 гэрчийн нэрийг зарласан. Өчигдөр 62 хүнийг дуудсанаас 40 гаруй нь ирж оролцсон гэсэн мэдээлэл бий.

Орон нутгийн жижиг "Тавантолгой" ХК-ийн:

  • 51 хувийг: Өмнөговь аймгийн ИТХ
  • 19.78 хувийг: Ажнайкорпораци ХХК
  • 16.31 хувийг: Шандас импекс ХХК/ГХО
  • 12.91 хувийг: бусад гэсэн байдлаар хувь эзэмшдэг.

16.31 хувийг эзэмшигч "Шандас импекс" ХХК 1997 онд байгуулагдсан. Үүсгэн байгуулагч нь С.Мөнхжаргал. Эцсийн өмчлөгчийн бүртгэл байхгүй. Гүйцэтгэх захирлаар Б.Сэмбээжав бүртгэлтэй байна. 50%ийн хувьцаа эзэмшигч нь "Word Resources" ХХК".

"Шандас импекс" ХХК нь "Ариггал" ХК, "Шандастранс" ХХК-ийг эзэмшдэг. С.Мөнхжаргал "Эвсэг" ХХК-ийг үүсгэн байгуулсан. Мөн "Шадар хөтөч" ХХК, "Кашмер холдингс" ХХК, "Содгүрэн" ХХК-иудад хувь эзэмшигчээр бүртгэлтэй.


19.78 хувийг эзэмшигч “Ажнай” Д.Бат-Эрдэнэ болон түүний 100 хувь эзэмшлийн “Ажнайкорпораци” ХХК дараах 15 компанитай хамааралтай байна. 15 компанийн дор хаяж 50 гаруй хүнтэй хамаарал бүхий байгаа юм.

-“Ажнай”-нь гол компанийг хамтран эзэмшдэг Д.Дагвадорж нүүрсний хэргээр шалгуулаад удаж байна-

"Тавантолгой транс" ХХК-ийг үүсгэн байгуулсан хүн Д.Бат-Эрдэнэ. Эхлээд 100 хувь эзэмшиж байгаад 20 хувийг Д.Дагвадорж, 10 хувийг Д.Хуушаан нар эзэмшдэг болсон. Үлдсэн 70 хувийг "Ажнайкорпораци" эзэмшиж байна.

Д.Дагвадоржийн хувьд нүүрсний хэргээр шалгуулаад удаж байгаа. Өнгөрөгч дөрөвдүгээр сард түүнтэй хамт улсын гарди Б.Гончигдамбыг шалгаж, гэрийг нь нэгжсэн тухай бид мэдээлж байв. Д.Дагвадоржийг 2013-2017 оны хооронд 4.1 сая тонн нүүрс худалдаж, худалдан авах дөрвөн удаагийн гэрээг “Таван толгой” ХК-тай байгуулж үүнээс 1,823,965,62 тонн нүүрсийг худалдан авч Монгол Улсын хилээр 2,185,795,47 тонн нүүрсийг экспортолж, зөрүү 361,498,33 тонннүүрсийг хулгайлж373 тээврийн хэрэгслээр 1,264 удаагийн давтамжтайгаар хууль бусаар экспортод гаргаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгаж буй.


-"Ажнай" Д.Бат-Эрдэнэ "Бэрэн групп"-ийн Б.Мөнхтөр нар дундаа хоёр компанитай-

"Бэрэнметалл" ХХК хориг тавигдсан төлөвтэй байна. Эцсийн өмчлөгч нь "Ажнайкорпораци", "Бэрэн групп", "Поло металлс" Д.Бат-Эрдэнэ, Ц.Батбаяр, "Бэрэн групп"-ийн Б.Мөнхтөр нар. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Л.Бямбадорж, М.Цэлмэг, Ц.Батбаяр, Г.Баттулга нар бүртгэлтэй байсан.

Бэрэнстийл ХХК: Үүсгэн байгуулагч нь "Бэрэн групп", "Эм Эс Эм" ХХК. Эцсийн өмчлөгч нь "Ажнайкопораци" Д.Бат-Эрдэнэ. "Бэрэн групп", "Тавантолгой транс" ХХК.

Б.Мөнхтөрийн “Бэрэн” групп Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад яллагдагчаар татагдан шалгагдсан. Улмаар улайм цайм цагаадагсдын эгнээнд багтсан билээ.


-“Ажнай” Гавъяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар нар дундаа нэг компанитай-

"Ханбогд проперти" ХХК: Үүсгэн байгуулагч Т.Ганболд. Эцсийн өмчлөгч Д.Бат-Эрдэнэ, Гавъяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар нар бүртгэлтэй байна.


-Хөтлөгч Г.Анхбаяр, дуучин Т.Баясгалан нар “Ажнай” Бат-Эрдэнэтнй хамт компани эзэмшдэг-

"Тэнгэрлэг эх орон" ХХК: Үүсгэн байгуулагч нь "Тавантолгой транс" ХХК, эцсийн өмчлөгч Д.Бат-Эрдэнэ, Г.Анхбаяр нар. Гүйцэтгэх захирал Г.Анхбаяр, Д.Дагвадорж, Т.Баясгалан. Хувьцаа эзэмшигч "М Си Эс Венчерс" ХХК, Г.Анхбаяр, А.Дөлгөөн.

Олон нийт дуучин Т.Баясгаланг “Эх орон” телевизийг үүсгэн байгуулагч гэдгийг нь мэддэг байв. Улмаар “М Си Эс” компанийн хүргэн Г.Анхбаярт зарснаар “Централ” нэртэй болсныг гадарлана. Тэгвэл компанийнх нь бүртгэл дээр тэд “Ажнай”-тай хамтрагч аж.


-Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын найз Сингапурын иргэн Билли Лим Сим Пау-

"Капитронбанк хаалттай" ХК: Үүсгэн байгуулагч Билли Лим Сим Пау, О.Энхбаатар нар. Эцсийн өмчлөгч нь Д.Бат-Эрдэнэ. Гүйцэтгэх захирлаар Б.Үүрцайхбаатар бүртгэлтэй байна. Хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбаяр, Д.Мөнхсайхан, Ч.Амарбаатар, Билли Лим Сим пау, Б.Мэдрээ нарын нэр бий аж.

Билли Лим Син Пау "Баянгол" зочид буудлын хувьцаа эзэмшигч Билли Лим Син Пау "Ажнай" Д.Бат-Эрдэнийн "Капитронбанк" ХК-ийг үүсгэн байгуулагчийн нэг. Билли Лим Син Пау нь "Капитронбанк"-ны 90.7 хувийг эзэмшиж байгаад шилжүүлжээ. Монголоос төрсөн хэмээн нэрлэгддэг Сингапур тэрбумтан тэрбээр "Мах импекс", "Талх чихэр", "Баянгол" зочид буудал зэргийн гол хувьцаа эзэмшигч. Х.Баттулгын дотны найз. Ингэснээрээ тэрбээр нүүрсний хэрэгт холбоотой сэжим гарч ирэв.

Б.Мэдрээ Монголын банкны холбооны ерөнхийлөгч тэрбээр хамтран хувь эзэмшигч. Түүнийг Худалдаа хөгжлийн банкны буюу “сахал” Д.Эрдэнэбилэгийн талын хүн гэдгээр нь олон нийт мэднэ.

Б.Үүрцайхбаатар: Капитрон банкны бизнес хариуцсан дэд захирал тус компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байна.


Шанхай ажнай" ХХК: Үүсгэн байгуулагч В.Насанбат. Эцсийн өмчлөгч В.Насанбат, Г.Эрдэнэцэцэг, Ж.Чулуунбат, Н.Гансүрэн нар. Д.Бат-Эрдэнэ 100 хувь эзэмшиж байгаад Т.Нармандах руу 100 хувь шилжүүлсэн.

Ваанчигийн Насанбат нь Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ваанчигийн Мөнхбатын дүү юм.


"Тост тосон бумба" НҮТББ: 2015 онд байгуулагдсан. Үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, А.Баяржаргал, Д.Батхүү, С.Даваахүү, Г.Гангамаа, Н.Галаахүү, С.Батжаргал, Н.Энхбүрэн нар. Эцсийн өмчлөгч Д.Бат-Эрдэнэ.


"Баянговь нутаг ҮТПХХК: Үүсгэн байгуулагч Х.Амарсайхан. Эцсийн өмчлөгч Д.Бат-Эрдэнэ. Гүйцэтгэх захирал Б.Төгсжаргал. Эцсийн өмчлөгч "Тавантолгой транс" ХХК бүртгэлтэй байна.


"Гурвансайхан интернэшнл" ХХК: Үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, Ч.Жаргалсайхан, Ц.Даваацэрэн. Эцсийн өмчлөгч Ч.Жаргалсайхан, Ч.Батжаргал, Ч.Буянжаргал. Гүйцэтгэх захирал Ж.Уянга.


"Азианложистик тийм" ХХК: Үүсгэн байгуулагч нь "Монгол экспресс" ХХК, "Тавантолгой транс" ХХК, "Ландэкс" ХХК, "Тав" ХХК. Эцсийн өмчлөгч Д.Бат-Эрдэнэ.


"Монгол поло клуб" ХХК: Үүсгэн байгуулагч "Ажнайкорпораци" ХХК. Эцсийн өмчлөгч Д.Бат-Эрдэнэ. Гүйцэтгэх захирал Г.Ганчимэг.


"Лайфтайм капитал менежмент" ХХК: Үүсгэн байгуулагч Ж.Цэдэнрагчаа. Эцсийн өмчлөгч Д.Бат-Эрдэнэ. Гүйцэтгэх захирал Д.Чанцал.


"Эрхмүүн лакшри" ХХК: Үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.Бат-Эрдэнэ. Гүйцэтгэх захирал Д.Чанцал.


"Шанх амазон сан" ХХК: 2019 онд үүсгэн байгуулагч Д.Бат-Эрдэнэ, Б.Билгүүн, Б.Бадраа, Ө.Мөнхтайван, П.Уянга.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-05 09:47

Заваарсан жонхуурсан хоорондоо холбогдсон юмнууд байдаг юм байна доо

Зочин
Зочин
2023-12-05 10:54

Эдэн дотор баялаг бүтээгч, үйлдвэрлэгч хүн нэг �##�га дандаа л эх орныхоо баялагийг хув�##�з, шимэгч шиг сорж цус�##�сан хөгийн өлөн царайтай шун�##�тай п�####�кууд л байна л даа.

Зочин
Зочин
2023-12-05 12:39

Ха ха ажнай ч их л сайхан хуцаж байна дөө. Бараг л улс орон ард иргэдийнхээ төлөө үнэнчээр зүтгээд хэлмэгдээд байгаа юм шигээ

Зочин
Зочин
2023-12-05 13:23

Боловсролын зээлийн санг тоносон хүн

Зочин
Зочин
2023-12-05 13:54

Алиа с�##�бадай Анхбаяр баясг�##�ан агай 2ч юучивдээ энэ урлагийнхан нэртэй с�##�бадай нууд дутахгүй шун�##�тангууд хулгайч нар байнашүү

Зочин
Зочин
2023-12-05 22:51

Г.Ганчимэг чинь ажнай бат эрдэнийн сүүлд суусан өөрөөс нь 12 дүү авгай нь ш дээ

Зочин
Зочин
2023-12-05 22:53

Т,Баясг�##�ан баян царайлаад нэг их олон өарилга бариад бсан нь хулгайн мөнгө бсан бна ш дээ одоо хурааж авах хэрэгтэй уосын баялаг хулгайлж барилга барьсан юм чинь хурааж аваад улсын орлого болго муусайн хулгайч нар

Зочин
Зочин
2023-12-05 23:00

Ene ajnain Baterdene l###r chini yasan uwaigui tsadaj handaggui shunaliin tiip amilsan har tiiren bee pus#a chini hichneen kompani baigulaad baahan mongo shatsan dawartsan har g###g bna shd

Иргэд
Иргэд
2023-12-05 23:45

Алаач наадуулаа

Зочин
Зочин
2023-12-06 00:17

Todorhoi bainashdee shuud baraich

Зочин
Зочин
2023-12-06 08:27

Бүлэг хулгайч нар байна ш дээ

Зочин
Зочин
2023-12-06 10:25

2016-2023 оны том таван толгойн хулгайг нэг ч ярисангүй

Зочин
Зочин
2023-12-06 12:35

Mongoliig sunuuj baigaa ulsuud baina daa.

Зочин
Зочин
2023-12-06 19:52

АНХБАЯР ЮМ ЮМАНД АВЬЯАСТАЙМ ГЭЭЧ

Зочин
Зочин
2023-12-08 17:54

Арай ч дээ..хаана очиж зогсохоо мэдэхгүй.за одоо бариад хориг тавиад хориод .хууль бусаао олсон харөнгө мөнгийн хураагаад байждээ

Зочин
Зочин
2023-12-09 12:38

Eooooooo bvr arai arai !!@!

Зочин
Зочин
2024-01-21 20:14

ЖЕНКО, АЖНАЙ ч том гарын хулгайч шүү.... Монголчууд танк орж ирнэ гэж айсаар байгаад утаандаа хордож хавдараар үхээд дууслаа

Холбоотой мэдээ

Back to top button